ЦЕГ: Охид нэгнээ зодсон хэргийг шалгаж байна
Нэгэн иргэн өсвөр насны охид дүүг нь дээрэлхэн, бие махбодид нь халдаж, удаа дараа айлган сүрдүүлсэн гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулбал, охид бусдыг дээрэлхэж дарамталсан гэх хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж эхэлсэн талаар мэдээлэв.
Иргэн "2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний 21.00-22.00 цагийн хооронд хэдэн охин миний дүүг хоёр удаа ухаан алдтал нь зодсон. Өдий болтол дүүг минь чатаар болон таарсан газраа дарамталж, сүрдүүлсээр.
2024 оны арванхоёрдугаар сарын 15-нд миний дүүг зодчихоод, найзуудтайгаа групп чат нээн, шоолж доромжилсон. 2025 оны гуравдугаар сарын 4-нд дахин групп чат нээн сүрдүүлсэн. 16, 17 настай охид байж хэл ам нь дийлдэхгүй. Энэ хүүхдүүдэд хуулийн хариуцлага тооцтол явна" гэж мэдээлсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл