ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орж, нутгийн зүүн хагаст дулаан байна

Aдмин / Нүүр

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 1-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орж, нутгийн зүүн хагаст дулаан байна.

2025 оны есдүгээр сарын 1-ний 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр +8…+13 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +13…+18 градус,

Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, говийн бүс нутгаар +29...+34 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +27...+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +25...+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +25...+27 градус дулаан байна.

05.00 цагт Улаанбаатар: +10 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.