П.Наранбаяр: Олон улсын инженерийн сургууль байгуулах шийдвэр гаргалаа

Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "2030 он гэхэд сурагчдын тоо 88 мянгаар нэмэгдэнэ. Үүнд зориулсан 108 сургууль, 95 цэцэрлэгийг одооноос барьж байгуулах хөрөнгө мөнгийг шийдвэрлэхээр ажиллаж байна. 2016, 2027 оны төсөвт хөрөнгө оруулалтыг нь суулгана. Нийслэлийн удирдлагуудтай хамтраад нийслэлд байгуулах сургуулиудын газар байршлыг тодорхойлохоор ажиллаж байгаа.
Мөн өнөөдрийн хуралдаанаар ШУТИС-ын харьяа Олон улсын инженерийн сургуулийг Өвөр Монголын Аж үйлдвэрийн сургуультай хамтран "Хүннү" хотхонд байгуулах шийдвэр гаргалаа. Боловсролын ерөнхий хуульд олон улсын хамтарсан сургуулийг Засгийн газрын тогтоолоор байгуулахаар заасан байдаг. Үүний дагуу Засгийн газар тогтоол баталлаа" гэв.
Н.НЭРГҮЙ
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.27] 2025-06-07 20:21:31
Энэ чинь одоо бүр юу болж байнааа ! Олон улсын сургууль байгуулахад тусална гэхээр уурлаад байдаг чинь жинхэнэ балайрал биш үү? Ухаанд нь ухна ишиг шүглэнэ гэдэг болж байх шив дээ. Ийм ард түмнийг бүдүүлэг гэж дэлхий голохоос яах вэ тамин ээ. Хятад орныг дэлхийн тэргүүлэгч орон Америк хүндэлж ,оросууд шүтэж байгааг мэдрэхгүй байна уу? Харин ард түмнийг нь элдвээр доромжилдог биднийг ямагт уучилж байгаад нь талархах хэрэгтэй байх. Ингэтлээ мунхарч болохгүй дээ... XXI зууны монголчууд шүү дээ.Хэлэх үг олдохгүй дээ бичлээ.
Өгч л байвал авч байна. [66.181.160.40] 2025-06-05 10:12:23
Өвөр Монголоос хэдэн юань хялаалгана гэсэн учраас л энэ сургуулийг байгуулах болж байх шиг байна. "Бэлэглэсн морьны шүдийг шалгадаггүй" гэсэн оросын цэцэн үгс байдаг. Юань өгч л байвал манайхан хормойгоо тосоод л авна ш дээ. Засаг ямар төгрөгөөр өгөх биш.
Баталгаатай мэдэж байна уу? [66.181.183.73] 2025-06-08 02:44:52
Яг тийм үү?
Зочин [103.57.93.27] 2025-06-07 20:07:02
" Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэдэг цэцэн үг чинь монголынх шүү дээ. Монголчууд л морь билэглэдэг.
Зочин [157.15.7.102] 2025-06-05 09:02:41
Монголд их дээд сургууль дутаагүй, харин байгаа хэдийгээ шигшиж, дэмжихийгээ дэмжих төрийн бодлого хэрэгтэй байна.
Зочин [66.181.189.120] 2025-06-04 23:22:01
Төрд зарц хүнийг бүү оруул
зочин [192.82.65.120] 2025-06-04 16:05:26
шал худлаа. хүн үнэмших юм ярьдаа. наад үгээ Доржхандаа хэл. Багшийн ажлын хүндлэх , хүүхэд хүмүүжүүлэх талаар юу хэлэхгүй бна гэдэг чинь чиний УХААН чинь хүрэхгүй бна гэсэн үг. Огцор
Зочин [14.1.81.141] 2025-06-04 21:43:55
Дээд боловсролыг хегжуулэх ямар ч бодлого байхгуй, ундэсний аюулгуй байдалд харшлах шийдвэрээ больеоо!!! Дээд сургууль олон болохоос цеендсенгуй, тэр тусмаа терийнх. ШУА хуртэл хууль бусаар сургууль байгуулсан сурагтай, байгаа хэдийгээ дампууруулж байж!!!
Сургууль нээх яахав. Юүг, юүгаар, яаж зах нь илүү чухал. [66.181.160.40] 2025-06-04 14:22:06
"Олон улсын" гэж балайрахаа больдоо. Монголд гадаадаас ХЭН ирж сурах юмб? Гадаадын ямар БАГШ ирж хичээл заах юмб? Хүсэл гэж энд, бодит байдал гэж тэнд тээр ХОЙНО байж байна. Инженерын сургууль гэж баййгаа юм бол түүний техник хангамж, ОРЧИН ҮЕИЙН техник-технологийн ном, мэдээлэл, тоног төхөөрөмжийг ХАНГАЛТТАЙ тоогоор авч хангахыг л эхний ээлжинд шийд. ОРЧИН ҮЕИЙН мэдлэг боловсролтой, гадаад хэлтэй, ОРЧИН ҮЕИЙН багшлах бэлтгэл-чадвартай БАГШ ПРОФЕССОРУУДААР тэр сургуулиа хангахаа ХИЧЭЭ. Тэрнээс биш хэдэн хоцрогдсон онолтой, хөгшин төгцгүүдээр орон тоогий нь дүүргээд, үзүүлчих-дадлагажуулчих тоног төхөөрөмжгүй ЭЭЛЖИТ сургуулиар Монгол дутаагүй ш дээ.
Зочин [202.70.44.46] 2025-06-04 16:48:17
Санал нэг байна
E rguu ats [66.181.161.76] 2025-06-04 14:04:01
Хороолол дотор баахан хуж аа оюутан авчирч суурьшуулах нь дээ энэ ху жаа. Хүннү хороолол дуусаж байгаа юм даа ингээд.