О.Алтангэрэл: Хэрвээ баривчилгаа байсан бол баривчилсан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцож, цагдаагийн байгууллагаас “Ноорог.мн-д хойшлуулашгүй ажиллагаа явуулсантай холбогдуулан мэдээлэл хийв.
"ЭНЭ ХЭРГЭЭР ӨӨР ХОЁР ИРГЭН ХОРИГДСОН ГЭСЭН
МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙНА"
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.АЛТАНГЭРЭЛ:
-Нэг статистик хэлье. Худал мэдээллийг тараах гэмт хэрэг гэж хэрэг бий. Энэ нь дандаа хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой үйлдэгддэггүй. Субьектын хувьд ч тийм.
Хэвлэл мэдээллийн байгууллагатай дандаа холбодог боловч 2024 он, 2025 оны эхний хоёрдугаар сарын байдлаар олон нийтэд худал мэдээлэл тараасан 476 хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 54 нь сэтгүүлч, хэвлэл мэдээлэлтэй холбоотой.
Өөрөөр хэлбэл, 422 хэрэг нь сэтгүүлч, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоогүйгээр бусдыг цахим сүлжээнд доромжилсон, нэр төрд нь халдсан, худал мэдээлэл тараасан гэмт хэргээр явж байгаа учраас заавал энэ хэргүүд хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй нь холбоотой байгаа гэсэн дүгнэлт хийж болохгүй байна.
Баривчилгаа огт явагдаагүй. Хэрвээ баривчилгаа байсан бол Эрүүгийн хуулиар баривчилсан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой.
Прокуророос татгалзсан тул энэ үйл ажиллагаа яваагүй. Харин шөнийн цагаар саатуулсан, мэдүүлэг авсан энэ үйл ажиллагаа хуулийн дагуу байна уу гэдэг зовнилыг ойлгож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хяналт тавих үүрэг бүхий этгээд прокурор энэ үйл ажиллагаагаа 24 цагийн дотор прокурорт мэдэгддэг. Энэ үйл ажиллагаа явагдсан гэж ойлгосон. Шүүхийн журмаар цагдан хорьж байгаа үйл ажиллагааны дагуу энэ хэрэгт мөн өөр хоёр иргэн хоригдсон гэсэн мэдээлэлтэй байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Бямбаа [66.181.189.11] 2025-03-29 12:59:54
МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ ТОГЛОСОН ЮМНУУДЫГ ЮУНД ӨМӨӨРДӨГ ЮМ БОЛ НЭГ ИХ ХҮНИЙ ЭРХ ЯРЬСАН ХУДАЛЧ ЮМНУУД ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА ӨМӨӨРӨӨДЛ
Зочин [202.55.188.104] 2025-04-01 07:30:05
Ингээд байхаар хууль яаж хэрэгжих вэ дэ тиймээ хүний эрх ч гэх шиг
Зочин [66.181.189.44] 2025-03-29 11:30:41
Ер нь манайхан ядуу байгаа учираас л мөрийтэй тоглоомонд орж амар хялбар мөнгө олох гээд ийм юм болж байгаа дээр нь шунал,ажилгүй учраас энэ дээ
Зочин [202.126.88.73] 2025-03-30 15:08:19
За тиймээ юм байхгүй .муу юм болгохыг ядууралтай холбож байдаг юм.зарим ядуурал бол замбараагү байдал.Арчаагүй залхуурлаас л бий болдог байх.нэг л их мэдэмхийрэх ч хэрэггүй .
Зочин [66.181.182.47] 2025-03-29 14:53:30
Ядуудаа биш ээ, залхуу, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн тийрэнгүүд онхолох нь ойлгомжтой
Зочин [103.10.22.178] 2025-03-29 08:42:58
хэвлэлийн эрх чөлөө байх хэрэгтэй. байгаа учраас бид сэтгэгдэлээ бичиж сууна. хууль бус баривчилгаа болжээ гэдгийг мэдэж авч байна. мөрийтэй тоглоомоос хувь хүртээд суудаг эрх бүхий хүмүүс тэднийг өөгшүүлээд суудаг юм байна гэж мэдэж авлаа. гагцхүү төр аль талд ажиллахыг харах үлдлээ
Зочин [202.126.89.130] 2025-03-29 00:46:32
Лодой гэдэг хүн ард нь байж болзошгүй. Хэвлэлийнхнийг барилаа гээд орилоод байсан. Гэтэл хэвлэлийнхэн биш. Нэр барьсан мбрийтнй тоглоомийн нууц бүлгэм луйварчид байсаг. Орлогоосоо тодорлй хувийн өгдөг биз
гүй өвгөн [139.5.219.166] 2025-03-28 23:18:01
90 ондээ гарсан хэрэгийн эзэн одоо хүртэл олпохгүй байсаар байна.
Зочин [103.212.162.196] 2025-03-28 23:50:49
Жо
Эмээ залуу чууд хөгжиж зөв юм хийх хэрэгтэй манайх их хоцррч эргээл хуучин хүн болж бн зурагт үзэ [122.201.31.43] 2025-03-28 21:13:35
Манайх хөгжлөөс их хоцорч бн зөв хүнийг дэмжиж байх хэрэгтэй сайхан мэдлэгтэй залуус гадаад улсад байна энэ буруу шүү
Batzorig [43.242.243.11] 2025-03-28 17:02:50
Цагдааг ажлыг нь хийлгээч. Та биш гэхэд танай гэрээс хэн нэг нь мөрийтэй тоглоно шүү!!!
Зочин [103.57.93.118] 2025-03-27 13:28:50
Авлига ихтэй оронд хууль бус баривчилгаа их байдаг
Зочин [59.153.112.251] 2025-03-29 09:31:16
Юу ч ойлгосонгүй.авилага ихэсвэл баривчлах ёосгүй гэсэн үг үү????
иргэн [59.153.86.144] 2025-03-26 12:55:46
Мөрийтэй тоглоом газар авч хичнээн гэр бүл зовлонд унаж, сэтгэлийн зовнилтой амьдарч, тоглоомонд донтсон үр хүүхдээ засч залруулж авах гэж ядарч зүдэрч, үр хүүхэд, ах дүү нарынхаа ирээдүйн төлөө санаа зовнисон эцэг эх, эхнэр, гэр бүлийн зовлонг уландаа гишгэсэн хүнийг хайрлах сэтгэлгүй, шуналт луйварчдыг өмөөрч хамгаалаад байгаа эрхмүүдийг мэдэгдлийг сонсоод нүд орой дээрээ гарлаа. Даанч дээ, үнэхээр харамсалтай. Хичнээн эхийг зовоож, нус нулимастай нь хутгасныг мэдэхгүй байна уу мэдсээр байж өмөөрч байна уу. Гайхалтай. Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл шударга ёс уу. Монголын нийгмийг ямар болгоод байна вэ энэ тоглоом. Юуг нь хамгаалаад улайраад байна вэ. Алтангэрэл сайд болон хууль хяналтын байгууллагын хамт олонд хэмжээлшгүй ихээр баярлаж байна. Амжилт хүсье.
Зочин [66.181.176.61] 2025-03-29 09:58:42
Чам шигЭнэ хүн шиг зөвийг зөвөөр ойлгодог хүн ховор байна шүү дээ ,,олон олон ээжүүд ,эхнэрүүд хүүхэдүүд ,нулмистай айдастай байна шүү дээ ,,мөрөөтэй тоглоом хар мартэй,, яаагаал өмөөрөөд орилоод байгаа юм бол цаана нь эрх ашиг байгаа л байна ,
Зочин [202.126.88.147] 2025-03-29 09:47:44
Санал нэг.
Зочин [66.181.177.202] 2025-03-25 17:34:04
Мөрийтэй тоглоомын гэмт хэргийг нуун дарагдуулах зорилгоор хэвлэлийн эрх чөлөө гэж их ярьж байнаа
Зочин [202.126.89.111] 2025-03-30 14:13:07
Ynen
зочин [59.153.86.103] 2025-03-25 13:36:13
бүх юманд хүний эрх , хэвлэлийн эрх чөлөө гэсээр түүний ард болж бүтэхгүй үйлдэл хууль зөрчилт замхрах вий дээ .өнөөгийн хэвлэл мэдээлэл дэх хувь хүн ,цагдаагийн албан хаагч аль аль цэвэр шудрага байна гэдэг нь эргэлзээтэй монгол улс авилга ,,хулгай ,луйвар залилан ,хууран мэхлэлт гээд муу бүхэн чөлөөтэйгөөр хөгжиж үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт газар аван тэлж байгаа гэхэд хилсдэхгүй болсон .
Зочин [202.126.89.111] 2025-03-30 14:13:35
Tur.tumur nuuree kharuulakh ni ziv.