ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай сэрүүхэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургадугаар сарын 2-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай сэрүүхэн байна.
2025 оны зургадугаар сарын 2-ны 20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10...+15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +25...+30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.
2025 оны зургадугаар сарын 3-наас 7-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургадугаар сарын 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 4-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар, 5, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1…+4 градус. өдөртөө +13...+18 градус.
Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл