"Д.Заяабаатар нарын МУИС-ийг эзэрхэх гэсэн бодлого улсын үндэсний эрх ашгийн ч эсрэг бодлого болчихоод байна"

Aдмин / Боловсрол

МУИС-ийн ШУС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн профессор Л.Мөнх-Эрдэнэ МУИС-ийн захиргаандаа гомдол гаргажээ.

Тэрбээр гомдолдоо "2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн захиргаа Антропологи-Археологийн тэнхимийн профессор Л.Мөнх-Эрдэнэ миний зааж буй хичээлүүдийг надад мэдэгдэлгүйгээр цуцалсан бөгөөд оюутнууд маань гомдол гаргасан ч одоо болтол хичээлүүдийг цуцалсан хэвээр байна. Мөн миний гуравдугаар сарын цалинг одоо болтол тавиагүй байна.

Хичээлийн улирал гуравны нэгтээ орсон энэ үест оюутнууд маань санаа зовнин, түгшиж багшаа та бидэнтэй хүч нийлүүлж гомдол, хүсэлт гаргаач гэсэн учир миний бие дараах 2 гомдлыг гаргах нь зүйтэй гэж үзэв.

Эрдмийн эрх чөлөө, эрдмийн соёлыг үл ойшоон, Дээд боловсролын тухай хууль, МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журмыг зөрчин МУИС-ийн үндсэн үйл ажиллагаанд халдсан дээрх үйлдэл нь МУИС-ийн захиргааны зүгээс өнгөрсөн оны 9-р сараас хурцадсан зүй бус үйлдлүүдийн сүүлийнх болно.

МУИС-Асуудал ШИЙДЭЛ хэмээх Фэйсбүүк групп дээр миний тавьсан “МУИС муугийн үүр, загасны нүхэмж?” нийтлэлийн хариуд “Дэд профессор цолгүй мөртөө профессорт өрсөлдөөд энгийн шалгуурт бүдрэхээрээ намайг хэлмэгдүүллээ гэж сошиалаар бархирдаг. Өөрөө зохиосон эх дээрээ оюутны нэрсээ бичүүлж сэвдэг.

Миний асуудлыг хөндөх юм бол чамайг хусна шүү гэж шантаажилдаг … Чиний шантаажнаас айна гэж хөөрцөглөж байвал бүү горьд!” гэсэн МУИС-ийн Сургалт оюутны хөгжил эрхэлсэн проректор Д. Заяабаатарын хариу асуудлын учрыг ч, МУИС-ийн захиргааны хандлагыг ч харуулж байгаа.

Хэдийгээр энэ гомдол МУИС-ийн захиргаанд хандсан боловч холбогдох алба, ажил хариуцсан хүмүүс тавигдсан асуудалд анхаарлаа хандуулж, Монгол улсын хууль, дүрмийн дагуу шуурхай шийдвэрлэнэ гэдэгт найдаж буй тул гомдлыг нээлттэй тавьж байна.

Гомдол 1-д миний хичээлүүдийг цуцалсантай холбоотой асуудлуудыг, Гомдол 2-т хичээл цуцлалтад хүргэсэн Д. Заяабаатарын “бархирдаг” “шантаажилдаг” гэсэнтэй холбоотой асуудлуудыг тавьж байна.

Гомдол 2:

1. Миний бие “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгоход өндөр хөгжилтэй орнуудад баримталдаг түгээмэл шалгуур үзүүлэлт, хугацаат үнэлгээний систем (tenure track system)-ийн үндсэн зарчмыг жишиг болгоно” гэснийг баримтлан 2024 онд МУИС-ийн профессор цолд нэрээ дэвшүүлээд,

ШУС-ийн салбар комиссоос тэнцээгүй гэснийг тэнцсэн хүмүүсийн Web of Science болон Scopus-ийн өгөгдөхүүн болон МУИС-ийн профессор цолны журмын гаж заалтуудын талаар олон нийтийн мэдээллийн X сүлжээнд цуврал пост тавьсан үеэс МУИС-ийн захиргааны зүгээс дээрх үйлдлүүд хурцадсан болохыг, “сошиалаар бархирдаг” гэж буй Д. Заяабаатарын зүй бус эрх ашиг, үйлдэл миний постуудад хөндөгдсөн болохыг;

2. Миний тавьсан постыг Антропологи-Археологийн тэнхимийн эрхлэгч У.Эрдэнэбат “МУИС-ийн эрдмийн цол тойрсон асуудлыг, шаардлага хангаагүй зарим хүн олон нийтийн сүлжээнд сэвж байгаа нь Их сургуулийн Эрдмийн хамт олны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ёс зүйгүй асуудал болж байна” гэсэн байсан.

У.Эрдэнэбат миний хичээл заасан анхны оюутнуудын нэг бөгөөд, манай тэнхимийн эрхлэгч. Тиймээс түүний хэлсэн үг миний анхаарлыг зүй ёсоор татсан болно. Тэрээр 2023 онд МУИС-ийн профессор цол авсан.

Тиймээс миний бие У.Эрдэнэбатын Web of Science болон Scopus-ийн өгөгдөхүүнийг харж МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.8 [3], МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох зүйлийн 15.6-г [4] хангасан эсэхийг үзэв.

Өнөөдрийн байдлаар У.Эрдэнэбатад Web of Science, IF-JCR импакт фактор индекс бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд 1-р юм уу холбоо барих зохиогчоор хэвлүүлсэн өгүүлэл ч, SPI Expаnded-ийн дундаж, түүнээс дээгүүр индекстэй академик пресст хэвлүүлсэн монограф ч харагдахгүй байна.

Web of Science дээр У. Эрдэнэбат хамтран зохиогчоор оролцсон 3 өгүүлэл, Scopus дээр мөн хамтран зохиогчоор оролцсон 6 өгүүлэл (Web of Science дээр байгаа өгүүллүүд Scopus дээр мөн байгаа) байна. Web of Science дээр байгаа 3 өгүүллийн алинд ч У. Эрдэнэбат 1-р эсвэл холбоо баригч зохиогч биш. Scopus дээр байгаа 6 өгүүллийн 5 нь олон улсын мэргэжлийн сэтгүүлийн өгүүлэл.

У.Эрдэнэбат алины ч 1-р эсвэл холбоо баригч зохиогч биш. Харин Scopus дээр индекслэгдсэн Тимоти Мэй, Майкл Хоуп нарын эрхэлсэн The Mongol World хэмээх “хамтын бүтээлд” (edited volume) Б.Жаргалан, Уильям Ханичёрч нартай хамтарсан өгүүлэлд У.Эрдэнэбатын нэр 1-рт бичигдсэн байна.

Хамтын бүтээл нь эрдэм шинжилгээний сэтгүүл биш бөгөөд МУИС ч ялгаж үздэг, үнэлдэг. The Mongol World-д уригдаж бүлэг бичсэн зохиогчийн хувьд уг эмхэтгэлийн эрхлэгчид Ханичёрчийг бүлэг бичүүлэхээр урьсан, эрхлэгч нар түүнтэй харьцаж байсан гэдгийг мэднэ. У. Эрдэнэбатын Web of Science болон Scopus-ийн өгөгдөхүүн МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.8, 15.6-г хангаагүй болохыг;

3. Миний X сүлжээнд пост тавьсныг О.Мөнхбат, Б.Болд-Эрдэнэ, С.Гомбобаатар МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал дээр буруушаан орилон, хашхичин шүүмжилж, миний биеийг МУИС-аас хал хэмээн шаардлага, санаачилга гаргасан гэж Эрдмийн зөвлөлийн нэр бүхий гишүүн надад мэдэгдсэн (аудио бичлэг, хурлын тэмдэглэл байгаа гэж ойлгосон).

МУИС, МУИС-ийн Эрдмийн зөвлөл итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг ил тод линч (linching) хийх индэр болон хувирсныг сонсоод хирдхийсэн.

Хэрвээ О.Мөнхбат, Б.Болд-Эрдэнэ, С.Гомбобаатар нар дээрх хандлага, үйлдлийг гаргасан бол тэр хандлага, үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль (16.16) [5], Эрүүгийн хууль (14.3) [6], МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийг (3.2.4, 11.1) [7] зөрчсөн болохыг;

4. Миний тавьсан постууд МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д. Заяабаатарын зүй бус эрх ашиг, түүний МУИС-ийн дүрэм, журам, нэр хүнд, эрх ашигт харш үйлдлүүдийг хөндсөн болно. Тодруулбал:

  • Web of Science, IF-JCR импакт фактор индекс бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн 1 ч өгүүлэлгүй, эсвэл SPI Expаnded-ийн дундаж, түүнээс дээгүүр индекстэй академик пресст хэвлүүлсэн монографгүй, үнэндээ шинжлэх ухааны ажлын хэл болох Англи хэлээр хэвлүүлсэн нэг ч өгүүлэлгүй Д. Заяабаатар МУИС-ийн профессорын албан тушаалд томилогдсон нь МУИС-д профессор багш ажиллуулах журмыг (7.8) зөрчсөн болохыг;
  • ШУС-ийн захирал Д. Заяабаатар 2023 оны 9 сард профессор цолд нэр дэвшээд “МУИС-д профессор багш ажиллуулах журмыг” (7.8, 15.6) хангаагүй тул тэнцээгүй ч, тэр даруйдаа “МУИС-д профессор багш ажиллуулах журмыг” өөрчлөх ажлын хэсгийн ахлагчаар томилогдож уг журмыг “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”, “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журам” гэсэн 2 журам болгон салган боловсруулж батлуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль (8.1; 8.2) [8] зөрчсөн болохыг;
  • Дээрх 2 журмыг боловсруулан батлуулахдаа Д. Заяабаатар цол авахад нь саад болж байсан 7.8, 15.6 гэсэн 2 заалтыг зайлуулсан байна. Ингэхдээ Д. Заяабаатар “МУИС-д профессор багш ажиллуулах журмын” “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох” гэсэн зүйлийг салган “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журам” болгож.

Энэ үйлдлээр албан тушаалын зэрэглэл, цол хоёрыг хоёр өөр журмаар зохицуулдаг 2 тусдаа асуудал болгон салгаж 7.8-ыг профессор цолд үйлчлэлгүй болгосон байна. Ингэснээр Д.Заяабаатар гол саадаа зөвхөн өөрөөсөө зайлуулсан байна.

Шинээр профессорын зэрэглэлийн албан тушаалд томилогдох хүмүүст уг заалт хүчин төгөлдөр хэвээр үлдсэн. Улмаар 7.8-ын шаардлагыг профессор цолд үйлчлэлтэй болгож, тэгснээрээ 2023 онд Д. Заяабаатарыг тэнцүүлээгүй гол заалт болох “15.6. МУИС-ийн профессор, дэд профессорын зэрэглэлд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн биелүүлж” гэсэн заалтыг бүрмөсөн хассан байна.

Ийнхүү Д.Заяабаатар профессор цол авахад нь саад болж байсан хоёр гол заалтыг үгүй болгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль (11.1, 12.1.) [9], МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийг (13.2.1, 13.2.2) [10] зөрчсөн болохыг;

  • 2024 оны 9-р сард МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, ШУС-ийн захирлын албыг хавсран хашиж байхдаа дахин профессор цолд нэрээ дэвшүүлж профессор цол авсан.

Цолны ажлын хэсэгт өгөгдсөн “МУИС-ийн профессор, дэд профессор цол хүртэхээр нэр дэвшсэн багш нарын ажлын үзүүлэлт, цолны болзлын биелэлтийн талаар дүгнэлт гаргахад баримтлах” удирдамжид “Зэрэглэлд ажилласан хугацаандаа тухайн хугацаанд мөрдөгдөж байсан журамд заагдсан харгалзах зэрэглэлийн ерөнхий ба тусгай шаардлагыг биелүүлсэн эсэхийг Ажлын хэсэг шалгах” гэсэн заалт тавигдсан нь хэрэг дээрээ Д.Заяабаатарын хассан 15.6-г буцааж тавьсан зүйл байв.

Харин Ажлын хэсэг эрх мэдлээ хэтрүүлэн өгөгдсөн удирдамжаа мөрдөх эсэхээ өөрөө шийдэж, зарим гишүүд уг заалтыг баримтлах ёстой гэсэн ч олонхоороо чухам уг заалтыг хэрэглэхгүй гэж шийдсэн байна. Энэ заалтыг Д. Заяабаатар “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журмаас” хассан, энэ заалтыг хэрэглэхгүй болгосноор Д. Заяабаатар профессор цол авсан. Тиймээс Д. Заяабаатар албан тушаал, эрх мэдлээ урвуулсан ашиглаж уг удирдамжийг мөрдүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй болохыг;

5. МУИС-ийн Захирлын 2014 оны 12 сарын 22-ны өдрийн А/414 тоот тушаалаар батлагдсан МУИС-д профессор, багш ажиллуулах журмаар профессорын зэрэглэлд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг тавих болж түүнээс өмнө 6 ба түүнээс дээш жилээр профессорын албан тушаал дээр ажилласан багш нарт уг шаардлагуудыг хамааралгүйд үзэж, профессор цолны шаардагдах оноог бүрэн цуглуулсан нэр бүхий багш нарт профессор цол олгосон байна [11].

Миний бие 2004 оноос МУИС-д профессорын албан тушаал дээр томилогдон ажиллаж ирсэн учир 2014 он гэхэд 11 жил профессорын албан тушаал дээр ажилласан байж. 2014 оны журамд тавьсан 2 өгүүллийн шаардлагыг 2008 онд хангачихсан, 2011 он гэхэд профессорын зэрэглэлд тавьсан ерөнхий [12] болон тусгай [13] шаардлагууд болон профессор цолны шаардагдах оноог давуулан цуглуулсан байж.

Хамгийн гол оноо болох эрдэм шинжилгээний оноо 2450 оноо цуглуулах ёстой байж. 2011 он гэхэд би Web of Science, IF-JCR импакт фактор индекс бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд 5 өгүүлэл (тус бүр 400 оноо), Томсон-Ройтерсийн IF-JCR индексгүй боловч мэргэжлийн түвшинд хянагддаг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл (160 оноо) 1, хамтын бүтээлд хэвлүүлсэн өгүүлэл (160 оноо) 1-ийг дангаараа (sole author) хэвлүүлсэн байж.

Энэ 7 өгүүлэл дангаараа 2320 оноо болно. Монгол хэлээр хэвлүүлсэн 2 монограф, 2 сурах бичгийн чанартай ном, 2 орчуулгын ном, 10 гаран өгүүлэл, номын бүлэг байсан бөгөөд бүгдээр 2008 оноос өмнөх гэдгийг дурдах хэрэгтэй. Тиймээс зүй нь 1) профессор цолны шаардлагуудыг хамааралгүйд үзсэн багш нарын журмаар ч, 2) шаардлагуудыг хамааруулсан ч 2011 он гэхэд МУИС надад профессор цол олгосон байх ёстой байж.

Би 2008 оны намраас МУИС-аас албан ёсны чөлөөтэй өрнөдийн эрдэм шинжилгээний байгууллагуудад зочин судлаач хийж байсан бөгөөд бүтээлүүдээ МУИС-ийн нэрээр хэвлүүлж МУИС ч бүртгэдэг байсан. Үнэндээ тэр үед цол энэ тэрийн тухай бодож ч байсангүй.

Харин 2023 оноос МУИС-д багшилж эхлэхдээ МУИС эрхбиш профессор цол өгөх биз гэж бодож байсан. Гэвч талаар болсон. Тэгээд 2024 онд өөрөө нэрээ дэвшүүлэхэд хүрсэн. Харин МУИС надад профессор цол олгохын оронд 2024 онд Д.Заяабаатарын 2024 онд зохиосон журмаар миний мэдүүлгийг авч үзсэн.

Ингэхдээ мөн чанараараа шинжлэх ухааны үзэл санаа, их сургуулийн утга учирт харш, байх ёсгүй, хаана ч байдаггүй 2 гаж шаардлага болох МУИС-ийн “дэд профессор цолтой байх,” МУИС-д “2-оос доошгүй докторант удирдаж хамгаалуулсан байх” гэдэг Д. Заяабаатарын “энгийн шалгуурт бүдрэв.”

“Тэнцээгүйгээ” X дээр пост тавьж Д. Заяабаатарынхаар “бархирав.” Харин бархирахдаа “намайг хэлмэгдүүллээ” гэсэн бус Д. Заяабаатар нарын дэглэмийн харанхуйг гайхаж, түмэн яаж хандахыг харах гэж жиргэсэн болно. Мөн Д. Заяабаатар нарын бүлэглэлийн МУИС дээр тогтоосон бурангуй дэглэмийг илчлэх, нураах ёстой гэдэг үүднээс жиргэсэн болно.

Д. Заяабаатарын 2 “энгийн шалгуур” нь хоёулаа түүний “оюуны бүтээл.” Үндсэн зорилго нь эрдэм мэдлэгийг хөхүүлэх, их сургуулийг хөгжүүлэх бус харин МУИС-ийг өөрсдийн эрх мэдэлд байлгахад оршино. Түүний тулд МУИС-ийн дөнгүүр эрдэмтдийн ахих дэвших боломжийг хаах, МУИС-д “өндөр мэргэшлийн эрдэмтдийг” нэвтрүүлэхгүй байх явдал.

Учир нь 2014 оны журмын 7.8 “сүүлийн 5 жилд 2-оос цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл Web of Science, IF-JCR импакт фактор индекс бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн (үүний 1-ээс доошгүйг 1-р юм уу холбоо барих зохиогчоор), эсвэл SPI Expаnded-ийн дундаж, түүнээс дээгүүр индекстэй академик пресст монограф хэвлүүлсэн” гэсэн шалгуур тавьсан байна.

Энэ шалгуурын 2 өгүүлэл нь лабораторийн ухааны доктор хамгаалах гэж байгаа оюутнуудад тавьдаг жишиг шалгуур бол 2 өгүүлэл, эсвэл англи монограф нь өрнөдийн их сургуулиудын нийгэм хүмүүнлэгийн ухааны салбарт докторын дараах төвшинд судалгаа хийж буй судлаачдад байдаг бүтээл.

Харьцангуй босго доогуур, ялангуяа лабораторийн ухааныхны хувьд тун хөнгөн шалгуур. Харин энэ шалгуур англи хэлээр хэвлүүлдэггүй Д. Заяабаатар нарын хувьд профессор цолыг боломжгүй болгосон аж. Нөгөө талаар уг шалгуур нь МУИС-д лабораторийн ухааныхныг давамгайлах байдалтай болгосон байна.

Эрх ашиг, эрх мэдэл нь хөндөгдсөн Д. Заяабаатар нар МУИС-д 2-оос доошгүй докторант удирдаж хамгаалуулсан байх гэдэг хаалтыг бодон олж 2019 онд журамд оруулсан байна. Зорилго нь байгалийн ухааны багш нарын эрх мэдэл, нөлөөг хазаарлах, мөн гаднаас МУИС-д “өндөр мэргэшлийн эрдэмтэд” ирж шууд өөрсдөөс нь дээгүүр байр суурь эзлэх явдлыг хаах.

Энэ заалтын улмаас МУИС-ийн байгалийн ухааны олон багш нар профессор цол авч чадахгүй байгаа гэсэн. Докторын үйлдвэрлэлээрээ зартай нь мэдээж Монголын нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар. Д.Заяабаатарын заалт ч докторын тоо толгойн өсөлтийг ч хурдасгаж байгаа нь дамжиггүй.

Докторын ажил шинэ мэдлэг үйлдвэрлэх, ажил төрөлтэй болох тухай асуудал учир доктор хийх гэсэн хүмүүс хамгийн шилдэг эрдэмтэд, тиймээс профессоруудад л “шавь орох” нь мэдээжийн төдийгүй хаа газар зүй ёсоороо тогтсон зүйл. Сургуулиуд ч мөн ийм зохицуулалттай. Д.Заяабаатарын зорилго эрдэм мэдлэг бус эрх мэдэл учир, зүй ёсыг урвуулж гаж урвууг үүсгэх; профессор болохын тулд доктор үйлдвэрлэх ёстой.

МУИС-д 2 доктор удирдан хамгаалуулж байж МУИС-ийн профессор болох ёстой учир МУИС “өндөр мэргэшлийн эрдэмтдийг” татах, МУИС-д “өндөр мэргэшлийн эрдэмтэд” орох зам хаагдсан гэсэн үг. Их сургуулиуд шилдэг эрдэмтдийн төлөө байнга өрсөлддөг бол МУИС харин шилдэг эрдэмтдийг түлхэх, зайлуулах.

МУИС-ийн дэд профессор цолтой байх гэдэг заалтыг Д. Заяабаатар 2024 онд “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох” журамд оруулсныг түүний журмыг МУИС-ийн 2014, 2019 оны журмуудтай харьцуулж байж өнөөдөр л мэдлээ. Шууд миний болон над шигийн эсрэг чиглэсэн нь илэрхий.

Би 2023 оны 7-р сард ШУС-ийн захирлынх нь хувьд Д.Заяабаатарт хандаж 2023 оны намраас надад МУИС-д багшлах тушаал гаргах, гаргахдаа Түүх-Антропологийн профессор гэж гаргахыг хүссэн өргөдөл явуулсан юм.

Д.Заяабаатар МУИС-д тийм албан тушаал байхгүй гэсэн. Өрнөдийн их сургуулиудад ухаан дамнасан судалгаа хийдэг профессоруудад иймэрхүү цолтой өгөх нь түгээмэл бөгөөд ингэснээр тухайн профессор тэдгээр ухааны оюутнуудад хичээл заах боломжтой байдаг. Мэдээж их сургуульд өгөөжтэй зүйл.

Мөн Өрнөдийн их сургуулиудад профессор, эндоументтэй профессор, тэргүүлэх (distinguished), их сургуулийн (university) профессор зэрэг цол шатлал түгээмэл байдгийг дурдаад МУИС ийм жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй ч гэсэн.

Харин Д.Заяабаатар миний тушаалыг ч гаргаагүй бөгөөд эцэст нь Д. Бадарч захиралд хандаж байж тушаал 11 сард гарсан юм. Над шиг эрдэмтдийг МУИС руу оруулахгүй байх, нэгэнт орсныг доош хийх, доромжлох, гутаах, шахан гаргах зорилгоор МУИС-ийн дэд профессор цолтой байх гэдэг хаалтыг бодож олсон нь ойлгомжтой.

Чухам энэ хаалтын хүчээр Д.Заяабаатар намайг “Дэд профессор цолгүй мөртөө профессорт өрсөлдөөд энгийн шалгуурт бүдрэхээрээ намайг хэлмэгдүүллээ гэж сошиалаар бархирдаг” хэмээн МУИС-ийн эрдмийн хамт олны өмнө ихэд жигшин буруушааж байгаа юм.

Чухам эдгээрийн улмаас шинжлэх ухааны ажлын хэлээр нэг ч өгүүлэлгүй Д.Заяабаатар МУИС-ийн профессор, харин уг хэлээр 2 монограф, 20 шахам өгүүлэл, нийт 1500 шахам нүүр ажил хэвлүүлсэн, үнэндээ МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт төдийгүй Монголын нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт хамгийн их бүтээлтэй, нөлөөтэй (impact) би хэрээ мэдэхгүй, ичгүүр сонжуургүйгээр МУИС-ийн профессор цолд санаархаж, МУИС-ийн нэр хүндийг гутааж, түмний шившиг болж байгаа юм.

Гэвч Д. Заяабаатарын “энгийн шалгуур” шинжлэх ухааны мөн чанар, үзэл санаа, эрдмийн соёлд харш, тиймээс гаж зүйл. Гэвч Д. Заяабаатарын гаж хаалтууд нь дан ганц миний эсрэг төдийгүй МУИС-ийн, Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын, Монгол улсын эрх ашгийн эсрэг. МУИС тэдгээр шалгуурыг надад тавьж буй нь Монгол улсын Үндсэн хууль (1.2) [14], (14.2) [15], Хөдөлмөрийн тухай хууль (6) [16], Дээд боловсролын тухай хуулийг (5.1.2) [17] ч зөрчсөн болохыг;

6. МУИС-ийн 2014, 2019 оны журмууд “Өндөр мэргэшлийн эрдэмтнийг урьж ажиллуулах” гэсэн нэртэй үнэндээ өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж буй (Монгол) эрдэмтдийг урин ажиллуулах тусгай зүйлтэй байв.

Уг зүйл нь “Эрдэм шинжилгээний бүтээлээрээ тухайн салбартаа олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгдсэн эрдэмтнийг сонгон шалгаруулалтгүйгээр авч ажиллуулах, … ажиллуулахдаа их сургуулийн судалгааны бүтцийг ашиглан хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, танхимын болон цахим хэлбэрээр хичээл заалгаж болох бөгөөд тухайн судлаач гадаадад багшилж байгаа тохиолдолд тухайн мэргэжлийн тэнхимд давхар харьяалалтай байж болно” гэсэн заалттай байв.

Д.Заяабаатар 2024 оны журмыг боловсруулан, батлуулахдаа энэ зүйлийг тэр чигээр нь устгачихаж. Мэдээж хамгийн түрүүнд намайг МУИС-аас шахан гаргах, мөн над шиг эрдэмтдийг МУИС руу зүглүүлэхгүй байх бодлого. Чухам би 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн ХБНГУ-аас ажиллаж, хичээл ч цахим хэлбэрээр зааж, МУИС-ийн асуудалд өөрийн байр суурь, санаа бодлыг илэрхийлж ирсэн гэдгийг санах хэрэгтэй.

Өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байсан, ба ажиллаж буй, өнөөгийн шинжлэх ухааны торгон ир дээр судалгаа хийж буй эрдэмтэд МУИС-д ажиллах нь МУИС-ийн, Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын, Монгол улсын хөгжилд амин чухал ач холбогдолтой. Мэдээж энэ нь Д. Заяабаатар нарын эрх мэдэл, эрх ашигт аюултай. Чухам тийм учир тэр аюулыг хаах зорилгоор дээрх зүйлийг Д.Заяабаатар нар устгасан нь ойлгомжтой.

Мэдээж энэ нь өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа, МУИС, Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг Монгол эрдэмтэн бүрийг дайсагнан, цааш түлхэж байгаа хэрэг төдийгүй МУИС-ийг хөгжил, дэвшлийн шийдвэрлэх эх сурвалжаас тасалж байгаа хэрэг.

Үнэндээ, Д.Заяабаатар нарын МУИС-ийг эзэрхэж байх гэсэн бодлого нь МУИС-ийн ч, Монгол Улсын шинжлэх ухаан, дээд боловсролын ч, Монгол улсын үндэсний эрх ашгийн ч эсрэг бодлого болчхоод байгаа юм.

МУИС-ийн захиргааны эдгээр бодлого, үйл ажиллагаа нь Дээд боловсролын тухай хууль (30.1.6) [18], Шинжлэх ухаан, технологийн тухай хууль (1.1) [19], мөн хуулийн 26, 27-р зүйлүүд, түүний дотор, “Засгийн газар гадаад улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа авьяас, ур чадвартай, мэргэшсэн эрдэмтэн, судлаачийг эх орондоо ирж ажиллах нөхцөлөөр хангах замаар тэдний оюуны чадамж, нөөцийг салбарын хөгжилд зориулах, шинжлэх ухааны залуу үеийг бэлтгэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг үгүйсгэсэн, түүний эсрэг бодлого, үйл ажиллагаа болохыг;

7. Энэ бүх хууль бус, ёс бус, зүй бус зүйлүүдийг Д. Заяабаатар нарын бүлэглэл МУИС-ийн нэрээр, МУИС-ийн дүрэм, журмыг өөрсдийн үзэмжээр хэрэглэх, засах, өөрчлөх замаар хийж ирсэн. МУИС-ийн дүрэм журмыг хэрхэн өөрсдийн зэвсэг болгон хувиргасныг, хувиргадгийг Д. Заяабаатар нарын удаа дараа засаж, өөрчилж ирсэн “МУИС-д профессор, багш ажиллуулах журам” тод харуулж байна.

Тэдний МУИС-ийг эзэрхэх зорилго, түүний тулд өөрсдөөсөө илүү өрсөлдөгчдийг МУИС руу нэвтрүүлэхгүй байх бодлого, үйл ажиллагаа нь МУИС-ийг боомилсон төдийгүй Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжил, Монгол улсын эрх ашгийн эсрэг нь ойлгомжтой.

Миний бие Д.Заяабаатарын боловсруулсан “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам” болон “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журмын” төслийг шүүмжилж дахин шинээр боловсруулах санал тавьсан болно (Хавсралт 1).

Миний бие Өрнөдийн шилдэг их сургуулиудын баримталдаг дүрэм, журмыг (faculty policy) МУИС-д нэвтрүүлэхийг санал болгосон бөгөөд, МУИС-ийн олон багш нар дэмжсэн ч, Д. Заяабаатар нар өөрсдийн журмаа баталсан юм. Миний санал МУИС-ийн хөгжилд, Д. Заяабаатар нарын журам тэдний эрх ашигт л үйлчлэх байв.

Чухам тийм учир МУИС дээр байгууллагыг олзлох (state capture) үйл явдал болчхоод байгаа юм. Эл байдал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль (8.1; 8.2), Дээд боловсролын тухай хууль (2.1; 5.1.4.) [20], Шинжлэх ухаан, технологийн тухай хууль (1.1), мөн хуулийн 26, 27-р зүйл, ялангуяа, 27.3. зэргийг тус тус ноцтой зөрчиж байна гэж үзэж буйгаа үүгээр тус тус мэдэгдэж байна.

Антропологи-Археологийн тэнхимийн профессор Л.Мөнх-Эрдэнэ" гэжээ.

Зүүлт:

1] “4.1.7. Гомдол гэж зөрчлийн улмаас МУИС-ийн гишүүний болон бусад этгээдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг” (МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм).

[2] Энд тоочсон зүйлс надад тохиолдсон зүйлс, тэдгээртэй холбоотой хууль, дүрэм, журмыг миний бие авч үзсэнээр хязгаарлагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Жагсааж буй үйлдлүүд ямар хууль зөрчсөнийг хуульчид мэргэжлийн үүднээс тодорхойлох биз ээ.

[3] “7.8. МУИС-ийн профессорын зэрэглэлд нэр дэвшигч нь сүүлийн 5 жилд 2-оос цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл Web of Science, IF-JCR импакт фактор индекс бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн (үүний 1-ээс доошгүйг 1-р юм уу холбоо барих зохиогчоор), эсвэл өөрийн судалгааны ажлын үр дүнг агуулсан монограф бүтээл бичиж хэвлүүлсэн байх шаардлагатай. SPI Expended-ийн дундаж, түүнээс дээгүүр индекстэй академик пресст хэвлүүлсэн монографыг энд тооцно.”

[4] “15.6. МУИС-ийн профессор, дэд профессорын зэрэглэлд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн биелүүлж …”

[5] “16 Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 16.16. итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө.”

[6] “14.3 Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах.”

[7] “3.2.4.нийгэм, хамт олон, суралцагчдад чин сэтгэлээр хандан, аливаа шударга бус, ёс бус явдалтай эвлэршгүй байх; 11.1.Хувь хуний эрхэм оршихуйг хүндэтгэн, бусадтай шударга, зарчимч, соёлтой харилцаж, багшийн нэр төрийг эрхэмлэн дээдэлнэ.”

[8] “8.1. Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.

8.2. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.”

[9] “11.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

12.1. Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.”

[10] “13.2.1.санал өгөх, шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил гаргах; 13.2.2.байр суурийн давуу байдлаа ашиглах.”

[11] Эл асуудлаас үүдэн миний бие МУИС-д профессор, багш ажиллуулах 2014, 2019, 2024 оны журмуудыг харьцуулан үзэв.

[12] “8.6. Профессор, дэд профессорын зэрэглэлд тавигдах ерөнхий шаардлага: Докторын зэрэгтэй байх, эрдэм шинжилгээний ажил тогтмол гүйцэтгэдэг байх; Судалгааны төсөл удирдан хэрэгжүүлдэг, оролцон гүйцэтгэдэг байх; Судалгааны ажлын үр дүнгээ олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, сурах бичиг, сургалтын материал, гарын авлага хэвлүүлсэн байх;

Сургалтын агуулга, технологийн шинэ арга барил эзэмшсэн; Бакалаврын түвшний мэргэжлийн хичээл заадаг, магистрант, докторантын судалгааны ажлын удирдагч байж, сургалтын үйл ажиллагааны 3 багц цагаас доошгүйг магистр, докторын түвшний сургалтад хичээл зааж биелүүлдэг байх (гадаад хэлний сургалтын төв, биеийн тамирын тэнхимийн багш нарт энэ заалт хамаарахгүй).”

[13] “8.7. Профессорын зэрэглэлд ажиллах багшид дараах тусгай шаардлагыг тавина: Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 9-өөс дээш жил ажилласан байх, докторантын эрдэм шинжилгээний удирдагчаар ажилладаг байх; Импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлдэг байх;

Гадаад, дотоодын санхүүжилт бүхий эрдэм шинжилгээний төсөл удирдан хэрэгжүүлж, түүндээ магистрант, докторантуудыг судалгаа, сургалтын туслахаар ажиллуулдаг байх; МУИС-д судалгааны хөрөнгө оруулалтыг мөнгөн болон материаллаг хэлбэрээр оруулсан байх; Их дээд сургуулийн түвшний сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн байх;

Онолын болон судалгааны семинар тогтмол удирдан явуулдаг байх. 8.8 Профессор болон дэд профессорын зэрэглэлд ажиллах багшийг шалгаруулахдаа сүүлийн 5 жилд гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлыг нь гол шалгуур болгон Хавсралт 1-д (Хүснэгт 2) заасан үзүүлэлтүүдийг ашиглан нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна.

Профессорын зэрэглэлд нэр дэвшигч нь сүүлийн 5 жилд 2-оос цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн (үүний 1-ээс доошгүйг 1-р юм уу холбоо барих зохиогчоор) эсвэл өөрийн судалгааны ажлын үр дүнг агуулсан монограф бүтээл бичиж хэвлүүлсэн байх шаардлагатай.

16.6. Хоёр удаа буюу тасралтгүй 6 жилийн хугацаагаар профессор, дэд профессорын зэрэглэлд ажиллаж, улмаар шаардагдах оноог бүрэн цуглуулсан багш МУИС-ийн профессор, дэд профессор цолны болзол хангасан гэж үзнэ.

16.7. МУИС-ийн профессор, дэд профессорын зэрэглэлд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн биелүүлж, шаардагдах оноог бүрэн цуглуулж дараалан хоёр удаа амжилттай ажилласан багшид Эрдмийн зөвлөлөөр батламжлан МУИС-ийн профессор, дэд профессор цол (tenured professor, tenured associate professor) олгоно.”

[14] “1.2. шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим.”

[15] “14.2 Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”

[16] “6.2."Шууд ялгаварлан гадуурхалт" гэж энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр ялгаа, давуу байдал тогтоосон аливаа шийдвэр, үйлдлийг; "шууд бус ялгаварлан гадуурхалт" гэж хүн бүрд адил тэгш үйлчлэхээр заасан боловч хэрэгжилтийн явцад энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр хувь хүн, эсхүл бүлэг хүнийг ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоосноор тэгш байдал, боломжийг нь алдагдуулахад хүргэж байгаа аливаа шийдвэр, үйлдлийг тус тус ойлгоно.”

[17] 5 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаандаа баримтлах зарчим “5.1.2.оюуны бүтээл, судалгааны ёс зүйг дээдлэх.”

[18] “30.1.5.сургуулийн хөгжлийг дэмжихэд үр нөлөөтэй, хөгжихүйн болон чадахуйн /мерит/ зарчмыг хангасан засаглал, менежментийн тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх; 30.1.6.хүний нөөцийг чадавхжуулах, өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтнийг татан ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн хүний нөөцийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, багш, ажилтны нийгмийн баталгааг хангах;”

[19] “1.1.Энэ хуулийн зорилго нь мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн чиг баримжаа бүхий шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.”

[20] “2.1. Дээд боловсролын зорилго нь нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, дэвшилтэт шинэ санаа, судалгаа, инновацыг хөгжүүлэх, бүтээлчээр ашиглах, олон соёлын орчинд ажиллаж, амьдрах чадвартай, ёс суртахуунтай иргэнийг бэлтгэхэд оршино.” “5.1.4. хамтын удирдлагатай, улс төр, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.” гэж бичсэн байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [93.152.212.47] 2025-04-12 20:29:26

Та нар энэ нийтлэлийг нь бүрэн уншаад үзээрэй. Шал худлаа юм зөндөө байна. Л.Мөнх-эрдэнэ гэж нөхөр 2004-2014 хооронд 11 жил проф ажилласан гэх ч 2008-2023 хооронд зочин судлаач хийсэн гэж байгаа юм. МУИС хэзээ ч чөлөөтэй хүнийг ажилласан жилд нь тооцохгүй. Тийм журамгүй. Баримт гээд байгаа хууль, заалтуудаа ядаж зөв ойлгоод субектив биш тайлбарлаад, эрүүл нүдээр харчих хэрэгтэй. Хууль, журам зөрчсөн гээд баахан бичихээр зөрчсөн болдог юм биш. Нийтлэл бичихийн оронд шүүхэд нэхэмжлэл гарга малаа. Яав ч эрүүл биш хүн байна.

Зочин [93.152.212.47] 2025-04-12 20:18:36

odoo iimerhuu erdemten gej ooriigoo hoorgoson ovoo narig bairand ni tavih heregtei. Ene odoo yu hiij giiguulsen gej hutsaad baigaa amisgalin system, arag ysnii helhees ve. ene aygu bol 1 hotolbor ch bolovsruulj uzeegui baigaa daa. yun professor tenhimiin tuslahaar avch ajil surgaval taarna. zailj chadahgui baij yun olon ym hutsdag ym. ene bichsen ymig ni chatgpt unshaad ymar ch logic alga gej bn mal chini

Зочин [93.152.212.47] 2025-04-12 20:16:22

o

Хэрүүлч, барьцамтгай гэдэг нь тодорч байна. [66.181.191.40] 2025-04-12 14:44:13

Царайгийн харахлээр эрдэмтэй хүн гэхээс илүү их хэрүүлч, барьцамтгай баагий л байх юм. Бичсэн зүйлийг уншихлээр бүтээл номтой хүн гэхээс илүү хэрүүлч, барьцамтгай баагий юу гэж бодогдох юм. Одоо ярьсаныг нь сонсчихвол сургаальтай хүн гэхээс илүү хэрүүлч, барьцамтгай гэдэг нь тов тод болно байхдаа.

Зочин [66.181.176.24] 2025-04-12 13:27:38

МА, доктор удирдах заавал албатай юм уу? Энэ чинь үнэхээр болохгүй шүү дээ.

Зочин [202.126.89.84] 2025-04-12 09:04:34

Журам гаргаад шалгуур тавьсан юм бол шинжлэх ухааны байгууллага барих л ёстой үндэсний сургууль ш дэ, бусдад үлгэр жишээ байх хэрэгтэй. Ёр эь сүүлийн үёд МУИС маань шалгуур хангаагүй Ундрамд профёссор цол өгсөн, багш нарын биёэ авч яваа байдал, оюутнуудтайгаа харилцаж байгаа харилцаа нь хэрэг алга, өөрийгөө мундаг гээд муу тавих нь бахархал болоод байгаа сонгогдсон. Заяабаатар+Ундрам энэ бичлэгээр л ажилаа өгөх хэргтэй ш дэ, ёс зүйгээ барь л да завхайрлын бэлэг тэмдэг гэдэг чинь завхралыг бий болгодог шүү. Залуу оюутнууд чинь та нарын мэдлэг, биёэ авч яваа байдлыг чинь үнэндээ л ярьж байна ш дэ

Зочин [202.9.40.109] 2025-04-12 06:19:44

ТА МОНГОЛДОО ИРЭЭД ХЭРҮҮЛЭЭ ХИЙНЭ ҮҮ

Зочин [103.145.234.20] 2025-04-12 18:36:44

Ёстой доо

Social [66.181.191.109] 2025-04-11 22:32:22

Монголд хууль дүрэм үйлчлэхгүй харин агуу их сошиалын шүүх л бүгдийг шийддэг болсон. Сошиалд хэн том дугарч хар массын толгойг эргүүлсэн нь ялдаг. Их сургууль, профессор гэж юу байдгийг ч мэдэхгүй шахам амьтад шаагилдаад ороод ирнэ. Урьдын цагт дарга ялаа хоёрыг сониноор алдаг байсан бол одоо үед даргыг сошиалаар алдаг болсон. Гадаадад сурсан гэхлээр л бурхан шиг шүтдэг, төрөлхийн дутуугийн комплекстой нөхдүүд энэ хүний талд лав орно. Одоо тэгээд үзээд л байж дээ

Тэмцэгч [139.5.219.60] 2025-04-11 21:45:56

Заяабаатар МУИС-ийг самарч буй нь үнэн шүү үнэн. Бүр доктор хамгаалуулах, магистр хамгаалуулах хүртэл энэ хүний үзэмж болох шив!

Багш [103.145.234.20] 2025-04-11 20:21:44

Эцэг эхчүүдээ. Таны төлсөн сургалтын төлбөрөөс энэ хүн сар бүр 6,5 сая төгрөг цалин гэж авдаг. Тэгээд таны хүүхдэд буюу бакалаврын оюутнуудад хичээл заа гэхээр заахгүй бгаа нь зүгээрүү. Утаатай уб д бхгүй гэж өөрөө хэлдэг хүн. Германаас онлайн хичээл зааж бгаа гэж халтуурдаад ядарсан хүмүүсийн хүүхдийнхээ төлбөрт төлсөн мөнгийг зүгээр цуслаад байж байх санаатай энэ хүний үйлдэл тайлбар зөв үү. Та юу гэж бодож байна. Ирээд ажлаа хий гэхээр би бол дэлхийн том эрдэмтэн наана чинь очиж чадахгүй гэж байгааг та юу гэж байна.

Хүк савраа тат [103.57.93.199] 2025-04-11 20:20:17

МУИС-ийн захирлын томилгооноос Хүк савраа тат, Бадарч захирлыг шахаж байгаад аргагүй байдалд оруулаад өөрийн шахааны хүнээ тавьснаасаа ичихгүй амьтан

Зочин [103.145.234.20] 2025-04-11 20:22:58

Хүүгийд ямар хамаа бнаа хамаа

Зочин [202.126.88.214] 2025-04-11 19:29:29

Энэ Заяабаатар гээд байгаа чинь өнөөх айлын эхнэрийг гал тогоонд нь шаач байгаад нөхөрт нь баригдаад гутлаа орхиод зугатдаг Банзалбаатар мөн биз дээ? Зайлуулаач энэ заваан сдаагаа

Зочин [61.97.244.83] 2025-04-11 18:32:27

Yr ni ingej mangartaj baihaar Mongoldoo ireed asuudlaa shiideesei. Shulsee uschuuleed tolbortei medee bichuuleed baih ym. Yasan zavtai, mongotei, hortei "erdem"-"ten" be.

Зочин [149.88.106.148] 2025-04-11 18:27:39

МУИС-ийн бүх багш нар болдог байсан бол гадаадад амьдраад ахисан түвшний оюутнуудад хичээл заагаад байж байна биз дээ. Монгол хэлээр дүрэм, журам, хууль уншаад ойлгодоггүй хүн юм болов уу эсвэл энэ Мөнх-эрдэнэ

Зочин [59.153.87.227] 2025-04-11 17:56:48

Говь-алцайн сдаанууд бялдууч, шуналтай, зусарч, бузрын хэрүүлч заргач хүний мөсгүй жинхэнэ бузар хүүр гэж хараадаг шигээ хүүрнүүд байдаг юм билээ улсад 33 жил ажиллахдаа харж ажиглалаа Заяабаатар нэртэй лаларыг үтэр түргэн их номын ордоноос зайлуул

Садаа [66.181.165.234] 2025-04-11 17:53:13

Антропологич өвгөнийг шууд зайлуулах хэрэгтэй

Зочин [138.199.60.173] 2025-04-11 17:49:08

Энэ нөхөр МУИС-ийг муулж байгаад Галтбаярын үед дарга болж байсан. Тэгээд таг алга болсон. Одоо дарга болмоор санагдаад байгаа юм байлгүй. Үе үе их сургуулийг муулж байх юм. МУИС жижигдээд байгаа бол ажлаасаа гарах хэрэгтэй. МУИС муухай байгаа юм бол дарга байх үедээ засаагүй хүн одоо засахгүй. МУИС ажлаас нь гаргах хэрэгтэй. Хорт хавдарыг тасалж байж л эмчлэгдэнэ.

Зочин [86.85.55.114] 2025-04-11 19:14:29

Энэ хүн сэтгэц нь эрүүл биш юм байна лээ. Юутюб дээрх ярилцлагыг нь хараарай. Англи хэлтэй л болохоос, үзсэн мэдсэн юм нь зүгээр л нэг английн эсвэл америкинй колледжд үздэг сурах бичгийг л ярьдаг юм байна лээ. Англид сураагүй монголчуудад бол их сонин сонсогдох байх. Тэрнээс биш энэ хүн хол явахгүй юм байна лээ. Хал хал. Энэнээс илүү том сэтгэдэг эрдэмтэд гарч ирж байгаа шүү

Зочин [61.97.243.108] 2025-04-11 17:42:38

Дүрэм журам, хуулиа дагах нь зөв

Зочин [193.108.119.75] 2025-04-11 17:14:12

Алтайн матаас Лодойдамбыг сайд байхаас Лодойравсалыг зөвлөх болтол Хэлүүлтгүй Говь-Алтайхан Хэзээнээсээ мафийн сүлжээ Цахиур төмөр хулгайч байтал Цаанаа тэд баатарт залсан Заяабаатар банзал байтал Захирлын сэнтийд өргөж алсан Говь-Алтайхан аалзны тор нэхнэ Гол нь авилгыг хай Гүнд нь бас хүнд нь хай Сайд, Еөк, дарга, зөвлөх Салдаггүй ээ Алтайн тор Батийнкаа өмсөх завгүй Банзалдавч хараа дээгүүр, Албан тушаалын адтай Ахиулсаар шатаар өгсөнө Төрийн тэргүүн Хэнтийнхч Түүний эх нь Алтайнх Түдэв, Жасрайн хэлхсэн Түүчээ тор ор хэвээрээ

Зочин [64.119.29.142] 2025-04-11 16:59:01

Дүрэм, журмаа л мөрдөнө ш дээ

Зочин [138.199.22.154] 2025-04-11 16:36:52

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Зочин [139.5.218.174] 2025-04-11 16:35:03

Yu ch bolood baigaa ym

Зочин [139.5.218.174] 2025-04-11 16:30:41

МУИС

Зочин [157.15.7.105] 2025-04-11 16:28:53

Наранбаяр сайд нь энэ илжирсэн Заяабаатараа дэмждэг.

Зочин [139.5.218.174] 2025-04-11 16:28:36

...

Зочин [139.5.218.174] 2025-04-11 16:27:04

...

Зочин [139.5.218.174] 2025-04-11 16:24:22

Энэ Мөнх-эрдэнэ эрүүл биш байх. Бүх юм чиний дураар байна гэж юу байхав дээ. Эхлээд МУИС-ийнхаа дүрэм, журмыг уншчих. Хөдөлмөрийн тухай хууль дээр ажил олгогчийн эрх байгаа унш. Юу ч уншихгүй хөөрөөд байх юм

зочин [202.9.40.136] 2025-04-11 13:26:48

Та Монголдоо ирж хичээлээ амьдаар заана уу

Bolor [59.153.114.80] 2025-04-11 12:59:53

Eruul sogtuu ni medegdehgui oortoo gomddoo

Зочин [59.153.113.58] 2025-04-11 12:36:24

Уучлаарай Мөнх-Эрдэнэ ээ! МУИС-д профессорын албан тушаалд би ажиллая гээд ажиллачихдаггүй юм шүү дээ. Тэнхмийн багш нарын тооноос эхлээд өөр бусад олон шалгуур бий. Тиймээс одоо энэ явган хэрүүлээ зогсоо! Сургуулийг минь шалны алчуур болгож дууслаа. Олгой хагаравч тогоон дотроо гэж үг байдаг даа.

Сонирхогүй зүйлээр битгий эфир бөглөөд байгаач. [66.181.160.94] 2025-04-11 11:36:08

Дээрх 2 дахь сунжирсан, жонхуурсан, нойр хүргэсэн, сонирхолгүй материалын 3,4,5 дахь үргэлжлэлийг Мэдээ.мн-ийхэн ингээд л нийтлээд байх уу? Дээрхийг базаж товчлоод, олон нийтийн мэдээллийн хэлбэрт оруулаад нийтэд хүргэх хэрэгтэй байна ш дээ. Тэр "Зүүлт, 4,17, 15,6, 8,6, 30.1.5 г.м. Професоруудыг Ажиллуллах Журмын заалтууд, профессоруудын хэрүүл, хов, State capture УНШИГЧ БИДЭНД ямар хамаатай юм бэ? Үүнийгээ шүүхэд л нарийвчлан шийдүүлээчдээ. Нэг сургуулийн ДОТООД асуудалд өргөн олон түмнийг татан оролцуулах нь ШААЛ УТГАГҮЙ юм.

ЗОЧИН [66.181.181.84] 2025-04-11 11:31:30

Энэ Заяабаатар тэргүүтэн мунхагууд МУИС-ийг сүйрүүлж байна доо. Хайран ч сайхан сургууль, хайран ч сайхан нэр.

зочин [59.153.86.103] 2025-04-11 10:46:58

Заяабаатар гэдэг чинь айлд шөнө согтуу эхнэрийг нь хүргэж очихдоо эхнэртэй минь унтачихаад явсан гэх нөхрийнх нь хэвлэл мэдээлэлээр зарлаад байсан хүн мөн үү .

Зочин [66.181.161.26] 2025-04-11 09:58:09

Заяабаатарын аав ээж, эхнэр хүүхдүүд ах эгч, салан төрөл нь энэ хүндээ хэлдэггүй юм уу. Ичнэ гэж байна уу, муу шившиг.

Судлаач [202.126.88.106] 2025-04-11 10:32:12

Ундрам, Заяабаатар, Лодойравсал, Бум-Очир ( Чоймаа, , Дуламын ур сад) зэрэг этгээдууд МУИС-ийг емчлен завхруулсандаа!!! Терийн их нэртэй сургуулиудын дур терх ийм л байгаа. Яам нь зевхен ЕБС -л ярьна, тувшин нь тийм.!

Өөртөө гомд [157.15.7.109] 2025-04-11 09:39:43

МУИС-д биш өөртөө л гомд доо хө.

kkk [202.180.218.37] 2025-04-11 09:21:11

Zayabaatar gedeg chini nuguu gal togoo mun bizdee, odoo icheed bolih heretei shdee.

Зочин [66.181.161.4] 2025-04-11 08:45:49

Kitchen bro ichih heregtei


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.