Б.Баярбаатарт холбогдох хэргийн давж заалдах шүүх хурал хойшиллоо
![](/files/96lfa1svocvcdxamrykk/3/326859-11012025-1736552871-51316752-Screenshot_2025-01-11_074725.jpg)
Цахим орчинд "Бурханы хүү Баярбаатар" нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд сулласан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон ч энэ сарын 19-нийг хүртэл хойшилсон байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, иргэн Б.Баярбаатарыг олон нийтийн сүлжээнд ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэж, танхайрсан гэх шалтгаанаар нэгдүгээр сарын 10-ны өдөр 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байдаг. Харин анхан шатны шүүхийн тус шийдвэрт гомдол гаргаснаар түүнийг цагдан хорьсноос тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг түр түдгэлзүүлж, түүнийг сулласан юм.
Сэтгэгдэл