Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2025 оны наймдугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

8 дугаар сарын 25-нд: ХЗДХЯ, Монголын Хуульчдын холбоо, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс санаачлан БНСУ-ын Хувийн эрх зүй судлалын нийгэмлэгтэй хамтран “Монгол-Солонгосын гэр бүлийн эрх зүй, гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг зохион байгуулна.

8 дугаар сарын 25-нд: Монгол Улсад жил бүр тэмдэглэдэг Залуучуудын өдөр.

8 дугаар сарын 25-26-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ыг зохион байгуулна.

8 дугаар сарын 25-29-нд: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замын комиссын зөвлөгөөн Улаанбаатар хотноо болно.

8 дугаар сарын 26-нд: Хоёр жил тутамд зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам эхэлнэ.

8 дугаар сарын 26-нд: Конрад-Аденауэр-Сан, МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хамтран “Эрхшээлт Үндсэн хууль-Эрхшээлт Ардчилал” IX чуулганыг Улаанбаатар Галлериа төвд зохион байгуулна.

8 дугаар сарын 29-нд: Цөмийн туршилтын эсрэг олон улсын өдөр тохионо.

8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-нд: Сагсан бөмбөгийн 16‑аас доош насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотод болно.

Хилийн чанадад

8 дугаар сарын 25-наас 30-нд: БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод ‘’Монгол-Хятадын V Экспо-2025”-ыг зохион байгуулна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.