Тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутан, сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоход ААН-үүдийг уриална

Aдмин / Боловсрол

Боловсролын ерөнхий газар, Тэтгэлэг аппликейшн хамтран ААНОА-ын тухай хуулийн 22.9 буюу “Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаа”-ны 22.9.7-д заасан Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн олгоход уриалах арга хэмжээг зохион байгуулах талаар Татварын ерөнхий газрын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил, цаг хугацаа ,арга хэмжээнд урих ААН-үүдийн жагсаалт гаргаж урилга хүргүүлэх, сургалтын тэтгэлэг олгосон ААН-үүдийн мэдээлэл, тэтгэлгийн хэмжээг гаргах, талархал өгөх, ТЕГ-аас албан татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй ААН-үүдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх талаар санал солилцжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.