Путин: Бид Украинтай бус, НАТО-той дайтаж байна

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2025 оны аравдугаар сарын 2-нд болсон "Валдай" олон улсын клубын уулзалтаар Украинд явуулж буй дайныг зогсоож чадахгүй байгаадаа Европыг буруутгасан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Одоогийн байдлаар харамсалтай нь, байлдааны ажиллагааг зогсоох боломжгүй байна. Энэ асуудалд олонх улс орон бус, харин цөөнх буюу Европ буруутай. Тэд байнга зөрчил, мөргөлдөөнийг хурцатгаж байна” гэж хэлсэн байна.

Путин мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украинд энх тайвныг тогтоох оролдлогыг сайшаажээ.

Оросын удирдагч “Европ, АНУ (өмнөх засаг захиргааны үед) харьцангуй түрэмгий байр суурь баримталж ирсэн дэлхийн олонх улс орнууд эсрэгээрээ аль нэг талд орохгүй, шударга энхийн төлөө бодитоор хичээж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Германы dpa мэдээллийн агентлаг уг мэдэгдлийн талаар "Дональд Трамп сүүлийн саруудад энхийн хэлэлцээ хийх оролдлого хийсэн ч Кремлийн хатуурхсан байр сууринаас болж урам нь хугарсан" хэмээн тайлбарлажээ.

Трамп “Путин хүссэн бол энэ дайн аль хэдийнэ зогсох байх байсан” гэжээ.

ОХУ хэдий энхийн санаачилгын тухай мэдэгдэж байгаа ч жинхэнэ утгаар буулт хийхэд бэлэн бус байгааг dpa агентлаг онцолжээ.

Кремль дараах “хэт хатуу шаардлагууд” тавьсаар байна. Үүнд:

-Украин НАТО-д элсэхээс татгалзах
-Зарим нутаг дэвсгэрээсээ татгалзах багтсан юм.

Путин “Бид Европын зэвсэглэл эрчимжиж буйг анхааралтай ажиглаж байна. Хэрвээ энэ зүгээр үг биш бол бид тодорхой хариу арга хэмжээ авах цаг ирсэн бололтой” гэж хэлээд, Германы талаас армийнхаа хүчийг дахин Европт тэргүүлэх түвшинд хүргэнэ гэсэн мэдэгдлийг онцлон дурджээ.

Тэрбээр "Хариу арга хэмжээ авахад эргэлзэх зүйлгүй. Бидний хариу тодорхой, ойлгомжтой байх болно” хэмээн мэдэгдсэн ч яг ямар арга хэмжээ болох талаар тодорхой хэлээгүй байна.

Путин үг хэлэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампын “Орос бол цаасан бар” гэх үгэнд хариу өгчээ. Тэрбээр “Оросын арми өнөөдөр дэлхийн хамгийн өндөр чадвартай арми. Бид Украины Зэвсэгт хүчинтэй бус, НАТО-гийн бараг бүх улстай зэрэгцэн тулалдаж байна. Ийм нөхцөлд бид өөртөө итгэлтэй, ахиц дэвшилтэй байна” гэжээ.

Оросын удирдагч “Хэрвээ бид НАТО бүхэлдээ бидний эсрэг байхад энэ түвшинд байж чадаж байгаа бол НАТО өөрөө юу болж таарах вэ?” хэмээн риторик асуулт тавьжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.135] 2025-10-03 12:52:37

Пүтинд орох нүх олдохгүй байгаа бололтой одоо яая гэхэв өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй

Зочин [103.57.93.27] 2025-10-03 12:03:09

Путин ёстой нэг салхи сэнгэнэтэл худлаа шаадаг гар гэдэгийг одоо бүх дэлхий мэддэг болжээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.