И.Батхүү: Хоёр талын хэлэлцээр талуудын ашиг сонирхол нийцсэн тохиолдолд эцэслэгдэнэ

Aдмин / Эдийн засаг

Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү өчигдөр (2024.12.10) мэдээлэл хийв. Тэрбээр “Евразийн эдийн засгийн холбоонд Монгол Улсыг элссэн, элсэх гэж байгаа мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл их цацагдаж байна.

ЕАЭЗХ гэдэг таван гишүүнтэй энэ олон улсын байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэх асуудал огт яригдаагүй. Тус холбоотой Вьетнам, Сингапур, Дани, Серб зэрэг улсууд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Эдгээр улсууд тус холбооны гишүүн биш. Үүний адилаар Монгол Улсын Засгийн газраас гурван жилийн хугацаатай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулж байгаа юм.

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гол зорилго нь Монгол Улсын экспортын зах зээлийг тэлэх юм. ЕАЭЗХ-ны улс ОХУ-тай хийж буй манай гадаад худалдааны хувьд Монгол Улсад оруулж ирж буй 1790 гаруй төрлийн бараа бий. Энэ удаагийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрээр хоёр талаас харилцан 375 нэр төрлийн барааг татваргүй болгож байгаа юм.

2023 онд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн ОХУ Монгол руу 1790 гаруй бараа, Монгол Улс ОХУ руу 490 гаруй төрлийн бараа экспортолсон байна. Тэгвэл энэ удаагийн чөлөөт худалдааны хэлэлцээрээр ердөө харилцан 345 нэр төрлийн барааг харилцан татваргүй, квотгүй оруулах хэлэлцээр байгуулж байгаа.

Дахиад ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Энэ хэлэлцээрийг байгуулах нь Монгол Улсад ашигтай. Вьетнам, Иран, Сингапур, Серби улс энэ холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Дээр нь өөр улсууд уг холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийхээр судалж байна.

Монгол Улс эдгээр улсуудтай л адил гишүүн орнуудтай худалдаа хийж, ашиг олъё гэж хэлэлцээр хийх гэж байгаа юм. Бид нар өөрсдөө араас нь хөөцөлдөж чөлөөт худалдааны хэлэлцээр хийх гэж байгаа. Одоо үүнийг хойшлуулъя гэвэл нөгөө талд ашигтай зүйл биш ээ.

Холбооны гишүүн орнуудын хувьд Монголтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь эдийн засгийн хэмжээ ач холбогдлын хувьд тийм ч чухал асуудал биш. Магадгүй энэ удаа хойшлуулж, яриа хэлэлцээгээ зогсоогоод, эргээд хэдэн жилийн дараа дахин хийе гэхэд боломжгүй гэж хэлэх байх. Энэ бол миний хувийн бодол.

Ер нь хоёр талын хэлэлцээр талуудын ашиг сонирхол нийцсэн тохиолдолд эцэслэгдэнэ. Аль нэг тал нь давуу, илүү хожиж байна гэсэн ойлголт байхгүй. Монгол Улсын хувьд илүү ашигтай, үр өгөөжтэй байдал үүсэж байгаа гэдэг үүднээс бид энэ хэлэлцээрийг байгуулах гэж байгаа.

Яриа хэлэлцээний үед ярьж тохирсон бараа бүтээгдэхүүний жагсаалтдаа өөрчлөлт оруулах эрх нь УИХ-ын гишүүд, байнгын хороодод нээлттэй. Мөн санал гаргаж байгаа хувийн хэвшлийнхэн танхимдаа саналаа хэлээд өөрчилж болно. Гэхдээ цаг хугацаа орно.

Бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. ОХУ хуучин ЗХУ байхад Монгол Улс худалдааны хамгийн том түнш байсан. Монголоос мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авдаг байсан.

Сүүлийн 30 жилд худалдааны тэнцвэр алдагдаж, Монгол Улсын импорт их, экспорт бага болсон. Энэ нөхцөл байдал Монгол Улсад хэтэрхий ашиггүй байна гэдэг асуудлыг бид өөрсдөө гаргаж тавиад энэ хэлэлцээрийг байгуулъя гэж Монгол Улсаа өөрөө хөөцөлдөж, идэвхтэй ажилласан шүү.

Монгол Улсад ашигтай, бараа бүтээгдэхүүнээ гаргаж зарах боломжтой учраас тэр. Манай хувийн хэвшлийн хийж байгаа бүтээгдэхүүний чанар стандарт ч сайжирсан. Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээр бизнесүүдэд илүү боломж нээгдэж байгаа эерэг талаас нь хараасай гэж хүсэж байна" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.131.226.197] 2024-12-11 15:02:09

ЭНЭ ХҮНИЙГ ТАНИХГҮЙ ЮМ БАЙНА ЯМАРЧ ХУДАЛДААНЫ МЭДЛЭГГҮЙ ХҮН ИЙМ ГЭРЭЭ ЯРИХГҮЙ ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД ЭЛЛСЭН МОНГОЛД ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ГЭРЭЭ БОЛСОН

Зочин [202.126.91.175] 2024-12-11 10:57:54

Зөв шүү үнэхээр боломж нээгдэж байгаан шүдээ ер нь хэсэг сонин дуракууд байнаа өөрсдөө юу ч хийхгүй тэгсэн мөртлөө худлаа хуцаад улс орон ард иргэдийн эсрэг дандаа хуцдаг өмхий амнууд байнаа хөгжил хойш нь тастсан юмнууд замаас зайлах хэрэгтэй шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.