Л.Мөнх-Эрдэнэ: МУИС-ийн захиргааг авсан бүлэг намайг МУИС-иас шахаж гаргах гэсэн шалтгаан төдий л зүйл

Д.Тулга / Боловсрол

МУИС-ийн профессор Л.Мөнх-Эрдэнэтэй ярилцахаар асуулт хүргүүлж байна. Та энэ асуултад боломжоороо хариулаад өгөөрэй. Засах сайжруулах тал дээр харилцан нээлттэй саналаа солилцон, ярилцлагыг нийтлэх болно.

-Таны заадаг хичээлүүдийг хасах оролдлого гарсан тухай мэдээллийг цахим сүлжээнээс харлаа. МУИС доторх академик эрх чөлөөгүй, ёс зүйгүй үйлдлүүд, чадвартай, дуугардаг, шүүмжилдэг нэгнийгээ шахалт үзүүлсээр ажлаас нь гаргадаг байдлын талаар ч нэлээд мэдээллийг хүмүүс бичсэн харагдана. Үнэн үү?

-Юуны түрүүнд энэ асуудалд анхаарал хандуулж, ярилцлага авч буйд гүн талархаж байна. Хэвлэл, мэдээлэл энэ асуудлыг олон нийтэд хүргэхгүй бол дээрх явдал болоогүй, тохиолдоогүй, асуудал үүсээгүй, байхгүйтэй адил шүү дээ. Хэвлэл мэдээлэл олон нийтийн нүд, чих шүү дээ.

МУИС өндөр хөгжилтэй орнууд, түүний дотор өрнөдийн орнуудад доктор хамгаалсан, эрдэм шинжилгээний ажил хийж байсан, багшилж байсан эрдэмтдэд дайсагнасан газар болсон. Дүрэм, журам нь тэднийг орохын аргагүй болгосон. Энэ нь үндсэндээ эдүгээгийн захиргаанд байгаа бүлгийн ажил. Уг бүлэг 1990-ээд оны сүүлээр МУИС төгссөн, 2010-аад онд МУИС-д доктор хамгаалсан этгээдүүдээс бүрддэг.

2013-2014 онд хийгдсэн МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр 14 жижиг сургуулийг татан буулгахад, тэдгээр сургуулийн дийлэнхийнх нь захирал нь энэ бүлгийн нөхөд байсан. 2022-2024 оны хооронд Д. Бадарч гуай захирал хийсэн 1 жил 6 сарыг эс тооцвол МУИС-ийн эрхийг тэд 2017 оноос хойш барьж ирсэн.

Чухам энэ нөхөд 2022 онд Эдийн засгийн тэнхимийн гурван профессор, профессор Б.Эрдэнэбат, профессор Б.Алтанцэцэг, профессор Б.Соёлмаа нарын өрнөдөд доктор хамгаалаад, докторын дараах судалгаа хийж байгаад ирсэн гурван эрдэмтдийг яг энэ нөхөд зовоосоор байгаад шахан гаргасан. Энэ нөхөд МУИС-ийн захирал Д. Бадарч гуайг ажлаа хийх аргагүй болгосон гэдгийг Д.Бадарч гуай МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралд хэлсэн байдаг.

Б.Эрдэнэбат Манчестерийн ИС-д доктор хамгаалаад, докторын дараах судалгаа хийж байгаад ирсэн, эрдмийн бүтээл сайтай (Web of Science H-index 5, Scopus H-index 6) Монголын эдийн засгийн ухааны шилдэг эрдэмтдийн нэг. Б. Эрдэнэбат багш маш удаан, бараг 2 жил шахам тэмцээд цөхөрсөн байх.

Тэрээр одоо Английн Бангор Бизнесийн Сургуульд (Bangor Business School) багшилж буй. Б. Соёлмаа мөн Манчестерийн ИС-д доктор хамгаалсан эрдэмтэн. Б. Алтанцэцэг АНУ-д Виржинийн ИС-д доктор хамгаалсан эрдэмтэн. Б. Эрдэнэбат, Б. Алтанцэцэг хоёр нь бүр Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч хийж байсан эрдэмтэд. Энэ тохиолдол бол хамгийн дуулиантай нь.

Ер нь МУИС-д ороод удалгүй буцаад гарсан өндөр хөгжилтэй орнуудад доктор хамгаалсан судлаачид үлдэж хоцорсноосоо хавьгүй олон. Өөрөөр хэлбэл Монгол улсад шинжлэх ухааныг хөгжүүлэх тиймээс шилдэг эрдэмтдийг хамгийн түрүүнд урьж залж, татан авч байх ёстой үндсэн газар нь тэднийг хүлээж авдаггүй төдийгүй хөөж гаргадаг газар болсон.

Миний тухайд МУИС-ийн захиргаа намайг хичээлээ гадаадаас цахимаар орж байна гэж буруутгаж байгаа. Гэвч цахим сургалт нь “МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журмаар” тогтоосон, МУИС-ийн сургалтын нэг үндсэн хэлбэр, арга, практик, ялангуяа, магистр, докторын сургалтын гол хэлбэр, арга, практик нь. Магистр, докторын төвшний лабораторийн биш хичээлүүд бараг бүгд цахимаар явагдаж байгаа.

2022 оны 6-р сарын 27-нд батлагдсан “МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журмын” 4.1.2-т Сургалтын хөтөлбөрийг танхим, цахим болон холимог хэлбэрээр, мөн монгол эсвэл гадаад хэлээр хэрэгжүүлж болно” гэж заасан байгаа. Тиймээс би дүрэм, журам зөрчсөн бус. Харин МУИС ийн захиргааг авсан бүлэг намайг МУИС аас шахаж гаргах гэсэн шалтгаан төдий л зүйл. Тэр шалтгаан нь харин МУИС-ийн журмын эсрэг юм.

Мөн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль нь гэрээсээ (67-р зүйл) болон зайнаас (68-р зүйл) ажиллахыг хуульчилсан байгаа. Дээрээс нь хилийн чанадаас хичээл зайнаас зааж байгаа нь анхны хүн нь ч би биш, мөн хилийн чанадаас хичээл үздэг оюутнууд ч олон байдаг.

Миний мэдэхийн Фулбрайтийн тэтгэлэг аваад АНУ явсан Газар зүйн тэнхимийн А.Орхонсэлэнгэ багшийг хичээлүүдээ цахимаар зааж өгөөч гэж МУИС хүсэлт тавиад нөгөө багш нь цагийн зөрөөнөөс болоод заах боломжгүй гэж хүлээн аваагүй учир хөдөлмөрийн гэрээ цуцалж байсан юм билээ.

Мөн Олон улсын харилцааны тэнхимийн багш С.Батцэцэг АНУ-аас цахимаар хичээлээ заагаад болоод байсан шүү дээ гэж МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн багш Д.Оюунсүрэн олон нийтийн X платформ дээр жиргэсэн байсан. Мөн физикийн Ц.Гантөмөр багш ч хичээлээ Канадаас цахимаар ордог байсан гэж сонссон.

Оюутнуудын тухайд өнгөрсөн жил миний хичээлийг 3 оюутан Өвөр Монголоос үзэж байсан, мөн богино хугацаагаар Москва, Бээжин болон бусад хотуудад ажил, албан томилолтоор явж байсан оюутнууд үзэж байсан. Энэ жилийн хувьд өнгөрсөн улиралд хоёр оюутан хэсэглэн Өвөр Монголоос үзсэн. Энэ улирлын хувьд нэг оюутан маань Ирландаас үзэж байгаа.

Ер нь би цахим сургалтын хэлбэрийг улам бүр өргөжүүлэн дэлгэрүүлж, өрнөдийн их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажиллаж байгаа Монгол эрдэмтэн бүрийг МУИС болон Монголын бусад их сургуулиудад багшаар авч цахимаар ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байгаа.

Аль аль талдаа ашигтай, тустай, ялангуяа Монголын шинжлэх ухаанд, боловсролд, Монголын оюутан залуусын хөгжилд, Монгол улсын эдийн засгийн хөгжилд асар их ашиг, тустай шийдэл байх болно. Өрнөдийн шинжлэх ухааны торгон ир дээр хийгдэж байгаа судалгаа, бүтээгдэж байгаа мэдлэг Монголын шинжлэх ухаан, боловсрол, оюутнуудын шууд хүртээл болно.

МУИС болон Монголын сургуулиуд нь тэдгээр Монгол эрдэмтдийг боломжтой үед нь Улаанбаатарт авчирч бусад эрдэмтэд, оюутнуудтайгаа биеэр уулзах, хамтран ажиллах боломжийг олгодог байх хэрэгтэй гэж бодож байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Солонгоо өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа Монгол эрдэмтдийг Монголын их дээд сургуулиудтай хамтарч ажиллах боломжийг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх санаатай байгаа гэж ярьж байсан.

Монгол улсын засгийн газраас тусгай хөтөлбөр хэрэгжүүлээд, зохих санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь хилийн чанадад байгаа Монголчуудын залуу үе өндөр боловсролтой, эрдэмтэд болно, болж ч байгаа. Тэднийг үеийн үед Монголын шинжлэх ухаан, дээд боловсролтой амьд холбоотой байлгах гүүр болно гэж үзэж байгаа. Тиймээс би Монголын төр, засаг энэ санал санаачлагыг дэмжих ёстой гэж үзэж байгаа.

-Та яг ямар хичээлүүдээр дамжуулж оюутнуудад ямар мэдлэг олгодог юм бэ?

-Би магистр, докторын төвшинд 4 өөр хичээл зааж байгаа. “Шинэ үеийн өмнөх Евроазийн улстөрийн байгуулал” гэдэг хичээлийг магистрын болон докторын оюутнуудад, “Угсаатны судлал ба Үндэстний бодлого: Евроази дахь угсаатан, үндэстэн, үндэстэн байгуулалт”, “Неолиберализм”, “Улстөрийн либерализм ба Монголын улстөрийн систем” гэсэн хичээлүүдийг докторын оюутнуудад зааж байгаа.

Өнгөрсөн жил эдгээр хичээл дээр нэмээд “Антропологийн орчин үеийн чиглэлүүд, онолын асуудал” гэдэг хичээлийн талыг мөн магистрын оюутнуудад заасан. Евроазийн улстөрийн байгуулал хичээлээр төр улсын үүсэл, мөн чанар, улстөр, нийгэм, эдийн засгийн байгууллын тухай онол, парадигмууд Монгол ба Евроазийн тал нутгийн улс төрийн байгууллыг хэрхэн авч үздэгийг шүүн хэлэлцдэг.

Угсаатны судлал ба Үндэстний бодлого хичээлээр угсаатны судлалын ухааны үүднээс хүн төрөлхтний тухай ямар мэдлэгийг хэрхэн бүтээсэн, улмаар тэрхүү мэдлэгийг хэрхэн төрийн бодлогод хэрэглэсэн хийгээд түүний үр дагаврыг Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ, БНМАУ-ын жишээн дээр авч үздэг.

Неолиберал үзэл онол, номлолын үүсэл, хөгжил, неолиберал бодлого, дэглэм, түүний антропологийн шүүмжийг авч үздэг. Улстөрийн либерализм хичээлээр либерал үзэл онол, номлол, төсөл, улстөрийн байгуулал, зарчим, ёс суртахууныг авч үзэх бөгөөд улстөрийн байгууллын хувьд Монгол улсын улстөрийн байгуулалд хэрхэн төлөвшиж буйг авч үзэх.

Хичээлүүдийг аль болох тухайн салбарын тэргүүлэх эрдэмтдийн, шилдэг бүтээлүүдээр дамжуулан судалдаг. Зохих, агуулга, мэдлэгээс гадна шүүн унших, задлан шинжлэх, тунгаах, бичих, илтгэх зэрэг судлаачийн чадвар эзэмшүүлэхийг зорьдог.

-“Эрдмийн эрх чөлөө” гэдэг үгийг та дурдсан байна лээ. Энэ талаараа дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

-Маш чухал асуулт асуулаа. Баярлалаа. Эрдмийн эрх чөлөө гэж юуны түрүүнд судалгаа хийх, шинэ мэдлэг үйлдвэрлэх, түүнийгээ хэвлэх, заах, дэлгэрүүлэх өөрөөр хэлбэл шинжлэх ухаан хийх эрх чөлөө. Мөн эрдмийн эрх чөлөөгөө хамгаалах, түүний тулд эрдмийн нийгэмлэг, орон, орчны эрүүл мэндийг сахин, хамгаалах эрх чөлөө.

Эрдмийн эрх чөлөөгүйгээр шинжлэх ухаан хийх, байх боломжгүй. Эрдмийн эрх чөлөөгүй эрдэмтэн, эрдэмтдийн буюу эрдмийн нийгэмлэг, эрдмийн байгууллага буюу их сургууль, академи, хүрээлэн байх боломжгүй. Эрдмийн буюу шинжлэх ухааны байгууллага байхын үндсэн нөхцөл нь эрдмийн эрх чөлөө, тиймээс эрдмийн байгууллага эрдмийн эрх чөлөөг хангах орон, орчин, нийгэмлэг гэсэн үг.

Эрдмийн эрх чөлөө зөрчигдвөл, халдагдвал, алдагдвал эрдмийн байгууллага, нийгэмлэг бусардаж, бузардаж, ялзарч (corrupt) байна гэсэн үг. Тиймээс эрдэмтэд эрдмийн байгууллагын ажилтны (эрдэм шинжилгээний ажилтан, багш, профессор) хувьд ч, эрдмийн нийгэмлэгийн гишүүний хувьд ч цаг ямагт эрдмийн эрх чөлөөний манаанд байх учиртай, ёстой юм.

Тиймээс тэд байгууллагынхаа ч, нийгэмлэгийнхээ ч засаглал, дүрэм, журам, бодлого энэ бүхэнд оролцож тэдгээр нь эрдмийн эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлж, хамгаалж, хангаж байх ёстой юм. Мөн эрдэмтний хувьд, иргэний хувьд эрдмээ ч, өөрийн байр суурь, үзэл санаагаа нийгэмдээ хөндлөнгийн ямар нэг зүй бус оролцоо, саадгүйгээр дэлгэрүүлж байх эрхтэй.

Аливаа эрх чөлөө оршихын тулд тухайн эрх чөлөөний субъект нь уг эрх чөлөөгөө 1) хэнээс ч хараат бусаар (independence/autonomy) эдэлж, 2) хэрэгжүүлж (exercise) чаддаг байх учиртай. Хараат бус байхын үндсэн нөхцөл нь хөндлөнгийн хэн нэгний хорио (interference) байх ёсгүй гэсэн үг. Үүнийг сөрөг (negative) эрх чөлөө гэдэг.

Хэрэгжүүлж чаддаг байх гэдэг нь тухайн субъект эрхээ эдлэх, хэрэглэх чадвартай, чадалтай, нөхцөлтэй (power) байх ёстой гэсэн үг. Үүнийг эерэг (positive) эрх чөлөө гэдэг. Сөрөг эрх чөлөөний тухайд эрдмийн нийгэмлэгийн гишүүн, эрдмийн байгууллагын ажилтанд өөр бусад хэн нэгний, тухайлбал, бусад гишүүд, ажилтнуудын ч, захирал, эрхлэгч, дарга нарын ч, спонсор, хандивлагч, санхүүжүүлэгчдийн ч, улстөрчдийн ч, олон нийтийн ч зүгээс хорио, дарамт байх ёсгүй юм.

Эерэг эрх чөлөөний хувьд субъект нь ажлын байрны дархлаатай байх ёстой юм. Учир нь ажлын байр нь ажиллах нөхцөл, орчин, цалин хөлс өөрөөр хэлбэл эрдмийн эрх чөлөөгөө хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь юм. Тиймээс өрнөдийн их сургуулиудад теньюр систем буюу дархлааны системийг бий болгосон юм.

Өнөөдөр Европт шинжлэх ухаанд хангалттай санхүүжилт байхгүй байгаа нь эрдмийн эрх чөлөөнд заналхийлэл болж байна гэж ярьж байгаа бөгөөд энэ нь эрдмийн эрх чөлөөг эдлэх, хэрэгжүүлэх эерэг эрх чөлөө хомс байна гэж шүүмжилж байгаа хэрэг.

Европын Холбоо эрдмийн эрх чөлөөг Европын улстөр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн хүрсэн төвшний үндэс, Европын өрсөлдөх чадварыг хадгалах үндсэн нөхцөл гэж үзэж байгаа. Тиймээс эрдмийн эрх чөлөө нь эрдэм шинжилгээний эрх чөлөө төдийгүй эдийн засгийн хөгжлийн эрх чөлөө, ардчиллын эрх чөлөө, нээлттэй эрх чөлөөт нийгэм байхын эрх чөлөө юм. Харин манайд эрдмийн эрх чөлөө сөрөг утгаараа ч, эерэг утгаараа ч ямар байгаа билээ?

Монгол улс шинжлэх ухаан, дээд боловсролдоо ямар бодлого явуулж байгаа билээ? Харамсалтай нь манай эрдэмтэд ч, эрдмийн нийгэмлэг ч, эрдмийн байгууллагын эрхлэгч, захирал, дарга нар ч, бодлого боловсруулагчид ч, улстөрчид ч, шийдвэр гаргагчид ч, олон нийт ч эрдмийн эрх чөлөөний учир холбогдлыг төдийлөн ойлгодоггүй болов уу.

-МУИС бол дээд боловсрол олгодог байгууллага. Монголын сор болсон эрдэмтэн судлаачид ажилладаг гэж ойлгодог, бас итгэдэг. Гэтэл дотоод нөхцөл байдал өөр бололтой. Та тодорхой баримт, жишээгээр хэлж өгөхгүй юу?

-Бас л маш чухал асуудал хөндлөө. МУИС-д сайн эрдэмтэд бий. Харамсалтай нь цөөхөн. Улам бүр цөөрч буй. Цөөхөн хэд нь эрдмийн позитив эрх чөлөөгөөр тун хомс. Сөрөг эрх чөлөөний хувьд тэд загас мэт болсон. Б.Эрдэнэбат, Б.Алтанцэцэг, Б.Соёлмаа нарын хэрэг явдал тэдэнд “хүмүүжлийн” асар том “сургамж” болсон. Учир нь тэр гурав эдийн засгийн ухааны эрдэмтэд.

Эдийн засгийн ухаан аль ч нийгэмд, түүний дотор Монголын нийгэмд асар чухал, зайлшгүйд тооцогддог, их нэр хүндтэй, нөлөөтэй ухаан. Эдийн засагчид, эдийн засгийн тэнхимийг төгсөгчид төр, засгийн болон улс орны эдийн засгийн олон өндөрлөгүүд дээр сууж байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн ухаан нэр хүндтэй, нөлөөтэй төдийгүй хамгаалах, өмгөөлөх хүч ихтэй гэсэн үг.

Дээрээс нь Б.Эрдэнэбат, Б.Алтанцэцэг, Б.Соёлмаа гурав гурвуулаа Өрнөдөд доктор хамгаалсан, Б. Эрдэнэбат, Б. Алтанцэцэг хоёр нь бүр тэнхимийнхээ эрхлэгч хийж байсан эрдэмтэд. Б. Эрдэнэбат нь Монголын эдийн засгийн ухааны эрдэмтдийн шилдгийн нэг. Мөн олон нийтэд ихээхэн танигдсан сэхээтэн (public intellectual). Дээрээс нь гурвын гурвуулаа. Дээрээс нь Б. Эрдэнэбат бараг 2 жил шахам тэмцсэн. Тэд бүгд хөөгдсөн. Үүнийг харж байгаа бусад ухааны эрдэмтэд ямар сургамж авах вэ?

Д.Бадарч гуай 1990-ээд оноос хойших үеийн Монголын их сургуулиудын хамгийн шилдэг захирал, ЮНЕСКО-д 20 иод жил бүс, төв, газрын захирал хийсэн, УИХ-ын даргын зөвлөх байсан, Монгол улсын Ардын багш, Монголын шинжлэх ухаан дээд боловсролын том зүтгэлтэн. Гэтэл тэр хүн мөн зайлуулагдсан.

БШУ-ы сайд асан Л.Энх-Амгалан нөлөөтэй, туршлагатай улстөрч. Л.Энх-Амгалан сайд их сургуулийн бүрэн өөрчлөлт хийлгэнэ гэж Д. Бадарч гуайг урьж залж авчирсан. Тэгээд 2 жил хүрэхгүй хугацааны дараа өөрөө Д.Бадарч гуайг чөлөөлж, 3 жил шахам үүрэг гүйцэтгэгч хийж байхад нь огт жинхлүүлэхгүй байж байгаад халсан хүнээ буцаагаад өөрөө томилсон шүү дээ.

Одоо МУИС-ийн ямар багш, ямар эрдэмтэн дуугарах вэ? Мөн ингэж чадаж байгаа бүлэг өөрсдийгөө юу гэж бодох вэ? Ийм бүлгийн мэдэлд байгаа газар луу ямар эрдэмтэн зүглэх вэ? Монголын сор болсон эрдэмтэд, судлаачдын тухайд бол тэдний ихэнх нь дүрвэсэн, дайжсан, хилийн чанадад байгаа.

Тэдний хувьд Монголдоо ирэх, ажиллах, бүтээх, хувь нэмрээ оруулах мөрөөдөл байдаг ч харамсалтай нь эх орон нь харь, дайсагнасан, хүйтэн цэвдэг газар болсон. Ер нь Монгол улс ч өөрөө шилдэг, сор тархинуудаа татвар төлөгчдийнхөө мөнгөөр санхүүжүүлээд “түлхээд” гаргадаг шүү дээ.

-МУИС-д улс төрийн нөлөөлөл хэр их байна вэ?

-МУИС-ийн захирлыг үргэлж улстөрчид, тухайлбал, Боловсролын сайд томилж ирсэн. Улстөрийн нөлөөлөл гэдгийг харин улстөрийн нөлөөлөл, хувь улстөрчдийн нөлөөлөл гэж ялгах, салгах хэрэгтэй болов уу. Ямар ч дэглэмд, ялангуяа ардчилсан дэглэмд, улстөрөөс ангид хэрэг, ялангуяа улсын буюу нийтийн (public) хэрэг, асуудал, байгууллага гэж үгүй болов уу.

Харин улстөрийн нөлөөлөл ямар байх ёстой вэ, яавал зүй зохистой байх вэ, яавал зүй бус нөлөөллийг хаах вэ гэдэг л асуудал. Хамгийн түрүүнд баримтлах ёстой зарчим бол төрийн, улсын, нийтийн алба, байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд хувийн шийдвэр, ашиг сонирхол оролцохгүй байх ёстой.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, төр, засгийн бүх шийдвэр, үйл ажиллагаа дор хаяхад түмний өмнө хэлэлцэгдэж (public deliberation), түмний өмнө зөвтгөгдөж (public justification), түмний өмнө шийдвэр (public reason) болох ёстой гэсэн үг. Чухам ингэж байж л шийдвэр төрийн, улсын, нийтийн шийдвэр байж чаддаг, байдаг, байх учиртай, ёстой.

Харамсалтай нь улсын их дээд сургуулийн захирлыг үндсэндээ нэг сайд л мэдэн томилдог. Сайдын буюу нэг хүний, тиймээс хувь хүний үзэмжийн асуудал. Үнэн, цаасан дээр бол Удирдах Зөвлөл шалгаруулан томилдог нэртэй ч, УЗ-ийг сайд нь үндсэндээ томилдог. Тиймээс МУИС-д улс төрийн нөлөөлөл гэхээсээ илүү хувь хүний, хувь улстөрчийн зүй бус нөлөөллийн тухай ярих ёстой юм. Үүнийг зайлшгүй засах ёстой.

Би Дээд Боловсролын Шинэчлэлийн Төсөлд засаглалын олон улсын зөвлөхөөр ажиллаж засах арга замыг боловсруулсан бодлогын бичиг бэлтгэж өгөөд, Дээд Боловсролын хуулийн төсөлд нь холбогдох заалтуудыг оруулсан ч хууль нь батлагдахдаа тэр бүхэн үндсэндээ үгүйсгэгдсэн байсан.

Боловсролын сайд, боловсролын яамны газрын дарга нар нь эсрэг байдаг юм билээ. Учир нь миний санал болгосон арга нь тэдний гарт, халаасанд нь байдаг эрх мэдлийг УИХ-д, энэ утгаараа, хувиас аваад төрийн, нийтийн эрх мэдэлд шилжүүлэх явдал байсан юм.

Их сургуулиудын Удирдах зөвлөлийн гишүүдэд шилдэг эрдэмтэд, бизнесийн лидерүүдээс УИХ-аас урт хугацаагаар томилдог байх шийдлийг санал болгосон юм. Одоо нэмж хэлэх зүйл бол өрнөдийн шилдэг эрдэмтэд, их сургуулийн захирал байсан хүмүүс, бизнесийн лидерүүдийг ч оруулах хэрэгтэй гэж санагдаж байгаа.

-МУИС-д үүссэн нөхцөл байдлыг хэн анх бүрдүүлсэн юм бэ. Яагаад ийм байдал руу орчихов?

-МУИС-ийн захиргааг 2017 оноос хойш барьж буй бүлэг. Хууль, дүрэм, журам тааруухан байж болно. Гадаад улстөр, нийгэм, эдийн засгийн орчин таагүй байж болно. Гэсэн ч МУИС-ийн захиргаа эрдмийн эрх чөлөөг эрхэмлэдэг, эрдмийн чанарт (scholarly excellence) эрмэлздэг, эрүүл саруул эрдэмтэд байсан бол хэзээ ч ийм зүйл болохгүй.

-Миний мэдэхийн хэд хэдэн сайн багш нар МУИС-аас гарсан. Тэдгээр хүмүүсийн эрдэм мэдлэг, туршлагыг дараа дараагийн оюутнууд өвөртлөх боломжгүй болж байна. Тэгэхээр ийм байдлаас яаж ангижрах вэ?

-Чухал асуулт. Товчхон хариулъя. Шилдэг эрдэмтдийг биш энэ бүлгийг МУИС-аас зайлуулж, шилдэг эрдэмтдийг буцаан урих хэрэгтэй. МУИС, МУИС-ийн эрдэмтэн багш нар чөлөөлөгдөнө. МУИС-д эрдмийн эрх чөлөө сэргэнэ. МУИС эрүүлжинэ. МУИС эрдмийн өргөө, нийгэмлэг болно. МУИС-ийг эрүүлжиж, зүгширтэл Америкийн аль нэг шилдэг их сургуулийн захирал хийж байсан туршлагатай, шинэтгэгч лидерийг урьж удирдуулах хэрэгтэй болов уу.

-Ер нь олон улсын жишгээр их сургуулиудын бүтэц, зохион байгуулалт, тэр дундаа санхүүжилтийн хэлбэр ямар байдаг юм бол. Манай МУИС үүнд хүрэх боломжтой юу?

-Тун чухал асуудал. Мэдээж, бүрэн боломжтой төдийгүй Монгол улс эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс байя гэж л байгаа бол заавал хийх ёстой зүйл. 2013-2014 онд МУИС-д хийсэн бүтцийн өөрчлөлт Харвард, Иель, Принстон, Колумби зэрэг Айви лигийн болон Стэнфорд гэсэн дэлхийн шилдэг их сургуулиудын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн хэлбэрээр МУИС-ийг өөрчлөх өөрчлөлт байсан.

Ярилцсан: Сэтгүүлч Б.УЯНГА


Сэтгэгдэл

DR. ADITY [197.211.63.124] 2025-03-30 13:22:56

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Зочин [103.212.118.82] 2025-03-29 18:21:15

Ичих нүүрээ элгэндээ наасан Л.Мөнх-Эрдэнэ ээ, чи МУИС-д буцаад орсон ч багш бүхэн чамайг мэдэх болсон учир араас чинь нулимна. Чи яаж ажиллах вэ? Бүх хүн чамайг одоо үзэн ядаж байна ш дээ.

Zochin [202.126.88.203] 2025-03-29 17:31:43

Тэр бүлэглэл нь МАНы Төмөрбаатар, Очирхуяг, Заяабаатар нар ш дээ… ямар ч академик хүмүүс биш

Зочин [66.181.177.52] 2025-03-29 20:33:44

Яг үнэнийг хэлэхэд, МУИС-ийн удирдлагад академик биш, харин прагматик бөгөөд сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна л даа.

Багш [202.9.46.46] 2025-03-29 17:11:57

Таныг ажлаа зохих ёсоор нь хийнэ үү гэж аль ч захирал шаардлага тавина шүүдээ. Зөв шаардлага тавихаар бүлэглэл болчихдог. Өмнө нь та мэдэж байсан гэхдээ алс зайнаас өндөр цалин авч бхдаа бол үг хэлдэггүй. Шаардлага тавихаар уран хошуулдаг та яг ямар хүн бндаа. Одоо цалинг чинь өгнөө хичээлээ зайнаас заана уу гэвэл энэ шаардлагаа тавихаа больчих уу. Эсвэл танд цалинг чинь олгоод эхэлбэл таны хэлээд бгаа бүлэглэл бхгүй болчихсон гэж үзэхүү. Логик бнуу таны ярианд. Нээрээ Заяа л чамайг зайнаас ажиллуулж цалинг чинь өгч бсан юм бишүү. Жоохон хүн чанартай байгаачээ шаараа

Зочин [108.31.205.203] 2025-03-29 16:54:52

Манай их дээд сургуулиуд хөдөөнөөс голдуу ирсэн , гадаадад доктор хамгаалаагүй, ах дүү нутаг ус гэсэн улны сэтгэлтэй хүмүүсээс бүрдсэн., дамдуурсан газарууд.

Зочин [202.9.40.30] 2025-03-30 16:15:00

Зайлуул зарим 40 гарсан хүүхнүүд нь ганц ном ч хэвлүүлж чадахгүй биеэ үнэлнэ.

Зочин [66.181.183.225] 2025-03-29 21:20:23

за чи битий дэмийр. МОНГОЛЫН ИХ СУРГУУЛЬ ТӨГССӨН ХҮМҮҮС БҮГДЭЭРЭЭ ГАДААДАД СУРДАГ АЖИИЛЛАДАГ. ХАРИН ХӨДӨӨНИЙ ХҮҮХДҮҮД ЮМ ҮЗЭЭГҮЙ ОЙЛГООГҮЙ БАЙДАГ УЧРААС АМЕРИКИЙГ ИХ ТОМ УЛС ГЭЖ ЭНДҮҮРЧ БОДДОГ. АМЕРИКИЙН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ ХЭРХЭН ШАЛДАА УНАСНЫГ ТРАМПЫН ЗАХИРГАА ХЭЛЭЭД БАЙНА. ЯДАЖ МЭДЭЭ УНШИЖ СУРААЧ

хүннү [202.9.46.179] 2025-03-29 14:02:12

МУИС-ийн удирдлага зохион байгуулалттай ярих ч хэрэг байхгүй. Энэ талаас нь харвал багат татан буулгаж болохоор. Тэглээ гээд улс хохирохгүй одоогий бүлэглэлүүд нь л хохирно. Тэнхимийн эрхлэгч гэж утсан хүүхэлдэй, мануухай болсон нөхөр сонгодог. Түүнийг бүлэгллийн ахлагч удирдана. Түүний өмнөөс ахлагч л дуугарна. Уг бүлэглэл нь голдуу тухайн салбарыг төгссөн хүмүүсээр бүрдэнэ. Хүн дутвал хүрээлэнгүүдэд гологдсон төгсөгчидөө авч ирээд доктор болгоод бүлэгллийнхээ хүчийг зузаатгана. Энэ бүлэглэлд багтаагүй цөөн тооны хэдийгээ цагаар хавчина, гадуурхана. МУИС-ийн нэрээр ийхүү оодордог докторуудыг зайлуулж байж МУИС жинхэн утгаараа оршин тогтнох ёстой. Одоо бол ирээдүй бүрхэг. Жилээс жилд элсэгчид цөөрч байна. Энэ нь энэ бүлэглэлтэй холбоотой. Манайхан үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Бүлэглэлээ задал цусаа сэлбэ.

Зочин [66.181.181.150] 2025-03-29 17:54:17

МУИС дээр "анархи" бүлэглэл бодитоор оршиж, тэдний бөгсийг долоож амь зуугчдаар дүүрэн. Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч чаддаггүй, шүүмжлэхээр "сайн сайханы туйл болсон МУИС-ийн нэр төрд халдлаа" гэж бархирцгаахаас биш, алдаа дутагдлаа засъя гэх оролдлого, хандлага нойл, муугаа далдалж нуухдаа гарамгай. Энэ байдлаараа бол нэг их удахгүй сүйрэх биз.

Авах гээх [103.57.94.107] 2025-03-29 12:53:43

МУИС-ийн одоогийн удирдлага зохион байгуулалттай бүлэглэл гэдэг нь үнэн. Академик байгууллагад ийм бүлэглэл байх ёсгүй. Тэнхмийн эрхлэгч, факультетийн декан, эрдмийн зөвлөл, удирдах зөвлөлийн сонгууль зэрэг болох үед энэ бүлэглэл ажиллаладаг, бүтэжсэн, мафижсан, инстутицсэн гэдгийн хамгийн сүүлийн нотолгоо нь өнгөрсөн намар явагдсан МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд багш нарын төлөөлөл сонгох сонгууль байсан юм. Энэ сонгуульд энэ бүлэглэлийн төлөөлөл болох, битүү морь, хуулийн сургуулийн нэгэн багш хамгийн олон санал авсан явдал юм. МУИС-ийн багш нар тэнэг биш, үүнийг гадарлахтайгаа. Мөнх-Эрдэнийн хувьд хувь судлаач талаас нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, харин түүнд эрх мэдэл хэзээ ч өгч болохгүй. Мөнх-Эрдэнийн зөвхөн цөөн тооны магистр, докторт цахимаар хичээл заагаад, цалингаа бүтнээр нь аваад гадаадад амьдраад байхад болно гэсэн гомдлыг МУИС-ийн удирдлага хэн байхаас үл хамааран хүлээн авах боломжгүй. Багш, оюутан 2 нүүр тулж хичээл орох, биеэр үлгэрлэх, ямар ч байгууллагад хурал,

Авах гээх [103.57.94.107] 2025-03-29 13:08:18

семинари, гэнэтийн ажил гээд юу эс байхав дээ

Зочин [103.212.163.238] 2025-03-29 12:32:16

МУИС-ийн багш нар хэн нь хэн бэ гэдгийг дотроо мэдэж байгаа,тиймээс Л.Мөнх-Эрдэнэ багшийг тойрон ялзарсан бүлэг,бурангуй ёсны эсрэг хүчээ нэгтгэх ёстой.Олон түмэн ч харж байгаа,дэмжих болно.

Зочин [66.181.177.52] 2025-03-29 21:43:02

Өөрөө Мөнх-Эрдэнэ үү? Багш нар бүгд харин Мөнх-Эрдэнэд үнэнхүү дургүйцэж байна.

Professor [202.126.89.24] 2025-03-29 11:11:48

Тийм л цэцэн мэргэн юм бол гадна тэнэж явахдааа аль нэг сургуульд Профессорийн ажил олчихгүй яасан юм. Дандаа тэтгэлэг шааж амьдарсан гар юм биш үү

Зочин [103.212.118.249] 2025-03-29 13:30:55

Яг үнэн

Энэ Мөнх-Эрдэнэ гэгч ч [202.126.88.110] 2025-03-29 11:09:44

Мөнх-Эрдэнэ гэгч ч өөрөө хэтэрхий ашиг хардаг хүн гэсэн. Академик орчинд таарахааргүй хүн гэгддэг. Гэхдээ МУИС дампуу газар болсон гэдэг үнээн үнэн.

Төмөр-Очир [66.181.184.109] 2025-03-29 08:57:10

МУИС-ийн Ректороор соц үед УБДС-ийн Пионерийн удирдагчаар төгссөн МАНчин томилогдохоор дампуурахгүй яахав дээ

Зочин [139.5.217.172] 2025-03-29 17:46:50

Ккккк

Судлаач [202.126.91.7] 2025-03-29 10:17:26

Терийн сургуулиуд унэхээр дампуурсан!!! Улс терчдын шахааны бизнес, садар самууны уур болсон. Нэг хун ч гэсэн зоригтой хэлж.

Зочин [163.116.177.51] 2025-03-29 04:52:14

Их, дээд сургуулийн хичээлийг онлайн заах нь бодит амьдрал дээр үр дүн муутай гэж бодож байна. Ялангуяа, Монголын их дээд сургуулиудад бол бүүр замаа алдана, хэн ч хичээлд анхаарахгүй, сурагчид халтуурдана. Харин, хичээлийн дундуур ямар нэг өөр зочин багшийн үсрээд 1 цагийн хичээлийг онлайн шигтгэн оруулж өгч болох юм. Онлайн сургалт 1 цагаас хэтэрвэл үр дүнгүй болно.

Зочин [103.212.118.249] 2025-03-29 13:34:20

Гадаадаас заадаг хичээл гэж юу байхав дээ !!! Төлбөр төлөөд сурч байгаа оюутнуудыг доромжилсон үйлдэл ! Төлбөр цалин авсан бол ирээд хүний хоолойгоор хүнд ойлгуулж заа

Зочин [59.153.114.174] 2025-03-29 07:00:56

Харин энэ Мөнх-Эрдэнэ гэгч нөхрийн онлайнаар халтуурдсан хичээлийг ахисан түвшний оюутнууд судалсан болоод дараа нь магистр, докторын зэргээ хамгаалаад байна гээд бод доо. Тэгэхээр энэ гарын салбар нь хулхи салбар байгаа биз. Үнэхээр нийтийг хамарсан гамшиг ковидынх шиг үед аргаа барахдаа онлайнаар заахаас аргагүй л дээ.

Муис [66.181.184.246] 2025-03-28 20:51:43

Муис ер нь дампуурчээ. Багш нар нь би би гэсэн бөөн өвчин, академид ирсэн гарууд нь зүгээр л би би.

Багш [103.212.119.126] 2025-03-28 19:02:35

Зайнаас хичээл ороод байгаа хүнээс оюутнууд юу сурах вэ! Хөндий хүнээс сургууль зай барих нь зөв

Зочин [59.153.112.129] 2025-03-28 18:54:25

"Айсан хүн адуу үргээж, ичсэн хүн хүн ална" гэдэг юм болж байх шив, Мөнх-Эрдэнэ ээ?!

Зочин [66.181.179.230] 2025-03-28 18:21:40

Үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа юм биз дээ. Мөнх-Эрдэнээ, чи болио. Чиний "ёстой алаад өгнөө" гээд сагсалзаад хийсэн 2014 оны бүтцийн болон бусад өөрчлөлтийн гай, балаг одоо ч үргэлжилсээр байгаа шүү! Ер нь чиний наад яриад, солирод байгаа юмнууд чинь чамаас эхэлсэн шүү!!! Дахиж улсын маань эрдмийн оргил болсон МУИС-ийг маань шавартай хутгахаасаа өмнө чимээгүй зайлаарай. Өөрийнхөө буруугаас болж хичээл танхимаар заахгүй, зөвхөн докторын хичээл онлайнаар заана, бакалаврын хичээл орохгүй, тэнхим сургуулийн ажилд оролцохгүй, утаатай шороотой газар ажиллаж чадахгүй гээд бүхэл бүтэн 2 жил (өмнөхийг нь тооцвол хэд ч юм бэ дээ бүү мэд) болоо биз дээ?! Харин ч сургууль маань зөндөө харж үзсэн шүү!!!

Зочин [103.212.118.249] 2025-03-29 13:35:22

Зөв

Зочин [139.5.217.70] 2025-03-29 11:04:33

Гадаадад хамгаалсан бүгд лаг бдаггүй! Хаана яхж хамгаалсан хэн гэдгээс нь болно шүү дээ. Сүүлийн үед өвөрмонголд эсвэл хятадад хамгаалсан гэх боловч ханз таньдаггүй судалгаа хийж мэдэхгүй юмнуудаар дүүрээд байгаа биз дээ

Зочин [59.153.113.126] 2025-03-29 06:35:14

1) Гадаадад хамгаалаад ирсэн чадвартай залуучуудыг манай сургууль баяртайгаар угтан авдаг. Гэхдээ гадаадад сурсан бүхэн лаг байдаггүй юм даа. Би бас гадаадад хамгаалсан. Намайг сурч байхад энэ одоо яаж сураад, яаж төгсгөнө дөө гэсэн мяа гар надаас түрүүлээд хамгаалаад төгсөөд явчихыг нь би нүдээрээ харсан юм даа. Яг үнэндээ гадаадад сураад төгсөнө гэдэг чинь тийм хүнд биш. Таслахгүй яваад, хичээгээд байвал удирдагч багш нь өргөж дэмжиж байгаад төгсгөчихдөг юм л даа. Зарим гарууд нь дотооддоо сурснаас доор байдаг юм. 2) Цагаар шахдаг гэдэг бас худал. Өнгөрсөн жил би өөрийн хүсэлтээр болоод хэт олон цаг аваад илүү цагийн хэдэн төгрөг хийсэн юм. Энэ жил эрхлэгчдээ үүнийгээ хэлээд цөөн цаг авсан. 3) Энэ мөнх-эрдэнэ багшийн хувьд бол хүмүүсийн яриагаар олиггүй амьтан юм билээ, би ямар таних биш.

Зочин [202.126.91.11] 2025-03-29 06:12:20

Үнэн үнэн! Дэмжиж байна. Мөнх-Эрдэнэ одоо МУИС-ийн профессорын бүтэн цалин авч байгаа. Гадаадад очиж суучихаад Тэнхимийн сургуулийн ямар ч ажилд оролцохгүй, оюутнуудад зөвлөгөө өгч ажиллахгүй, хэдхэн цагийн хичээл онлайнаар заачихаад энд өдөр бүр сургууль дээр ажиллаж байгаа багштай адил цалин авч баыгаа

Зочин [66.181.179.124] 2025-03-28 23:24:48

Муис чадвартай багш байхгүй дээ. ОУ н сэтгүүлд байгалийн ШУ ны хэд л хүчээр юмаа нийтлүүлж чаддаг. Тэрнээс өөр олигтой салбар байхгүй. Ширээн дээр харин овоо загас наалдуулдаг юм шиг байгаан ккк

хүннү [202.9.46.179] 2025-03-28 19:02:24

Мөнх-Эрдэнэ гэдэг хүний хэлээд байгаа үнэн. Миний танил МУИС-д багшилдаг. Тэрээр яг л үүнийг хэлж байсан. Би өөрөө энэ сургуулийг 80-д онд төгссөн. Тэр манай сургууль асар нэр хүндтэй байлаа. 1990 оноос хойш төгссөн нөхдүүд энэ сургуулийг балалж байна. Танил тал найз нөхөд нууц амргийн хүрээнд тэнхимүүд ажлаа явуулдаг гэсэн. Уг хүрээнд нь багтахгүй бол цагаар нь шахдаг гэсэн. Үүнийгээ та нар хүлээн зөвшөөрөх ёстой.

Анагаах [37.24.18.132] 2025-03-28 18:10:44

Яг ийм нөхцөл АШУҮИС-д ч байна. Хүрэлбаатар гэгч ерөнхийлөгч Хүрэлсүхийн далбаан дор сургуулийг самарсан. Захиргаа нь данхайгаад, багш, ажилчдыг дарамталсан бөөн бөөн хүүхнүүд…. Сонгуульдаа энэ сургуулийн хөрөнгө, залуу багш нарыг ашиглаад л хаясан. Удирдах зөвлөлийн дарга нь бас л ерөнхийлөгчийн найз, цэргийн сургууль төгссөн нэгэн. Одоогийн захирал Дамдиндорж Хүрэлбаатарын өдрийн од шиг цөөхөн шавийнх нь нэг. Долоогч, амиа бодсон, хүн дарамталсан өөдгүй нэгэн, түүнийг тойрсон пялдгууд юу хийдгийг жирийн багш, ажилчид мэддэггүй!!!!!!

Зочин [66.181.184.47] 2025-03-28 16:57:06

Улс төрийн томилгооны түр орлогчид муис аар олон жил тоглж бгаа нь үнэн муис сургхлт судалгааны байгууллага гэхээсээ хүнд суртлын аппарат болсон ганц жишээ Сургалтын алба номын сан гд зүгээр суудаг хичнээн авгай байна Тэнхмийн удирдлага захиралууд нь ялзаралд автсан өөриын холбоотон сүлбнэтнээ л авна Туршлагхтай эрдэмтэн багш нараа шахаж гаргасан

зочин [66.181.178.15] 2025-03-28 16:24:43

Шутис-ийн удирдлагын өнөөгийн байдал Муис-ийн байдалтай яг адилхан. Хэн нэг дарганцарын гар хөл, эсвэл өөр юмаар холбогдсон, мэдлэг. чадвар муутай хүмүүсээр удирдлага нь дүүрсэн байна.Шутис энэ байдлаар бол дампуурах болжээ

МУИС-ийн багш [66.181.179.230] 2025-03-28 16:12:37

МУИС-ийн үе үеийн удирдлага, багш профессор, ажилтан ажилчин хамт олны олон жилийн нөр их хөдөлмөр, чармайлтын үр дүнд манай сургууль улсынхаа түүхэнд анх удаа 2024-2025 оны хичээлийн жилийн байдлаар олон улсын Times Higher Education байгууллагын гаргадаг зиндаагаар дэлхий дээр байгаа нийт 26 мянга орчим их, дээд сургуулиудаас 1501+ дугаар байранд эрэмбэлэгдээд байна.

Зочин [59.153.113.120] 2025-03-29 07:46:21

Нэг юм нэмж хэлэхэд, манай МУИС маань шинжлэх ухааны хими, биологи, физик, математик, геологи, газар зүй, цаг агаар, ус судлал, хүрээлэн буй орчин гээд салбаруудаараа эхний 1001+ буюу эхний 1100 байранд (энээс ч өмнөх байр байж магадгүй) жагсаж байгаа. Өөрөө нетээс хайгаад харж болно шүү. МУИС-ийн жинхэнэ шинжлэх ухааны эрдэмтэн профессорууд маань даруухан юм аа. :)

Зочин [59.153.113.120] 2025-03-29 07:29:36

Одоогоор дэлхийд нийт 25'000-50'000 (хорин тавин мянгаас тавин мянга) орчим их, дээд сургууль, коллеж бүртгэлтэй байна. Энэ тоог төрөл бүрийн байгууллагууд өөрийнхөөрөө янз бүрээр гаргадаг. Тэгэхээр ийм их зөрүүтэй байдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуруу дарам цөөн хэдэн байгууллага жил бүр дэлхийн их дээд сургуулиудын зиндааг өөрийн аргачлалаар тодоорхойлж байр эзлүүлдэг юм. Энэ жил олон улсын нэр хүндтэй Times Higher Education байгууллагын гаргасан дэлхийн эхний 2000 гаруй их дээд сургуулийн тоонд МУИС нь улсынхаа түүхэнд анх удаа ороод байна л даа. Өмнө нь манай улсын ямар ч сургууль байнд ч үгүй, банзанд ч үгүй байсан юмаа. Бараг сенсаци шахуу баяртай мэдээ л дээ. МУИС даруухан болохоор амжилтаа ярихгүй байгаа юм, :)

Зочин [163.116.177.51] 2025-03-29 04:46:31

Нэг харьцуулах тоо хэлээч, хөө? Жишээ нь, энэ шүүмжлүүлээд байгаа удирдлагын "нөр их хөдөлмөр, чармайлтаар" 1400-гаас ч юмуу унаад, түүхэндээ анх удаа 1501 рүү орсымуу, эсвэл, үнэнгээсээ нөр их хөдөлмөр, чармайлтын хүчээр 1600-аас ч юмуу ахиж дээшлээд 1501 рүү орвуу?

bagsh [66.181.178.15] 2025-03-28 16:06:47

Төриййн өмчийн их сургуулиудын удирплагуудыг бүрэн шинэчлэхгүйгээр Монгол улсын дээд боловсрол сэхэхгүй. Хэн нэг дарга, Их хурлын гишүүний цүнх баригч, мэдлэг муутай, боловсрол тааруу хүмүүс удирдлаганд томилогддог болсны хор уршиг ингэж гарч байгаа юм. Тэдэнд ёс суртахуун байхгүй. Бөгс бөөрөөрөө холбргдсон хүмүүс л байдаг. Ийм удирлагаас сайн үр дүн хүлээгээд нэмэргүй, бзгдийг нь зайлуулах хэрэгтэй. Наранбаяр сайд зоригтой ажиллах хэрэгтэй байна

Зочин [103.57.92.153] 2025-03-28 16:02:00

МУИС-ийг Боловсролын Яамны үе үеийн сайдууд дампууруулсан. Д.Бадарч гэдэг мэдэмхий нөхөр ШУТИС, МУИС хоёрыг бүр бутаргасан.

Зочин [122.201.31.123] 2025-03-28 15:29:04

20 жилийн өмнө Байгальтөгсөөр удирдуулсан хэсэг этгээдүүд Шутис-н Ктмс-г яг ингэж самарсан. Одоо Ктмс үндсэн чиглэлийнхээ хувьд дампуурсан. Зүгээр нэг амбийцтай, дуртай мөртөө толгой хоосон гарууд хичээл зааж зөвлөлийг нь эзлэчихсэн. Муу юм халдвартай. Муис тэр үеэс л болгоомжлох байж дээ.

Зочин [66.181.168.8] 2025-03-28 14:58:48

Ингэж худлаа ярих ямар хэрэгтэй юм. Чи дарга байхдаа юу хийсэн юм самарч хаячихаад. Чамайг ямар байсныг багш нар мэднэ дээ

Зочин [202.9.40.124] 2025-03-28 14:42:19

МАТРЫН НУЛИМС ГАРГАХАА БОЛЬ. ӨӨРӨӨ ДАРГА ХИЙЖ БАЙХДАА АВИЛГАЛЫГ ХӨГЖҮҮЛЧЖЭД

Зочин [202.126.89.7] 2025-03-28 13:16:59

Хуучин олон жил болсон удирдлагуудыг бүгдийн солих хэрэгтэй.

Зочин [139.5.219.33] 2025-03-28 12:49:39

Энэ сургуульд Монголчууд итгэдэг. Гэтэл ийм ярилцлагын дараа юу болох тухай бодсон уу? Оюутнуудын эрх ашгийг уландаа гишгэдэг, атаачид цугларсан газар байх нь. Үхсэнийх нь эрдмийн өргөө байхав.

Зочин [59.153.115.34] 2025-03-29 09:02:32

Хөөе, тэгэж хэт туйлширч болохгүй шүү. МУИС-д олон шилдэг, чадварлаг эрдэмтэн багш нар хичээл зааж судалгаа хийж олон нийттэй ажмлладаг. Мэдээж болж бүтэхгүй зүйл цөөнгүй байна. Гэхдээ ерөнхий жингээрээ улсынхаа номер 1 сургууль байсан, одоо ч байнаь байх ч болно. Тэр бүү хэл 2024-2025 оны хичээлийн жилд МУИС нь олон улсын нэр хүндтэй Times Higher Education байгууллагын гаргасан эрэмбээр дэлхийн 25-50 мянган их сургуулийн дундаас эхний 1600-р байранд ороод байгаа шүү. Харин үнэнийг хэлэхэд энэ оюутнууд гэж даварсан юмнууд байнаа. Юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй мөртлөө хичээл тасална, утсаа ухна, даалгавраа хийхгүй, шалгалтаа хуулна, худлаа ярина, хүн муулна, бусдыг буруу зүйлд уруу татна, багшаа муулж нетээр цацна, энгийн үүргээ мэдэхгүй мөртлөө хүний эрх ярьж балайрна, юм хэлэхээр буруу ойлгоод хадуурч давхина гээд бичээд байвал олон юм байна. Нэг үгээр хэлэхэд, багш нар зөв хандлагатай, зөв төлөвшсөн, сурах эрмэлзлэлтэй оюутнуудаар цангаж байгаа шүү. Энэ Мөнх-Эрдэнэ шиг хорчин хоролмаанууд хаа сайгүй олширсон ш дээ, өөрийн эрх ашиг хөндөгдөхөөр нийгмийн сүлжээгээр бахирдаг. Тийм байсан юм бол өмнө нь 2017, 2018,2019, 2020,2021, 2022,2023,2024 онуудад шүүмжлээд яриад явахгүй яасийн. Наад чинь худлаа шүү.

Зочин [139.5.217.219] 2025-03-28 12:19:43

МУИС зэрэглэлээрээ дэлхийд, Ази тивд хэдэд ордог вэ? МУИС төгссөн багш нар хэдэн гадаад хэл мэддэг, ямар сэдвээр доктор хамгаалсан. Докторын ажил үр дүн нь хэр вэ? Өөрсдийгөө өргөмжилсэн бүлэглэл гарвал их хор уршигтай. Сул хүн өөрөөс илүү хүнээ гоочилдог уур амьсгал энэ бүлэгт байна уу? Ийм бүлэг байвал оюутныг ч өнгө, мөнгөөр үнэлж байгаа даа.

Зочин [66.181.179.230] 2025-03-28 15:54:47

МУИС-ийн үе үеийн удирдлага, багш профессор, ажилтан ажилчин хамт олны олон жилийн хөдөлмөрийн үр дүнд манай сургууль Монгол улсынхаа түүхэнд анх удаа 2024-2025 оны хичээлийн жилд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Times Higher Education-ы гаргадаг зиндаагаар дэлхий дээр байгаа нийт 26'000 (хорин зургаан мянга) орчим их дээд сургуулиас 1501+ дугаарт эрэмбэлэгдсэн байгаа.

Зочин [66.181.177.136] 2025-03-28 11:22:37

МУИС ийг шинэчлэх хэрэгтэй Гадаадад төгсөгчдийг гадуурхдаг гэсэн яриа гараад удаж байна Түрүүчийн бүтцийн өөрчлөлт үр дүнд хүрсэнгүй Багш оюутнууд яболовсролын яам Их Сургуулиа жинхэнэ утгаар нь дэлхийн стандартад нийцүүлэх хэрэгтэй

mr [203.98.76.176] 2025-03-28 10:22:04

Энэ эрдэмтний түвшинд хүртэл сурч боловсрох хэрэгтэй байна даа залуусаав мэдлэгийн болон судалгааны эрх чөлөө хамгаас чухал

Зочин [202.9.46.34] 2025-03-28 10:00:48

Сэтгэцийн өвчтэй хүн юм биш үү. Хүүхдүүдэд хичээл заадаг бол аюултай шүү.

Зочин [166.199.97.27] 2025-03-28 09:08:57

Наад хүн чинь Фашист хүн! Хүний цус ,яс үндэсээр нь ялган гадуурхаж Цашизм 21 зуунд сурталчлаж /судалж явдаг Нацист ! Зайл ! Гитлерийн өөрөөсөн !

Зочин [66.181.183.225] 2025-03-29 21:30:03

ГАДААДЫНХАНД ХӨЛСЛӨГДСӨН ЭРДЭМТЭД НЭРТЭЙ ХҮМҮҮС МОНГОЛЫН ИХ СУРГУУЛИУДАД БОЛОН БУСАД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУЛЛАГУУДАД БАЙХ ШИГ БАЙНА. ЗОРИЛГО НЬ БАЙНГА МАНАЙ ОЮУНЫ СЭХЭЭТНҮҮДИЙГ МУУЛЖ ӨӨРСДИЙГӨӨ АНГАРАГ ГАРИГ ДЭЭР ШИНЭ ЮМ СУРААД ИРСЭН МЭТ ХАЧИН ЗАН АВИР ГАРГАДАГ. ЭНЭ ҮЙЛДЛҮҮДИЙГ ТАГНУУЛЫН ГАЗАР ЯАГААД ШАЛГАДАГГҮЙ ЮМ БЭ.

P [166.199.97.27] 2025-03-28 09:06:26

?


56 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
56 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.