Нийт 13 өрхийн 13 гэр, 9 хашаа, 1 ААН-ийн барилга үерийн усанд автжээ

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат багт зургадугаар сарын 22-ны өдрийн 18:45-19:50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо оржээ. Үүний улмаас айл өрхүүд үерийн усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 19:20 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид нийт 13 өрхийн 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуйн нэгж, байгууллагын барилга үерийн усанд автсан байсныг 25 метр шуудуу татаж үерийн усны урсгалыг өөрчлөх, далан шуудууг нээх ажлыг зохион байгуулан ажиллажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Булаг шанд [103.57.94.48] 2025-06-23 10:47:56
Дандаа усны нэртэй булаг шандын эх газрууд байна. Ойлгомжтой шүү дээ