Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатыг өнөөдөр шүүнэ

Aдмин / Хууль

АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагч, УЕП-ын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга зэрэг хууль хяналтын байгууллагад томоохон албан тушаал хашиж байсан Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2025.01.29) 09.00 цагт товлогдсон байна.

Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Э.Амарбатад холбогдох хэргийн талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Прокурор гэмт хэрэгт холбогдсон, хуулийн байгууллага шалгаж байна. Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай байгууллагаас арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэж мэдээлжээ.

Одоогоос 15 жилийн өмнө Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолд гарын үсэг зурж байв.

Э.Амарбат Авлигатай тэмцэх газар байгуулагдсан үеэс Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Авлигатай холбоотой том гэгдэх хавтаст хэргүүд түүний ширээгээр дамжиж, шүүх рүү шилжиж байв.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярт холбогдох хэргийг шалгаж шүүхэд шилжүүлснийх нь дараа Э.Амарбатыг хүчингийн хэрэг үйлдсэн гэх дуулиан дэгдсэнээр тэрбээр олны танил болсон.

С.Отгонбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан С.Ганчимэг гэдэг бүсгүйг татаж чангаасан гэх хэргээр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хэдэнтээ байцаалт авсан ч гэм буруутайг нь нотолж чадаагүй. Энэ дуулиантай зэрэгцэн Э.Амарбатыг ажлаас нь огцруулах жагсаал Авлигатай тэмцэх газрын үүдэнд болж байсан билээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.58] 2025-01-29 21:39:23

Анхны порно од здээ

Зочин [103.212.162.76] 2025-01-29 13:43:20

МАН-ын гар хөл болж яваад махны машиндаа өөрөө орцон уу.

Irgen [202.55.188.102] 2025-01-29 13:02:09

Enereeg buruu huuli hereglej shuusen shuugchiig il bolgoj.hereh uusgeeche.Arai denduu hun hohirooj bn.

Зочин [66.181.176.61] 2025-01-29 12:53:46

Энхбаярыг хөлий нь гозолзуулж барьж саатуулж байж билээ ! МАНАН хуулийн байгууллагын үнэнч бүхнийг шоронд хийж зайлуулах санаатай

оо [124.158.122.170] 2025-01-29 15:59:12

Энхбаярт яахаараа ийм хайртай байдаг юм бол хүмүүс. Өнөөдөр хүртэл шүүхийн шийдвэр биелүүлээгүй гээд яригдаж байна өчигдөр. Тэр монголд гай тарьсан болохоос гавьяа байхгүй шүү. Нам зарж хүүхдээ УИХ залчихаад, Авилгалыг монголд цэцэглэн хөгжүүлчихээд улс төрийн хор найруулж явдаг ёстой муу хүн. Ийм их хувь заяаг шороотой хутгаж байдаг азгүй хүн юм аа

Зочин [202.126.89.124] 2025-01-29 12:35:36

Арай ч үгүй байлгүйдээ хүнийг харлуулаад үнэхээр амархан болжээ

Зочин [202.126.89.124] 2025-01-29 12:33:45

Пэээ энэ шүүгч прокурорууд чинь ийм муухай хүмүүс байдаг юмуу

Болд [66.181.184.50] 2025-01-29 11:26:07

Цаг нь болсон.Харин ч хамтрагч нар нь хаацайлж их удлаа.Наадахын адил юмнууд олон бий.Хууль шүүхэд Цэвэрлэгээ хийх цагоройтоод байна.

Иргэн [139.5.216.111] 2025-01-29 11:10:41

Зохих ялаа эдлэх хэрэгтэйэ

Зоч [202.126.89.120] 2025-01-29 09:26:45

Наамбаваний оймсыг гозолзуулж гайхуулж явсан нөхөр байна

Зочин [202.131.234.123] 2025-01-29 09:22:13

хэн дор эрх буй аваас түүн дор хилэнц буй.

Зочин [103.57.92.153] 2025-01-29 08:50:31

Сонин л юм. Маск зүүсэн эмэгтэй гарч ирээд буудал руу энэ хүн чирсэн ч гэх шиг мэдэгдэл хийж байсан. Тэр буудал нь нэг инээдтэй жижигхэн бсан.Насаараа АТГ д ажилласан даа.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.