Дөрвөн гишүүнийг байнгын хороодоос чөлөөллөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үүгээр зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Тодруулбал,
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны
- УИХ-ын гишүүн С.Замираг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны
- УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны
- УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус нэмж, томиллоо.
Харин эсрэгээр,
- УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос
- УИХ-ын гишүүн Л.Соронзонболдыг Инновац, цахим бодлогын байнгын хорооноос
- УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг Эдийн засгийн байнгын хорооноос
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Хууль зүйн байнгын хорооноос тус тус чөлөөллөө.
Сэтгэгдэл
Yrfnhc [178.68.41.154] 2025-01-05 15:57:30
buy ivermectin 6mg - <a href="https://ivercand.com/">ivermectin 3 mg for humans for sale</a> buy generic tegretol 200mg