"Улаанбаатар трам" төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулав

Aдмин / Орон нутаг

Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” хэмээн нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай эхлүүлж байгаа. 24 мега төслийн нэг “Улаанбаатар трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэлийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, дараагийн шатны бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

“Улаанбаатар трам” төслөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх юм.

Төслийн хүрээнд нийслэлд хоёр чиглэлд хөнгөн галт тэрэгний системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс буюу Зунжин худалдааны төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ.

Хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүрнэ. Хотын хөнгөн төмөр замын тээврийн төрөлд хамаарах энэхүү төслийн эхний шугам нь нийт 11 км урттай хос замтай бөгөөд 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугамтай байна.

“Улаанбаатар Трам” төсөл нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй, их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл юм. Энэхүү тээврийн системийг нэвтрүүлснээр авто замын түгжрэлийг бууруулахаас гадна автомашины хорт утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.232] 2025-07-25 14:18:22

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ХЭМЭЭХ 2 ИХ НАЯДЫН ТӨСӨЛ ЧИНЬ УЛААНБААТАРЫН ТҮГЖРЭЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛАХ ЮМ ГЭЭ БИЗ ДЭЭ... ТЭГЭЭД БОЛОХ БИШ ҮҮ. ТЭМЭЭН ДЭЭР ЯМААНЫ ГАРЗ БАЙМААР ... ТӨМӨР ЗАМ БАРЬЖ ТРАМВАЙ ЯВУУЛАХ ГЭЖ БАЙХААР ТРОЛЛЕЙБУСАА СЭРГЭЭЧИХВЭЛ ДЭЭР БИШ ҮҮ... 3 ИХ НАЯДААР БАРАГ Л УЛААНБААТАР ХОТЫН ТАЛЫГ БОГД УУЛЫН УРД РУУ НИЙҮЛГЭЧИХ МӨНГӨ БАЙНА. ИНГЭЧИХВЭЛ ХАРИН ХӨРС УС НИЙТИЙН ТЭЭВЭР ЭРЧИМ ХҮЧ ДУЛААН ХАНГАМЖ ОРОН СУУЦ ГЭХЧИЛЭН ОЛОН АСУУДАЛ ДАВХАР ШИЙДЭГДМЭЭР ШИГ... ЕР УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ ГЭЖ ИЙМ ИХ МӨНГӨ ҮРЭХ ЯМАР ХЭРЭГ БАЙДАГ ВЭ... ТҮГЖРЭНЭ Л БИЗ ДЭЭ. ... ЮҮ Л БАЙНА ЦАГ ЗАВ ... ХИЙХ АЖИЛ Ч БАЙХГҮЙ ШД. ...

зочин [66.181.188.204] 2025-07-24 13:30:10

Метротой болох гээд байна уу? Трамвайтай болох гээд байна уу? Хүйтний улиралд хөрсний хөлдөлт, замын хальтиргаа гулгаа ихтэй газарт трамвай явах боломжтой юу?

Zochin [202.126.91.229] 2025-07-24 11:24:22

Tram gedeg n yu gsn ug n bol do

Өлзий [49.0.158.70] 2025-07-24 10:44:41

Амжилт


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000