"Синдерелла" эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийнэ

Aдмин / Орон нутаг

2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

10:00 цагт:

-НИТХ-ын ээлжит III хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно.

-МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос эрчим хүчний салбарт үүсээд буй асуудлын талаар МҮЭ-ийн байранд мэдээлэл өгнө.

11:00 цагт:

УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох иргэний санаачилга, 100 мянган иргэний саналыг дэмжиж хуулийн төсөл санаачлах асуудлаар Төрийн ордонд мэдээлнэ.

12:00 цагт:

"Синдерелла" эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14:00 цагт:

Үндэсний хиймэл оюуны кампанит ажлын нээлт Улаанбаатар зочид буудалд болно.

БУСАД

-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

-Дэлхийн урлагийн өдөр тохиож байна.

-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

Орон нутагт:

-Дархан-Уул аймагт “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн энэ сарын 14,15-нд болно.

Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.