Хубилай хааны 810 жилийн ойд зориулсан барилдаан болно


Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдааныхаа хуваарийг танилцууллаа. Энэ сард дараах хоёр барилдаан болох юм байна.
-
13-нд намрын улирлын нээлт буюу Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.
-
27-нд сумын цолтны анхны барилдааны түрүү, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат бөх Д.Мягмарсүрэнгийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын нээлтийн барилдаантай. Энэхүү барилдаанд бөхийн тоо хязгааргүй.
Сэтгэгдэл