А.Отгонбаатарт 15 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Үнэн ба зөв” намын дарга асан А.Отгонбаатарт холбогдох зөрчлийн хэргийг энэ сарын 23-ны өдөр хэлэлцсэн.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас зөрчилд холбогдогч А.Отгонбаатарыг 2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Боловсролын яаман дотор Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүний бие рүү өндөг шидэж, хэрүүл маргаан үүсгэсэн.
Улмаар бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэсэн баримт зэргээр нотлогдсон байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэгийн мэдээлснээр, А.Отгонбаатарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцжээ.
Улмаар А.Отгонбаатарт Зөрчлийн тухай хуулийн 5,2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-д зааснаар 15 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, Т.Отгонбаатарт холбогдох зөрчлийн хэрэг шалгагдаж байгааг дурдаж шийдвэрлэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [139.5.218.60] 2025-01-02 13:50:04
Хорь нь ээ.Өөрсдөө сонгосон сонголтондоо даруулаад үг дуугарвал шорондоо явцгаагаад байж бай.Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг үг байдаг даа
Зочин [202.126.91.149] 2025-01-02 15:59:33
Шалгаж дуусаагүй гэсэн үг үү
Эргэн [202.55.188.119] 2025-01-02 12:06:56
Гадний улс орнуудын төрийн албан хаагчдад ажлын хийж чадахгүй бол ард түмэн шударга бай гэж шууд гартаа барьж байгаа юмаа хүмүүжүүлэх зорилгоор шийдэж болохгүй хууль хаан байна өөрсдөө хууль гаргаж ял өгч байна шүү энэ тэгээд эрх чөлөөт ардчилсан улс юмуу шударга бай наранбаяр сайдаа та шударга ард түмнийхээ төлөө үнэн зөв мэдээлэл өгсөн бол ард бухимдаж отгонбаатар өндөг шийдэхгүй байлаа шүү
Иргэн [103.57.93.176] 2025-01-02 07:42:03
Жаргал бичигч гуай Та наад сараөчсан вмныхаө төгсгөлийн өгүүлбэрийг өөрөө унш даа!
Зочин [103.10.21.111] 2025-01-01 14:27:01
Бөөсөнд хутга гэгчээр эх орон ард түмнээсээ урваж асар их хулгай хийсэн хулгайчдаа шүүж чадахгүй байж ,цаг нь ирэхэд шүүгчид өөрсдөө ялтан болж ард түмний шудрага шүүхийн шийтгэл амсах болно доо.
Зочин [139.5.219.67] 2025-01-01 17:23:01
Битгий гуц
Зочин [202.126.90.207] 2025-01-01 11:09:33
Яаж дотороо шатаж уурласан ч гэсэн олон нийтийн дунд тийм муухай шившигийн үйлдэл үзүүлж болохгүй өөрийгөө юу гээд бдсон банди вэ баривчлах багаднаа
Иргэн [66.181.187.67] 2024-12-31 18:11:40
Төрийн эрх барьж улс эх орноо цөлмөж байгаа луйварчдын эсрэг дуугарч тэмцэж байгаа Отгонбаатарыг дэмждэг. Муу хэлээд байгаа амьсгаа нар юу хийсэн юм бэ?
Зочин [139.5.219.67] 2025-01-01 17:23:49
Тэнэг сда
иргэн [103.57.92.26] 2024-12-31 11:37:56
Намын дарга чинь МУ-ын Ерөнхий сайд болох заалттай ойрхон явнаа Путины өөдөөс өндөг шидэж арьсаа хуулуулахнээ Дандаа мөнгөний лайвчид байгаа юм биш биз Энд тэнд үймүүлж хашгирсан төрийн ордоны төмөр хаалган дээр авирч гараад орилж байх шиг Хулгай луйвар хийгээд бидний боломжийг алдагдуулж улс орноо ийм болгоод гадаадад зугатаагаад гарчихаад үймүүлж байгаа хүмүүстэй юу ч хэлэхгүй хамгаалаад байдаг Хэн бэ гэдгээ харуулж байна даа
zochin [59.153.114.231] 2024-12-31 10:24:27
uhamsargui tarhinii turaaltai huduunii zolbin haltar ork pizdaag nasaar ni shorond hiivel taarna