Оюутолгой уурхайн зэсийн олборлолт өндөр түвшинд хадгалагдаж байна
Оюутолгой уурхайн зэсийн олборлолт өндөр түвшинд хадгалагдаж, “Rio Tinto” компанийн өсөлтийн гол тулгуур болж байгаа ажээ.
Лондонд болсон хөрөнгө оруулагчдын өдөрлөгийн үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Бид бизнесээ бэхжүүлж, төрөлжүүлж, тэлэх стратегиа эхлүүлж байна” хэмээн онцолсон байна.
2024 онд зэсийн гарц 660-720 мянган тонн байх төлөвтэй байсан бол 2025 онд энэ тоо 780-850 мянган тонн болж өсөх магадлалтай байгаа аж. Тиймээс “Rio Tinto” урт хугацааны төлөвлөгөөний хүрээнд 2030 он гэхэд жилд нэг сая тонн зэс нийлүүлэх зорилго тавьжээ.
Тус компани олон жил хөрөнгө оруулалтаа бууруулсны эцэст өсөлтийн шинэ эрин үеийг эхлүүлэхээр зорьж, 2025 онд 11 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн оны 9.5 тэрбум ам.доллараас өссөн үзүүлэлт бөгөөд 2013 оноос хойших хамгийн өндөр дүн болж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [172.56.109.63] 2024-12-11 12:14:45
Ямар үхсэний чинь бизнёсээ өргөжүүлэх вэ хулгай, дээрмээр ашиглалт явуулж байгаа биз дээ. Тийм болохоор ядаж дуу гарахгүй чимээгүй гударч чадахгүй байна уу ???
Зочин [172.56.109.63] 2024-12-11 12:11:50
Монголын талд 50 хувь өгөхгүй л бол наад ашиглалтаа зогсоо. Бид өөр хөрөнгө оруулагч авья. Ямар ч хяналтгүй тусгай замаар баялгаа урсгаж байдаг элийрсэн 126, засгийн газар, тарийн тэргүүн байх юм даа. Энэ талаар дуугарч чадахгүй галөг болцон
Mongoliin bayalag shvv . [139.5.218.29] 2024-12-10 12:53:44
Oyu tolgoi chine mongoliin bayalag shvv . Ard tumen 50 huvia avah estoi . Gunii usiig tolj ogno shvv . Naad gazar deer chine oyu tolgoi uurhai zogsson ch hun ard ni amidrana aa . Us hereg bolnoo . Odoo ashiglaad duusgaj bolohgui ee .
Зочин [172.56.109.63] 2024-12-11 12:16:10
Зөв
1 [202.126.91.154] 2024-12-11 11:55:20
Hotod nuurs tulj hun amitan horduulj, zam deer tugjrel uusgej lai bolj baihaar Umnugovi yavj ene talaaraa ajillaval ali ali taldaa ih l heregtei baihiin