Хүүхдийн эрхийг зөрчсөн 78 иргэнд 22.200.000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ

Цагдаагийн байгууллага 2025 оны эхний долоон сарын байдлаар 82.429 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Өнгөрсөн долоо хоногт буюу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрүүдэд “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 363 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс:
- Хүний амьд явах эрхийн эсрэг 6
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 126
- Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 13
- Өмчлөх эрхийн эсрэг 108
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 11
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, бусад 12 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 50885 зөрчилд 50475 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 218 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 165 баривчилж, эрх хасаж, 511 иргэнийг торгож, эрх хасаж, 49581 иргэн, хуулийн этгээдийг торгож, шийдвэрлэсэн байна.
Мөн 50475 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 49416 шийдвэрлэж, шүүхээр 1059 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3600
- Танхайрах 198
- Хүний биед халдах 330
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 199
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 45411 бусад 737 зөрчил байна.
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 78 иргэнд 22.200.000 төгрөгний шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 171 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилсан байна.
Сэтгэгдэл