Азаров: Мөргөлдөөн дууссаны дараа Украин 185 тэрбум ам.долларын өрөө эргүүлэн төлнө

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхий сайд асан (2010–2014) Николай Азаров ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө "Украин мөргөлдөөний дараах сэргээн босголтын хүрээнд нийт 185 тэрбум ам.долларын гадаад өрөө барагдуулах шаардлагатай болно. Үүний тулд эдийн засагт хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийг сэргээх шаардлагатай" гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр "Сэргээн босголтод хэн оролцох ёстой вэ? Мэдээж, Украин өөрөө болон украинчууд. Бид асар их өрөө төлөх ёстой. Энэ нь 185 тэрбум ам.доллар. Харин эдийн засаг сайжрахгүй бол юугаар өрөө төлөх билээ? Тэгэхээр юуны түрүүнд эдийн засгаа сэргээх хэрэгтэй. Эдийн засгийг босгохын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай.

Өрөө төлөх шаардлагатай хөрөнгө хаанаас олох вэ? Хамгийн түрүүнд өрийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Дор хаяж 30 жил хойшлуулж, царцаах хэрэгтэй. Үүний дараа дэд бүтэц, үйлдвэрүүдийг сэргээхэд шаардлагатай хөрөнгийг бий болгох хэрэгтэй” хэмээн хэлжээ.

Мөн Азаров Украины сэргээн босголтод чин сэтгэлээсээ оролцох сонирхолтой хүмүүс байгааг онцолсон байна. Тэрээр "Сэргээн босголтын үйл явцын талаар ярих их хэцүү байна.

Гэхдээ би украин ард түмнийг мэднэ, олон жил хамт ажилласан хүмүүсээ мэднэ. Эх орноо сэргээн босгох хүсэл, сонирхолтой олон чадварлаг, авьяаслаг хүмүүс Украинд бий гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.118] 2025-07-16 19:14:40

Газраа л зарж дээ.

Зочин [202.126.88.131] 2025-07-16 18:37:40

Mөхчихгүй бол зөв шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000