Ховор хуучны автомашинуудын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

2025 оны долдугаар сарын 18-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман энэ сарын 17-ноос 19-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
08:00 цагт:
-Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал болно.
-Авто тээврийн салбарын 100 жилийн ойд зориулсан ховор хуучны автомашинуудын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно. Холбогдох утас: 91113191
11:00 цагт:
ОБЕГ-аас баяр наадмын өдрүүдийн гол, ус, ой хээрийн түймрийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Холбогдох утас: 86150069
-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 7 дугаар сарын 20-ныг хүртэл гарч байна.
-“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28-ныг хүртэл гарч байна.
“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл