Дөрвөн ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг унтраажээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт гэр шатаж байна гэсэн дуудлага 2025 оны наймдугаар сарын зургааны өдрийн 18:25 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчид шуурхай очиж, иргэн Б-ийн дөрвөн ханатай гэр болон эд хогшлын хамт шатаж байсныг унтраан, галын тархалтыг бүрэн зогсоосон байна. Осолд хүн бэртэж, амь нас алдсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд галын шалтгааныг холбогдох байгууллагууд тодруулж байна.
Сэтгэгдэл