Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар болов

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцлаа. Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдсэн байна.
Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтарч ажиллан тодорхой шийдэлд хүрч ажиллахыг хүслээ.
Сэтгэгдэл
Зочин [45.117.35.27] 2025-07-05 11:00:50
Тэтгэврийн зээл хүү бол дэндүү ахдаад бна одоогий 50 нас70 нас хүрсэн ахмадууд өөртөө таарсан хувийн юм хиймээр бгаа хүмүүс олон бна бид өөрийнхөө юмыг өөрсдөө багхан зээл аваад нэмэлт орлоготой болмоор бгаа түүнийг дэмжээд өгөх бодлого хэрэгтэй бна мөн 6сараас дээш авахаар заавал хамтран зэмшигч гээд байдаг зарим хүнд хэцүү дарамтай бдаг үүнд дээр бас нэг шалгуургүй баймаар бна
Ганжуур [66.181.178.116] 2025-07-04 10:53:59
Тэтгэврийн зээлийн талаар тэмцдэг шигээ улсын мөнгө хулгайлсан, уурхай дээрэмдсэн, банк тоносон хулгайч нартай тэмцдэг болоосой
зочин [59.153.86.103] 2025-07-04 09:10:29
зүсээ нуусан коммунист. эрх баригчдыг УИХ болон бүх шатанд сонголтоо хийн эрх мэдэлд залж байгаа цагт монголчуудын нэг хэсэг нь хэт баяжаад нийт нь ядуурч байгаа . ахмадууд эрх баригчдаас тэтгэвэрийн зээл олголтыг хөнгөлөлөөч гэж царай алдан гонгиноцгоож байхаар мөнгөний ханшны уналтаас тэтгэвэрийг хамгаалсан хууль батал гэж шаард .эс биелүүлбэл дараагийн сонгуульд. ахмад бидний саналаар МАН ялж эрх мэдэл авдаг явдлыг таслан зогсоо .
Зочин [202.126.89.175] 2025-07-03 19:10:04
Зүгээр л 36 сараар бага хүүтэй өгчихөд л болно 70/30 ердөө ч хэрэггүй аав ээжийнээ өлсөөд алчихсан үр хүүхэд хаана байхгүй шүү.