Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно
![](/files/k8ec0kqf7vwb0aeajell/3/472306327_905873141721959_8372035778394383879_n.jpg)
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно.
2025 оны 01 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газар, Дорнодын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. 15-17 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл
Uppeii [178.68.41.154] 2025-01-09 02:30:21
generic stromectol - <a href="https://ivercand.com/">order generic candesartan 8mg</a> order carbamazepine 200mg pill
Ulsyod [178.68.41.154] 2025-01-06 11:34:38
ivermectin for cov 19 - <a href="https://ivercand.com/">ivermectin over counter</a> buy carbamazepine without a prescription