Х.Нямбаатар: Мега төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулж буй тул төсөвт тодотгол хийх шаардлагагүй

Aдмин / Орон нутаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр
цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нийслэлчүүдийн баяр наадам буюу "Даншиг наадам"-ын төсөвт өртгийг сайн мэдэхгүй байна. Ер нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын талбайд таримал зүлэг дэвсэх гэхээр морьтой бэлтгэл сургуулилт хийж, ургаж байгаа зүлгээ байхгүй болгочихдог. Тийм учраас хиймэл зүлэг дэвсэхээс өөр аргагүй. Одоо зүлгээ дэвсээд дууссан.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны зургадугаар сарын 21-нд БНСУ-ын уран бүтээлчдийн тоглолт хийхээр төлөвлөсөн. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай ярилцаад, зургадугаар сарын сүүлээр тухайн үед бороо орвол бөхчүүд бэлтгэл сургуулилт хийж, хиймэл зүлгэн дээр туршилт хийнэ гэсэн. Хэрвээ бороо орохгүй бол гал унтраах машинаар зүлгийг норгож, туршиж үзнэ.

Төрийн албан хаагчдын тоог ес орчим хувиар бууруулж, тодотгол хийнэ. Нийслэлийн төсөв улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг. Одоогоор нийслэлийн төсөв тасалдаагүй. Нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн талаас илүү хувийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулж байгаа учраас төсөвт тодотгол хийх шаардлагагүй.

Төсөв дээр баталгааны асуудлаа шийдэх 2-3 төсөл бий. Нэгдүгээрт, тойрог замын ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийж дууссан. Метроных дууссан. Зарим төслүүд дээр холимог байдлаар хэрэгжүүлэхээр гадаадын төлөөлөгчидтэй уулзаж байна.

Тойрог зам дээр 15 хувийн эх үүсвэрээ шийдэж, 85 хувьд 10-аас дээш жилийн хугацаатай Экзим банкаас зээл авахад Засгийн газрын баталгаа шаардлагатай байгаа юм. Баталгааны дүн энэ долоо хоногт эцэслэгдэх байх. Гурван багцаас бүрдэнэ. Тойрог зам ашиглалтад оруулснаар түгжрэл буурна. 10 гаруй жилийн хугацаанд Замын сангийн хураамжаар эргэн төлөх тооцоолол хийсэн.

Өнгөрсөн жил бурхны авралаар хот хэдэн төгрөг босгож, эрчим хүчний салбарын засварт хөрөнгө оруулалт хийсний хүчинд энэ жилийн арванхоёрдугаар сарын 5 гэхэд нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 мВт болж өргөссөн. Бөөрөлжүүтийн цахилгаан станц хугацаандаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Янз бүрийн осол гарахгүй бол эрчим хүчний тал дээр дутагдалгүй өвөлжинө.

Дулааны асуудал хүнд байна. Салбарын сайд болон холбогдох албаныхтай уулзахад "ДЦС-3" ТӨХК-ийн гал гарсан ч есдүгээр турбины зуух бүрэн шатаагүй учраас технологийн горимыг нь өөрчилж, 1500 тонн халуун ус эргүүлэх технологиор явъя. Араас нь турбин генератороо захиалж, тендерээ зохион байгуулья гэж ярьсан" гэлээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.245] 2025-06-17 18:31:27

Хятадын хурдны галт тэргэнд монгол суухгүй боллоо

Зочин [202.70.44.46] 2025-06-17 17:45:19

Энэ нөхөрт мэдэхгүй юм байхгүй. Ялангуяа өөрийгөө эрчим хүчний шадар сайд гээд бодчихсон нөхөр дөө

Зочин [202.131.225.53] 2025-06-17 15:05:56

naadam hiine tusuvuu medehgui teged yamar medeelel ugdug bnaa. iim baij bolohuu doromjilj duusahguimaa

зочин [103.57.95.84] 2025-06-17 14:48:42

Хувийн хэвшил төртэй хамтарч ажиллавал мэдэхгүй дээ яах л бол.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000