Д.Амарбаясгалан Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.12.19) Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг иргэдийн төлөөлөл эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Уулзалтын эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү боомт нээхийг эсэргүүцэж буй 20000 хүний гарын үсэг цуглуулсан талаар дурдаад асуудлыг дан ганц эдийн засгийн ач холбогдол талаас авч үзэх нь байгаль орчноо сүйтгэх, устгах аюулд оруулж буйг тайлбарлав.

Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл Нарансэвстэйн боомтын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг эхлүүлснээр нэн ховор, ховор амьтан, ургамлын амьдрах орчин доройтож, говийн эмзэг хөрс хөндөгдсөнөөр шар шороон шуурга нэмэгдэнэ. Түүнчлэн нэн эмзэг говийн экосистемд гүний ус ашиглан зам байгуулах нь булаг шанд, баян бүрд ширгэх аюултай талаар ярив.

УИХ-ын даргын зүгээс төр аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоог хангаж, тэдний санал бодлыг заавал тусган ажиллах ёстойг тодотгоод Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн үндэсний хороо болон бусад холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хамтран ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө.

Ингэснээр байгаль орчны олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн санал бодлыг тусган байгаль орчин, нийгмийн эрсдэл, нөлөөллийг тодорхойлох цогц үнэлгээ, судалгаанд үндэслэж Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудлыг ярилцах ёстойг онцлон тэмдэглэв.

Өөрөөр хэлбэл, төр иргэнээ сонсдог, тэдний эрхийг хангадаг байх ёстой. Тиймээс иргэд, олон нийтийн төлөөлөлгүйгээр уг асуудлыг яаралтай хэлэлцэх боломжгүй гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.100] 2024-12-20 14:56:01

Боомт нээхийг дэмжихгүй байна. Монгол улсад боомт нээхээс өөр хийх зүйл байхгүй байгаа юм уу ?

Зочин [66.181.186.215] 2024-12-20 12:45:44

Наад амарбаясгалан гэдэг этгээд чинь боомт нээх асуудалаар тэр амгалан баатар гэгчтэй зуузай холбон давхиж ташуур далайн сэлэм эргүүлэн хоёр ногоон нүдэнд нь алт харагдаад унтаж хэвтэж чадахаа байсан бузардаа. Өөр дорвитойрон хөдөдөөч. Аймаг орноороо наашаа ирж тэмц. Млншол паяаоаа босцгло.

Зочин [66.181.168.8] 2024-12-20 08:00:57

Зөв зөв. Төр иргэдээ сонсож байгаад талархаж байна. Шийдвэр иргэдийн талд гарах ёстой юм.

Zochin [108.173.150.168] 2024-12-20 04:01:05

Hovor amitnaa oor tiish nuulgemeer yumdaa Mazaalai bol jiriin l neg baawgai hunii hodolgoonoos daijijgovid nutaglasan l baawgai.50 ширхэг баавгайг бариад говийн өөр хэсэгт нугашуулий.монголчууд хэзээ сайхан цагийг үзэх вэ үё үёэрээ ядуу бхуу.цаг нь болсон бол ашиглах хэрэгтэй.

zol jargal [202.21.114.18] 2024-12-20 10:01:42

Жирийн баавгай биш шүү. Чи өөрөө нүүгээд зайл

Зочин [66.181.191.94] 2024-12-20 09:14:21

Зөв

Зочин [202.21.101.36] 2024-12-20 07:14:00

Зайл писда


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.