"The Mongolz" багийг ялгаварлалгүй шагнана биз дээ?

Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, үндэсний бахархал болсон тамирчдаа төрөөс үнэлэн урамшуулдаг нь зүй ёсны хэрэг. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр зарлиг гарган, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн, үнэхээр онцгой үйл явдал болсон. Учир нь тэд багийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн гавьяатай билээ.
Тэгвэл энэ онд АНУ-ын Остин хотод болсон “BLAST.tv Austin Major 2025” цахим спортын (eSports) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын “The MongolZ” баг мөн адил II байрт шалгарч, улс орныхоо нэрийг дахин дэлхийд цуурайтуулсан. Энэ бол цахим спортын хамгийн нэр хүндтэй, өрсөлдөөнтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхийн шилдэг багуудыг ардаа орхиж, финалд шалгарсан амжилт бол зүгээр нэг ялалт биш — үндэстний бахархал юм.
Цахим спорт бол XXI зууны шинэ спорт. Зөвхөн залуучуудын сонирхлыг хүлээгээд зогсохгүй, оюун ухаан, хурд, багийн зохион байгуулалт, олон улсын дэвжээний өрсөлдөөний өндөр түвшний жишээ болсон салбар. Дэлхийн олон улс орон цахим спортын амжилтыг уламжлалт спортоос дутахааргүйгээр үнэлдэг болсон. Тэгэхээр ийм өндөр түвшний тэмцээнд амжилт үзүүлсэн Монгол залуусыг ч төрөөс зохих түвшинд үнэлэх цаг болсон бус уу?
Бид өөрсдийн баг тамирчдаа ялгаварлан хандалгүй, төрийн шагнал урамшуулалд тэгш эрхтэйгээр үнэлж чадах үед л шударга нийгмийн тухай ярих үндэс бий болно. “The Mongolz” багийнхан Монгол Улсынхаа нэрийг өргөмжилж, олон улсын анхаарлыг татсан онцгой амжилт гаргалаа. Тэд бол өнөө цагийн баатрууд. Тиймээс төрийн өндөрлөгүүд, хариуцлагатай албан тушаалтнууд маань энэхүү амжилтыг харж, үнэлж, бодитойгоор урамшуулна гэдэгт олон нийт итгэж, хүлээж байна.
Ялгаварлалгүйгээр бахархлаа хуваалцъя. Цахим спорт бол бидний ирээдүй, харин “The Mongolz” — түүний манлайлагчид.
Э.Солонго
Сэтгэгдэл
Зочин [14.1.81.174] 2025-07-03 18:50:42
олимпын төрлөөр багараа дэлхийн медаль авсан шүү.
Зочин [103.212.119.182] 2025-07-03 18:26:21
хүүхдүүдийг тайван орхиоч ээ, пиzдаа юм аа, үхсэний чинь шагнал гавьяат энэ тэр вэ, та нараар ерөөсөө дутахгүй амьдралаа аваад явж бгаа
Ooji [122.201.31.53] 2025-07-03 18:18:46
За үнэлж энтэр болохгүй юм аа гэхэд Шагнал урамшууллаас нь битгий ТАТВАР нэрээр хумаслаад бай л даа