Л.Энхнасан: Арван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийсэн байна

Aдмин / Эрүүл мэнд

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн зохион байгуулсан.

Тус зөвлөгөөний эхний салбар хуралдаан “Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний нөөц, салбарын мэргэжилтнүүдийн тулгамдсан асуудал” сэдвийн дор болж, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх асуудлыг хөндөн, илтгэл танилцуулсан юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний мэргэжилтэн бэлтгэсэн түүх 1932 оноос эхтэй аж. 1932-1934 онд анх удаа сэтгэцийн тусламж үзүүлэх бага, дунд мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 44 хүнд 116 цагийн хичээл зааж, тэдний 21 нь давтан сургалтад хамрагдан, сувилагчаар ажиллах болсон байна.

Сэтгэл мэдрэлийн эмчийн мэргэжил олгох дөрвөн сарын курсыг 1960-1961 онд анх удаа зохион байгуулж, 26 эмч сургаснаас 11 нь сэтгэцийн эмчээр ажилласан түүхтэй аж.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 1996 оноос анхан шатны тусламжийн түвшинд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх болсноор өрхийн эмч нарыг сургаж эхлэн, 1996-2007 онд Улаанбаатар хот, 21 аймгийн 2500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнд “Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг ажлын байранд нь хийжээ. “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр-II”-ын хүрээнд хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр сургагдсан мэргэжилтнүүдийн 80 хувь нь ажлын байраа өөрчилсөн нь тодорхой болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн С.Болормаа ДЭМБ сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хоёр удаагийн тайлан гаргасныг дурдаад, дэлхийн нийт хүн амын 970 сая гаруй нь буюу найман хүний нэг нь сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудалтай гэсэн судалгаа гарсан байна. Мөн 100 нас баралтын 1 нь амиа хорлолт, амиа хорлогчдын 58 хувь нь 50-иас доош насныхан аж.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан “Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд болон судалгааны үр дүн” сэдэвт хоёрдугаар салбар хуралдааныг удирдан явуулав.

Тэрбээр "Манай улсад архи, мансууруулах бодисын хэтрүүлсэн хэрэглээ, цахим донтолт, мөрийтэй тоглоом зэрэг асуудлууд огцом ихсэж, үүнтэй холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдэж байна.

Монгол Улсад өнөөгийн байдлаар 15-30 насныхны амиа хорлолт өндөр байна. Сургуульд суурилсан судалгаагаар суралцагчдын 30 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан гэж байна. Иймд ажлын байр, сургууль, гэр орон, олон нийтийн бүхий л орчинд хувь хүний сэтгэл зүйг дэмжсэн сайн сайхныг бий болгохын тулд бүх түвшиндээ хамтран ажиллах шаардлагатай" гэв.

Хөдөө суманд амьдардаг өсвөр насны охид сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаараа бараг ярилцдаггүй, зарим охид төрсөн эгч, итгэж болох найзтай байсан бол ярих байсан ч найзууд нь хэлсэн зүйлсийг нь цааш ярьдаг тул нууцаа дэлгэхийг хүсдэггүй гэжээ.

15-17 насны хөвгүүд хичээл сургууль, үе тэнгийн дээрэлхэлт, бусадтай харьцуулагдах зэргээс стресс авдаг бол 18-19 насны хөвгүүд хайр дурлал, ирээдүйд санаа зовних, сургуульд орох зэргээс стресстэхийн зэрэгцээ үүнийгээ ганцаараа шийдэхийг оролдож, өөрөө шийдвэр гаргах хандлагатай гэсэн дүгнэлт судалгаанаас гарсан байна.


Сэтгэгдэл

иргэн [66.181.183.160] 2024-12-18 11:39:12

ингэж дураараа худлаа бурж, нийгмийг хараар будаж, хүмүүсийг гутралд оруулахаа боль, энэ нөхөрт хариуцлага тооцож болохгүй юу

Зочин [202.131.234.123] 2024-12-18 11:21:29

дураараа янхан бэ. яасан дураараа бурдаг янхан бэ?

Иргэн [59.153.114.174] 2024-12-18 10:19:27

Амиа хорлох бодолтой хүүхдийн тоо жилээс жилд өсч байна. Хайр халамж харилцаа байхгүй. Гэр бүлд хүүхэд гол биш болж ээж аав нарын амьдралын анхаарлаа төвлөрүүлдэг зүйл мөнгө,, facebook болсон нь ил нотолгоо

Зочин [103.212.117.212] 2024-12-18 10:07:39

10 ны 1 нь амиа хорлох оролдлоготой гэж худлаа байхаа.

Зочин [202.126.90.232] 2024-12-18 09:46:36

Нөхдөө худлаа битгий ажил хийсэн дүр үзүүл хэзээ ч 10 хүүхдийн нэг биш шүү догосоход бас учиртай байгаарай хө


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.