Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна

Уул нь: Монголын улс төр нь парламентын засаглалтай. Олон намын төлөөллийн ардчиллын хүрээнд явагддаг. Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдаар ахлуулдаг Засгийн газар хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч төрийн тэргүүн боловч хязгаарлагдмал эрх мэдэлтэй. Хууль тогтоох эрх мэдлийг УИХ хэрэгжүүлдэг.
Гэвчиг улс төрийн зөрчилдөөн тасралтгүй үргэлжилсээр байна. Энэ бол 90-ээд оны өөрчлөлтөөс хойших шинэ тогтолцооны дархлаа тогтоогүй үеийн сул дорой байдал, эрх зүйн орчны төгс гүйцэд бус байдлыг явцуу бүлэг, хувъ хүний ашиг сонирхол, амбицид ашиглах хандлага юм.
Энийг судлаачид:
Тогтолцоотой холбоотой гэж тайлбарлах нь элбэг. Үнэндээ улс төр дээд түвшиндээ мөнхийн зөрчилдөөнтэй байгаа нь Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжуудаар эрх мэдлийн давхардал үүсгэсэн зөрчил их. Мөнхүү: Улс төрийн намууд хуулиар хүлээдэг хариуцлага байдаггүй хэрнээ тогтолцоог савлуулах том шийдвэрүүдийг гаргадаг.
Зарим үед улс төрийн намын менежерийн олсон санаагаар л УИХ, Орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан шат шатны бүтэц өөрчлөгддөг. Энэ нь мөнөөх тогтворгүй байдлыг бий болгодог. Тиймийн учраас хэн нэгэн эрх мэдэлд хүрэхийг хүсэгч нь улс төрийн нам дээр сайн менежмент хийж чадвал төрийн эрх мэдлийг шууд дахин хуваарилж чадаж байна.
Базах нь ээ: Улс төрийн намуудын шийдвэр Монголын төр засагт шууд нөлөөлдөг системтэй.
Ойрын хоногуудад АН, МАН-ын Их хурлын тухай их яригдаж байна. Эдгээр нам шинэ удирдах багаа сонгоно. Иймийн учраас чухал. Өөрчилж хэлэх юм бол улс төрийн шинэ нөхцөл байдал үүсгэх, дахиад тогтолцооны савлагаа үүсгэж ч болзошгүй. Тийм дүр байдал ажиглагдаж, сонстож байна.
АН-ынхан: Их хурлаас намын дарга хэн болох вэ гэдэг дээр илүүтэй анхаарч байгаа. Магадлал гурван хүн дээр төвлөрч байна. Өөрсдөө ч төрөл бүрээр ажиллаад эхэлж.
УИХ-д байгаа АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг Говь-Алтайн О.Амгаланбаатарын улс төрийн холболт бүхий улс төрийн томоохон дэмжлэгтэй. УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг МоАХ-ынхан, намынх нь үеийнхэн дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг АН-ын одооны дарга Лу.Гантөмөр нар, үеийнх нь гишүүд зүтгүүлнэ.
Энэ гурвын нэг нь АН-ын дарга болохоор байна. Хэн нь АН-ын дарга байвал АН-д, Монголд хэрэгтэйг АН-ынхны сонголт шийдсү. Далимд хэлэхэд: Уул нь АН-д 27, 28 онд амжилт гаргаж, төрийн эрхийг атгах боломж нээгдсэн. Улс төрийн яг тэр өрөг дээр зогсож байна.
Тэгэхлээр АН-ынхан зөвхөн нам доторх, мөнхүү төрийн өндөр дээрээс ирэх үүрэг даалгаврыг биш, намын даргад нэр дэвших хүмүүсийн хэн нь хол явахыг иргэд олон нийтийн дэмжлэгээс харж сонговол ононо. Тэгж сонгож чадааж ч АН онож хол явна. Энүүгээрээ АН-ын дараагийн дарга хэн байх нь чухал.
МАН-ынхан: Их хурлаас нь мөн л намын дарга сонгогдоно. Уул нь Ерөнхий сайд Г.Занданшатар намын дарга болох ёстой. Гэвчиг Засгийн газрынх нь үйл ажиллагаанд намынхан нь, иргэд олон нийт өдрөөс өдөрт таагүй сэтгэгдэлтэй болж байгаа.
Хажуугаар нь 27, 28 оны сонгуулиуд ойртчихсон. Тийм байхад ийм даргатай сонгуульд орох нь зөв үү, буруу юу гээд намаар нь дүүрэн хэлэлцэж байна. Тэгэхлээр МАН-ын Их хурлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөж магадгүй. Тийм цуу тараад хөөрхөн удлаа.
Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшвэл гараад л ирнэ. Гэвчиг МАН дахь үе хоорондын зөрчлөөс болоод тэрбээр өнөөдөр ч улс төрийн шахаа хавчаанд орчихсон яваа. Ойрын хоногуудад Д.Амарбаясгаланг оролдсон дайралт идэвхжсэн нь үүний нотолгоо. Гэлээ гэхнээ МАН-ынхны сонголтыг нэг талд нь гаргахуйц нэг үйл явдал ойрд шаргуухан өрнөжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын орон нутгийн намын гишүүд, УИХ-ын гишүүд, сайд нарыг хэсэг хэсгээр нь хүлээж авч уулзаж байгаа юм байна. Ерөнхийлөгч: 27 оны сонгуулийг би хүчээ өгнө. Тэгээд намаа авч 28 оны сонгуульд орно гэж хэлсэн тухай ойрын өдрүүдэд МАН-ынхан нэлээн ярьж байна.
МАН-ын зарим нь: Нам бус Ерөнхийлөгч намын дотоод асуудал руу хэтэрхий орж байна гэж байгаа ч сүүлийн үеийн судалгаанууд, МАН-ынхан, иргэд олон нийтийн эргэлзээг тайлахад Ерөнхийлөгчийн дэмжлэг хэрэг болох магадалтай байна. Ерөнхийлөгч ийм байр суурь хэлж байгаа бол Г.Занданшатар торолгүйгээр МАН-ын дарга болно.
Мөнхүү тэрбээр 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой гэсэн үг. Басхүү эндээс харахад Г.Занданшатар ойрын үед хоёр ч сонгуульд өрсөлдөх ажилтай болох нь. 26 онд багтаад Даваагийн Цогтбаатарын орон гарах хангайн тойрогт өрсөлдөнө. Ардаас нь 27 онд Ерөнхийлөгчийн сонгууль залгах нь.
Базах нь ээ: Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох тухай МАН-д яригдаж байгаа нь харагдана. Энэ нь Путин, Медведевийн хоршил янзын сонгуульт хугацааны солилцоо Монголд тогтох хувилбар юм.
Ойрын хоногуудыг том зургаар нь дүгнэвэл: АН-ынхан намаа, МАН-ынхан Монголыг хэн авах вэ гэдэг дээр төвлөрч байна.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Ө.БИЛЭГ
Сэтгэгдэл
Зочин [103.229.122.195] 2025-08-22 13:24:05
Энэ бол даварсаар даварсаар Дагвын оронд гэдэг нь…Хүүк шиг ерөнхийлөгчтэй МАН-аар удирдуулсаар энэ улс хятадын дарлалд удахгүй орох нь…Хөх тэнгэр минь…
Одоо. Болиж. Үз. Улс. Орон. Яадуур. Ч. Гүйцлээ. Та. Хоёр. Одоо. Болсон [66.181.185.16] 2025-08-22 12:58:28
Р
Зочин [103.212.162.212] 2025-08-22 12:57:30
Байраа сэлгээд ч нэмэргүй цагаан цаас гэхээр бүр цагаан цаас гээд үнэмшчихсэн ард түмэн та нарт хэзээ ч итгэхгүй хоньны арьс нөмөрсөн чонь хотруу дөхөж явна гээд ...
Зочин [66.181.185.169] 2025-08-22 12:47:57
АН арайч Лодойг намын дарга болгохгүй байлгүйдээ.. ямар бодлогогүй дургүй нь хүрвэл төрийн далбаагаа урдаг хийсвэр сэтгэлгээтэй бацааныг сонговол онигоо болох байлгүй
Зочин [202.126.90.70] 2025-08-22 13:02:21
Яаж ч бодсон Лодой хаашаа ч эргэх барьцгүй хүн өөрөө түүнийгээ нотлоод бга.Элбэг цаанаас нь үсэг заадаг бсан одоо зохиол бичих хэмжээнд дөхөж яваа ангаахай
zochin [66.181.181.61] 2025-08-22 12:46:02
Күүк зандан хоёр зайлаа, Одоо болно, чадамжгүй .
зочин [103.57.95.199] 2025-08-22 12:44:50
Хүүк одоо болноо. Юманд бас хэмжээ хязгаар гэж бий. Цоо цэвэр хүн биш шүү дээ. Хүчээр алчихдаггүй л юм бол, юуны төлөө яаж тэмцэнэ гэж Ерөнхийлөгч боллоо. Тэр үгээ үргэлж санаж яв. Одоо байж байгаагаа хар. Одоо болсон.
Zochin [66.181.188.83] 2025-08-22 12:22:22
Хүүк зандан хоёр хоулаа зайл
Zochin [202.21.107.11] 2025-08-22 12:15:12
Uran demjsen eh ornoosoo urvagchid odoo shorond orvol taarna.Oor niigmiindood shatnaas e h oronchdoo demjij gargah herregtei
Зочин [103.229.121.185] 2025-08-22 12:52:11
Одоо болиочээ.МАН с ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүн олдохгүй болчихоо юу.Энэ хоёрыг битгий дэмжээрэй.Гутамшиг болох нь ээ.
Зочин [66.181.161.233] 2025-08-22 12:35:05
Зочин [202.9.46.210] 2025-08-22 12:13:35
Угаасаа малуудыа цуглуулга болсон хогийн сав
Зочин [202.55.188.38] 2025-08-22 12:08:18
Монгол улс МАН -ын охин компани юмуу хаашайн. Хүрэлсүхэд Монголын ард түмэн ямар өртэй юм бэ?
La [202.126.88.146] 2025-08-22 11:55:54
Эээээээ л дэээээ хахааөхахахаааа
Зочин [202.126.91.218] 2025-08-22 12:55:44
Hvrelsvh Zanzanshatar 2 ajila og oo odo bolno
Зочин [172.59.121.49] 2025-08-22 11:54:46
НАР үзүүлэхгүй нээ энэ ллр-ууд
Зочин [202.126.88.131] 2025-08-22 11:31:40
Амарбаясгалан бол холын хараатай албан тушаалын шуналгүй улс төрч харина түүнийг нам доторх өрсөлдөгчид нь гүтгэлгээр уруудуулж байна
Зочинр [202.9.41.57] 2025-08-22 11:29:52
Хүрэлсүх ёстой хэрэггүй нөхөр шүү. Жинхэнэ өарийн эрх ашгаа бодсон. Попрдог хүг. Тэр Ард түмнээ ядуурлаас гаргах, улс орноо хөгжүүлэх талаар юу ч хийгээгүй. Хэдэн мод л хүмүүсээр тариулж хөрөнгө урсгасан....
Ээээ [66.181.185.85] 2025-08-22 11:17:19
Хүрэлсүх болиоооо! биш шүү зайлаарай!!!!
ЗОЧИН [103.10.22.156] 2025-08-22 11:12:33
АМАРБАЯСГАЛАН БОЛ МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙН, БҮР МАН-ын ЭДҮГЭЭГИЙН ХАМГИЙН ТОМ ХЖУЛГАЙЧ, АВИЛГАЧ МӨН. ТҮҮНИЙГ НАМЫН ДАРГА БОЛГОВОЛ МОНГОЛ ДУУСАА. ТЭР МОНГОЛЫН БАЯЛАГ, ТӨСВИЙГ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨӨД ДУУСГАХААС ГАДНА ХЯТАДЫН ХАМААРАЛД, БҮР ЭРХШЭЭЛД БҮРЭН ОРЖ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛДАЛЫГ АЛДАГДУУЛАХ АЮУЛ ИРНЭ. ТҮҮНИЙГ ТӨР, ТӨСВӨӨС ХОЛ БАЙЛГАЖ ХЭЗЭЭ Ч АХИН ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ ГАРШСАН ХУЛГАЙЧ ШҮҮ.
Зочин [202.126.88.131] 2025-08-22 11:29:44
Ингэж л гүтгээд байгаа юм даа
Иргэг [66.181.180.210] 2025-08-22 11:11:58
Новшнууд сэлгэж томилогдоод оайхаар улс орон ард иргэд өндийнө гэж ярилтгүй юм байна даа.
Зочин [202.9.46.93] 2025-08-22 11:09:39
Монглын заяа түшиж, өгөрч ялзарсан яргачин МАН ясаа тавих өдөр хоног ойртсоор . . .
MJ [202.9.46.13] 2025-08-22 11:09:07
Ёстой май шүү
Зочин [202.9.46.21] 2025-08-22 11:04:11
Хүрэлсүх зайлаа. Одоо болно.