ХУД-ийн 18-р хорооны халуун усны шугамыг дөрвөн сарын хугацаанд засварлана

Aдмин / Нүүр

"Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд, Хан-Уул дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Суруга салаа" чиглэлийн 2х400 мм голчтой дулааны шугамыг шинэчлэх барилга угсралтын ажил хийгдэхээр төлөвлөсөн. Тус ажлыг "Хангилцаг" ХХК 2025 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс 9 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэж буй. Зарим хэсэгт холбоос шугамууд гаргаж, халуун усаар түр хангах боломжийг судлан ажиллаж байгаа бөгөөд шугамын эзэмшигч байгууллагуудтай зөвшилцөлд хүрсэн тохиолдолд зарим хэрэглэгчдэд халуун ус залгах боломжтой болох юм. Иймд иргэд, хэрэглэгч та бүхэн хүлээцтэй хандана уу хэмээн УБДС-ТӨХК-аас мэдэгджээ

Сэтгэгдэл

ХАГИЛЦАГАА [202.179.24.197] 2025-05-21 13:57:46

ТҮР ШУГАМ ТАТНА . ТЭ. ИНЖЕНЕРҮҮД БАЙДАГ ТЭ.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000