Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний II төв барих газарт ажиллалаа

Aдмин / Улстөр

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах энэ төвийг аль болох богино хугацаанд барьж, ашиглалтад оруулахын төлөө хичээж ажиллахыг захилаа.

Ерөнхийлөгч өмнө нь захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтсан юм.

Ажлын хэсэг хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ. Мөн хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллана.

Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ хийгээд байна.

Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.

Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын эсрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах бодлого барьж байна.

Энэ үүднээс Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, аймгуудын эмнэлгийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгажээ.


Сэтгэгдэл

Нчамбаатар [202.55.188.40] 2025-01-07 12:47:40

Ниргэсэн хойно хашгирав гэж гишүүн ерөнхий сайд байхдаа юу хийсэн яалтан Хүрэлсүхээ худалаа хуурамж дүр эсгээд танхайн толгой няамбузардаа харуузлаг тооц чадахгүй бол бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч чи лалар огцороод болоод байсан няамбузараа хотоос зайлуул лалараа

Зочин [122.201.31.193] 2025-01-07 09:58:44

Хортой түлш албадлагаар түлүүлээд хавтгайгаар нь хорт хавдар тусгаад дээр нь эмнэлгийн бизнэсс?

Зочин [59.153.112.218] 2025-01-07 08:58:57

Хулгайч нар зайлаач

Нараа [90.129.195.172] 2025-01-07 05:42:29

Амжилт. Урьдчилсан үзлэг чухал эмэгтэйчүүдийг 40 хүрэнгүүт л хөхний хавдарын урьдчилсан эрт илрүүлэгт хамруулдаг жил болгон швед улс. ингэж байж л хавдрын өвчлөлөөс Сэргийлдэг байх. Үнэгүй

Зочин [202.9.40.124] 2025-01-06 20:20:07

Хавдараар бизнес хийхгүй шүү. Бүа шаилалын эмнэлгүүдээ хаьдрыэ эмч тасагтай болгох нь 1 зам шүү.

ichidgui pizda nar [147.28.156.148] 2025-01-06 18:15:14

uls ornoo ard irgedee uvchluulj suiruulsen buzar pizda nar hariutslaga tootsoh ue irnee

BURENTUGS [202.21.107.15] 2025-01-06 16:36:04

tusuviin zardalaar ali boloh hol yvj surgalt hiivel tsavchaa n ih unadag ym shuudee , tuunees bish unuudur ene oir hurshid ter amerikaas ch iluu surgaltiin baaz n beleehen bn , uuniig toiroh n buh salbart idlenguud huvurch bgaag iltgej bn shuu !


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.