Өнгөрсөн онд 535 явган зорчигч зам тээврийн осолд өртжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 176 уулзвар байдаг бөгөөд 2023 онд 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бол 2024 онд 535 явган зорчигч зам тээврийн осолд өртөн эрүүл мэндээрээ хохирчээ. Тодруулбал, 2023 онд зохицуулалттай явган хүний гарц дээр 16 явган зорчигч, зохицуулалтгүй явган хүний гарц дээр 276 явган зорчигч гэмтсэн. 2024 онд энэ тоо 535 болж 56.5 хувиар өсжээ. Энэ нь явган зорчигчийн болгоомжгүй байдлаас шалтгаалахаас илүүтэйгээр 100 хувь автомашин жолоодож яваа иргэд анхаарал болгоомжгүйгээс бусдын амь бие, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан үйлдэл байдаг аж.
Ойрын хугацаанд Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотын 1,181 км замд тээврийн осол аюулыг бууруулахын тулд эрсдэлийн үнэлгээ хийж, ялангуяа бага насны хүүхдийг аюулгүй зорчих стандартыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг авахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл
Монгол [66.181.161.166] 2025-02-18 11:34:18
Гарцан дээр зам тавьж өгөхгүй дайраад байвал машиныг нь цөм хөшиглөж болно оо.
Зочин [103.168.34.151] 2025-02-16 18:16:34
Явган хүний замын гарцыг тодруулаач ээ.