Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь аймгуудад гангийн эрсдэл маш өндөр байна

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймаг, нийслэлийн Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл сонсов.

Улсын хэмжээнд он гарснаас хойш 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд өнөөдөр /16:00/ цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 7, Ерөө суманд 6, Мандал 2 нийт 14 ойн түймрээс 8 гал түймрийг цурамд оруулж бүрэн унтраахаар, 6 түймрийг хяналтад авч цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагаас 235 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 221 хүн, 16 автомашин, нийт 456 хүн, 29 автомашин, 1 нисдэг тэрэгтэй үүрэг гүйцэтгэж байгаа аж.

May be an image of 9 people, people studying and text that says 'ቤትያማ'

Энэ сарын 24-наас 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт нийт айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага мэдээллийн дагуу тухайн аймаг, дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн ангийнхан хамтран хохирлын хэмжээг тогтоож, орон нутгийн хэмжээнд хариу арга хэмжээг хэрэгжүүлж буй юм байна.

May be an image of 3 people and text

Цаг уур, орчны шинжилгээний газраас 138 станцын мэдээгээр хуурайшлын зэргийг өдөр бүр тооцоолон гаргаж буй. Монгол орны нийт нутгаар долдугаар сарын 24-ний өдөр бороо орсон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаас бусад нутгаар хуурайшилтын зэрэг дундаас дээш түвшинд байгаа ажээ.

May be an image of 4 people, map and text

Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт 21 аймгаас Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй аймаг гэж үнэлэгдсэн байна.

May be an image of 3 people and text

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох үүрэг чиглэлийг өгөв. Үүнд:

-Ойн ашиглалт, цэвэрлэгээг үр дүнтэй зохион байгуулах бодлогын баримт бичиг гаргах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр мэргэжлийн яам, агентлагтай хамтран ажиллах,

-Байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд тогтмол мэдээ, мэдээлэл хүргэх, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх,

-Энэ жил нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гандуу, бэлчээрийн ургамлын ургалт, малын тарга тэвээрэг тааруу байгаа тул ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлыг аймаг, сум, айл өрхийн түвшинд эртнээс сайтар хангах,

-Отор нүүдлийг эртнээс оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,

-Өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, зах зээл дээр хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлж, холбогдох зохицуулалтын арга хэмжээг эртнээс төлөвлөж хэрэгжүүлэх, мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулж эрсдэлийг бууруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,

-Орон нутгийн төсөвт гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг суулгаж батлах зэргийг анхааруулсан байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.