Туул голд нэг иргэн осолджээ

Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо Туул голын эрэг дээр гурван хүн архи согтууруулах ундаа хэрэглэснээс нэг хүн усанд живж энджээ.
Энэ тухай дуудлага есдүгээр сарын 3-ны 16:52 цагт холбогдох байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход иргэн Э /26 настай, эрэгтэй/-нь Туул голын усанд живж нас барсан байжээ. 17:23 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл