Б.Чойжилсүрэн: Наргүй, хангалттай салхилахгүй байгаагаас чадлын дутагдалд ороод байна

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг магтав.

Тэрбээр "Бид өнөөдөр тоггүй байна, хязгаарлалтад орчихсон. Б.Чойжилсүрэн сайд үнэнээ хэлж байна, бодит байдал энэ. Гаднын хөрөнгө оруулалт байхгүй, төсөвт эх үүсвэр байхгүй.

Гаднынхан ногоон шилжилтэд чинь хөрөнгө оруулна гээд байна. Гэтэл бидэнд шилжилт нь, бодлогын бичиг баримт нь байхгүй. Үүнийг хийх бүтэц, эксперт нь байхгүй.

Энэ салбар чинь бодит байдал дээр гацчихаад байгаа тул реформ хийх үндсэн зорилго. Чойжоо сайд бодитой, сайн ажил хийж байгаа. Эрчим хүчний шилжилтэд дотоод, гадаадын зөвлөх үйлчилгээ хэрэгтэй. Эрчим хүчний яаманд тийм ажиллах нөөц байхгүй" гэв.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мөн өчигдөр эрчим хүчний хязгаарлалт хийж, чадлын дутагдалд орж байгаа асуудлаар тайлбар өгсөн юм.

Тэрбээр "2024 оны төгсгөл хүртэл тодорхой хэмжээний дутагдалд орох нь тодорхой байна. Өнөөдрийн байдлаар 150 мгВ-тын гурван салхины станц төвийн бүсэд холбоотой байна.

90 мгВ-тын хүчин чадалтай зургаан нарны станц маань төвийн бүсэд цахилгаан станц нийлүүлж чадсангүй. Учир нь, нар байхгүй байна. Мөн хангалттай салхилахгүй байна. Үүний улмаас чадлын дутагдалд ороод байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2024-12-12 10:06:22

bid tusviin mungiig suuliin 20 jil yaaj ursgav! heden ch stants barih mungu baihgui bolloo. odoo bolichooch dee! uls orondoo ym hii l dee.

Санчир [122.201.31.139] 2024-12-12 09:58:33

Гоё

Зочин [203.23.199.221] 2024-12-12 09:10:33

Салхи гаргаж чадахгүйгээс хойш цахилгааны үнэ чөлөөлсөн дээр байх


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.