Дорнодод түймэр гарч 300 га талбай шатжээ
Дорнод аймаг, Чойбалсан сум Энгэр шанд багийн нутаг дахь Хавиргын боомт гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 15:30 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд голомтод ажиллаж, 23:40 цагт цурамд оруулан 23:50 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөн шатжээ.
Сэтгэгдэл