Франц шинэ Засгийн газраа бүрдүүллээ

Aдмин / Нүүр

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон улс төрийн хямралаас гарах зорилгоор Ням гаригт (2025.10.05) шинэ засгийн газраа томиллоо. Ерөнхий сайд Себастьен Лекорнюгийн бүрдүүлсэн шинэ танхимд олон нийтэд танигдсан, туршлагатай хүмүүс багтсан байна. Тэрбээр ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш сар гаруйн дараа шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж байна.

Парламент доторх зөрчил, сөрөг хүчний эсэргүүцэл нь Лекорнюгийн засгийн газрыг тогтвортой ажиллахад хүндрэл учруулж болзошгүйг ажиглагчид онцолж байна. Лекорню бол Макроны томилсон долоо дахь ерөнхий сайд юм. Шинэ засгийн газрын батлан хамгаалах сайдаар эдийн засгийн сайдын албан тушаалыг хашиж байсан Брюно Лё Мэрийг томилсон байна. Ингэснээр дэлхийн дахин геополитикийн хурцадмал нөхцөлд байгаа энэ үед түүнийг хариуцлагатай ажиллах болно гэж үзэж байгаа аж. Харин Сангийн сайдын албан тушаалыг ерөнхийлөгчийн ойрын хүмүүсийн нэг Ролан Лекюр хаших юм. Тэрбээр 2026 оны төсвийг боловсруулах үүрэг хүлээсэн. Гэхдээ засгийн газрын зардлыг хэмнэх шаардлагатай тулгарч байна.

Ерөнхийлөгчийн ордноос нийт 18 сайдын нэрийг зарласан бөгөөд үлдсэн томилгоог удахгүй танилцуулах юм байна.

Ерөнхийлөгч Макрон есдүгээр сарын эхээр Лекорнюг ерөнхий сайдаар томилохдоо улс төрийн хүрээний дэмжлэг авахын оронд өөрийн хамгийн ойрын холбоотныг сонгосон юм. Сүүлийн нэг сарын хугацаанд шинэ ерөнхий сайд улс төрийн бүхий л үзэл баримтлалтай эрх баригчидтай уулзаж, парламент дотор маргалдахгүй байх хэлэлцээ байгуулж, улсын төсвийг батлуулахыг зорьжээ. Сүүлийн өдрүүдэд тэрбээр хэд хэдэн буулт хийснээ зарласан. Тухайлбал, танхимаа ашиглан хэмнэлтийн төсвөө шууд батлуулахгүй, заавал санал хураалтаар шийдвэрлэнэ гэж амласан. Гэсэн ч сөрөг хүчнийхэн үүнээс илүүг хүсч байгаагаа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: FRANCE24


Сэтгэгдэл

Зочин [109.81.3.158] 2025-10-06 18:09:06

Тэгээд огцорлоо


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.