Трамп-Кимийн уулзалтыг Монголд хийх нь зөв

Австралийн Lowy Institute судалгааны байгууллага
Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирж, Ким Жөн Ын цөмийн хөтөлбөрөө хараа хяналтгүй үргэлжлүүлж байгаа энэ үед хоёр удирдагч дахин дээд хэмжээний уулзалт хийх нь цаг хугацааны асуудал болоод байна. Харин энэ удаад тэд Монголд уулзах нь хамгийн тохиромжтой юм.
Трамп–Кимийн өмнөх хоёр дээд хэмжээний уулзалт сүр дуулиантай боловч үр дүн багатай болж өнгөрсөн. 2018 оны Сингапурын уулзалт асар их анхаарал татсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. 2019 оны Ханойн уулзалт тэр чигтээ нурсан. Хоёр удирдагчийн хоёр Солонгосын хилийн бүс дэх гурав дахь уулзалт камерын өмнөх жүжгээс хэтрээгүй. Ийнхүү арай ядан явж байсан дипломат яриа хэлэлцээ цар тахал болон АНУ-ын дотоод улс төрийн асуудлуудын улмаас тэгэсгээд өндөрлөсөн.
Одоо харин яриа хэлэлцээ дахин эхлэх боломж гарч байна. Өнгөрсөн хугацаанд Хойд Солонгос холын зайн баллистик пуужин, тактикийн цөмийн цэнэгт хошуу туршиж, Оростой харилцаагаа холбоотны түвшинд гүнзгийрүүлээд авсан. Хойд Солонгосын цөмийн аюул арилах байтугай улам хурцадлаа.
Америк, Хойд Солонгос хоёр харилцаагаа дахин сэргээхийн тулд өмнө нь тээр болж байсан саад бэрхшээлүүд гарахааргүй газар уулзах ёстой болно. Монгол Улс бол яриа хэлэлцээ хийхэд аль аль тал нь хүлээн зөвшөөрөхүйц онцгой давуу тал бүхий байршил юм.
Нэгдүгээрт, тээврийн асуудал. Ким Сингапурт очихдоо Хятадын онгоцыг зээлж ниссэн явдал нь Хойд Солонгосын олон улс дахь нэр төдийгүй дотоод дахь халдашгүй бурханчлагдсан нэр хүндэд сэв суулгасан байх талтай. Бэлгэ тэмдэг, бие даасан байдалдаа онцгой ач холбогдол өгдөг тус улсын хувьд энэ бол асар чухал зүйл билээ.
Харин Монголд тэрээр 1988 онд айлчилсан өвөөгийнхөө нэгэн адилаар галт тэргээр хүрэлцэн ирэх боломжтой. Энэ нь тус улс Бээжингээс хамааралгүй, бие даасан байдлаа илтгэх бас нэгэн завшаан болох юм.
Хоёрдугаарт, Монгол Улсын дипломат байр суурь. Хоёр удирдагчийн уулзалтыг зохион байгуулах боломжтой бусад улстай харьцуулахад Монгол Улс энэ хоёр оронтой хоёулантай нь найрсаг харилцаатай, бодлогын хувьд зөрчилдөх асуудал байхгүй. Монгол Улс ардчилсан тогтолцоотой, барууны орнуудтай ойр харилцаатай боловч Хойд Солонгостой түүхийн турш хүндэтгэлтэй, тууштай харилцсаар ирсэн. Ардчиллын үнэт зүйлсээ прагматик бодлоготой хослуулсан энэхүү тэнцвэртэй харилцаа нь Америк, Хойд Солонгосын аль алиных нь сонирхолд нийцэх юм.
Байдены засаг захиргааны үед Хойд Солонгосын асуудал дээр олигтой ахиц дэвшил гараагүй нь түүний “шинэчилсэн стратегийн тэвчээр” хэмээх бодлоготой холбоотой. Үр дүнд нь Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө ахиулах орон зайг олж авсан. Трампын уламжлалт бус арга барил хэдий сул талтай ч хоёр удирдагчийн хооронд шууд харилцааг бий болгож байв. Тиймээс тэрхүү харилцааны сувгуудыг одоо дахин нээх шаардлагатай болоод байна. Гэхдээ энэ удаад зорилго тодорхой, хүлээлт бодит байх ёстой.
Монголд энэхүү дээд хэмжээний уулзалт болбол өнгөрсөн ирээдүй хоёрыг холбож өмнөх дипломат оролдлогуудыг хүлээн зөвшөөрөхийн сацуу илүү бодит яриа хэлэлцээ хийх орон зайг нээх юм. Улаанбаатар гэсэн байршил өөрөө энэхүү уулзалт бүр эхлэхээс өмнө цоо шинэ хандлага гарч буйн нотолгоо болно.
Өмнөд Солонгос ч энэ уулзалтыг Монголд зохион байгуулахыг дэмжих нь дамжиггүй. Сөүл-Вашингтоны харилцаа яг одоо ярвигтай болж, Америкийн аюулгүй байдлын баталгаанд эргэлзэх хандлага бий болоод байна. Ердөө саяхан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Мүүн Жөн Ин “хоёр Солонгосын хооронд дайн болбол АНУ хамгаална гэх баталгаа алга” гэж мэдэгдсэн. Иймд хэрвээ Вашингтон болон Пхеньяны харилцаа сайжирвал Сөүлийн нойр хулжих нь багасна.
Зарим шүүмжлэгчид Хойд Солонгос өмнөх хэлэлцээний үеэр итгэл төрүүлж чадаагүй гэдэг. Чухамдаа яг иймийн учир дипломат арга барил шинэчлэгдэх ёстой билээ. Трамп эргэн ирсэн нь асуудал шийдэгдэх найдвар төрүүлж байна. Гагцхүү өмнөх алдаануудыг давтахгүй байх шаардлагатай. Монгол Улс даруу боловч ганзага дүүрэн буцах боломжтой байршил. Монголд болох яриа хэлэлцээ нэгэнт үргэлжлэх нь тодорхой болсон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохоос илүүтэйгээр хазаарлах хүрээг нь тогтоож өгөх бодит бөгөөд ховор боломжийг олгох юм.
Хэрвээ Трамп Кимтэй дахин уулзахаар шийдвэл (тэгэх нь ч бараг тодорхой) уулзалт болох байршил нь үйл явц, үр дүнг тодорхойлох болно. Монгол Улс бол бусад улс орнуудад байхгүй олон давуу талтай. Зөвхөн Монголд л хоёр удирдагч эрх тэгш уулзаж өндөр хүлээлт, гуравдагч этгээдийн эрх ашгаас ангид байж чадна. Магадгүй АНУ-ын ерөнхийлөгчдийн олон арван жилийн турш хайгаад олохгүй байсан дипломат оньсны түлхүүр нь Монгол Улс байж мэднэ.
Эх сурвалж: Lowy Institute-The Interpreter
Сэтгэгдэл
ЗОЧИН [103.212.118.229] 2025-04-07 20:38:13
УТАА УНИАР, ШЭЭС БААС, ӨМХИЙ ХАНХАЛСАН, ХОГООР ДҮҮРСЭН, ХАРХ ҮҮРЭЛСЭН ТӨРТЭЙ, ЯДУУ БУУРАЙ ОРОНД ТЭД УУЛЗАЖ ЯРИЛЦАХ НЬ ЮУ Л БОЛ ДОО. ДЭЛХИЙН УЛС ТҮМНИЙ ШИВШИГ БОЛОХ ГЭЭГҮЙ Л БОЛ ЭНЭ ТАЛААР ЧИМЭЭГҮЙХЭН БАЙСАН НЬ ДЭЭР БАЙХАА.
Зочин [66.181.178.145] 2025-04-07 17:06:37
Түрүүчийн удаа Кимтэй хийх уулзалтыг Монголд хийнэ гээд л цуураад байсан. Тэгсэн яасан билээ? Трамп Монголыг голсон. Үнэндээ ичмээр. Манай дарга, цэрэг болон ард түмний үгсийн санд ичих гэдэг үг байдаггүй болохоор хэрээ мэдэхгүй том зантай. Дэд бүтэц муу хөгжсөн гээд нулимаад хаясан ш дээ. Түүнээс хойш юу сайжрав. Дахиад муу муухайгаа дуудуулах гээгүй л юм бол чимээгүй л байцгаа. Гэнэт нар баруунаас мандаад Трамп өөрөө Монголд уулзъя гэдэггүй л юм бол.
Трамп бол Бушээс эвгүй байна. [103.57.92.240] 2025-04-07 20:14:25
Хүү Буш Монголд 20055 онд ирээд ЯАЛАА? 13-р зууны хувцастай морь унасан хүнтэй уулзаад, түүнийг жоол даапаалж, Монгол гэрт гадуур хувцсаа тайлахгүй сууж байгаад л буцаад явчихсан. Албаны зүйл манайхантай ярила уу? Үгүй л болов уу.
Зочин [202.9.40.136] 2025-04-07 15:55:25
Жомбого Трамп
Зочин [66.181.179.109] 2025-04-07 15:48:33
zov shuu
Зочин [82.144.201.2] 2025-04-07 15:14:28
МОДОН ЖОРЛОНГОО ЯАНДАА...КККК КККК
Зочин [66.181.161.66] 2025-04-07 13:37:12
Diplomat haritsaa deg jayagaa delhiid gaihuulj yavsan undesten gantshan Mongol shdee suuld oyunerdene gj undes garal ni todorhoigui amitan hyatadad ochij sur huchit ovog deedesiin mini ner suriig gutaasan blhoos
Улаангом [98.247.142.118] 2025-04-07 11:44:46
Товийг сахисан улс ийм тоглолт сайн хийж, статусаа улам унэмшилтэй хучтэй болгож,хулээн зовшооруулж явах нь зуйтээ л байх.
Бүтэхгүй. [66.181.160.91] 2025-04-07 10:33:51
Тэгээд л зогсчих.
Hen negen [66.181.183.240] 2025-04-07 09:46:23
Deerh 2 Mongold uulzval yls tur, ediin mash ashigtai sanaanuud shil shilee daran orj ireh bolno. Huuk Oyuk gd uls turchid uls orniig udirdagch hun yamar bh tuhaid hurtel suralcaj ehleh baih... demjij bna
Зочин [86.85.55.114] 2025-04-07 11:28:21
Харин тийн. Манайд уулзвал Монголын байр сууринд ашигтай.
ЗОЧИН [202.9.41.72] 2025-04-07 09:07:20
МОНГОЛ БОЛ ТОХИРОМЖТОЙ БЛС. ЭНЭ ӨИЛ ЯПОНЫ ЭЗЭН ХААН, ТУРКЫН ЭРДОГАН НАР НААДМААР ИРНЭ ГАДГЭА ЗАРЛАСАН БАЙГАА.
Зочин [86.85.55.114] 2025-04-07 11:29:03
Японы эзэн хаан ирж байгаа нь тун олзуурхууштай зүйл дээ.
үГЛЭЭ өвгөн [66.181.177.225] 2025-04-07 08:49:11
Байршил чхал.
Зочин [202.9.46.77] 2025-04-07 08:42:13
Өмхий монголд тоож ирж уулзахгүй
Улаангом [98.247.142.118] 2025-04-07 11:47:28
Хулгайч нараа л узэн ядна биз, улс ард тумнээ узэн ядаж болохгуй. Ингэж суухаар солонгосууд шиг босоод газар дэлхий доргитол жагсаад хулгайч нарыг хоож зайлуулая
Зочин [202.9.46.77] 2025-04-07 11:17:33
66.181.178.20 Өөрийнхөө сэтгэцийн өвчиндөө анхаар. Чи цоо эрүүл биш шизотой пизда байна.
Зочин [66.181.178.20] 2025-04-07 08:55:20
Өмхий Монгол гэж хэн хэлж хэн бичив тэр бол сэтгэцийн асуудалтай