Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний аян эхэллээ
![](/files/aveeu2r9j92z1hu3jyn7/3/67516fae408d2.jpeg)
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний аян эхэллээ
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян Монголд нээлтээ хийв.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд аян нь дэлхий дахинд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” уриаг дэвшүүлжээ. Монгол Улсад “Охид, эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-Шалтаг бүү тооч” уриан дор үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлэв.
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулдаг бөгөөд манай улсад анх 1997 онд анх Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн үүнийг эхлүүлж байсан билээ.
Аяны нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните тэргүүтэй албаныхан оролцов.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Crdqaw [178.68.41.154] 2025-01-04 07:24:23
ivermectin 6 mg tablets for humans - <a href="https://ivercand.com/">brand atacand</a> carbamazepine 400mg canada
Zochin [178.51.216.46] 2024-12-10 05:41:34
Mongoliin ireedui huuhed zaluuchuudiin tarhiig ugaah ayan
Зочин [66.181.189.190] 2024-12-10 02:15:26
Тархи угаалт нэршилээ өөрчил