Трамп: Израиль, ХАМАС тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үзэж байгаагаар, зуучлагч орнуудын дэмжлэгтэйгээр хэлэлцээ хийж буй Израиль болон Палестины радикал хөдөлгөөн болох ХАМАС АНУ-ын Ерөнхийлөгчийн энхийн төлөвлөгөөний үндсэн дээр тохиролцоонд хүрэхэд тун ойртжээ.
Трамп "Newsmax" телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид хэлэлцээр байгуулахад тун ойртсон гэж би бодож байна. Үүнийг Арабын бүх улс орон, бүх л мусульман улс орон дэмжиж байна.
Дэлхий нийтэд энэ хэлэлцээр хэрэгтэй. Энэ бол онцгой хэлэлцээр бөгөөд зөвхөн Газад төдийгүй Ойрхи Дорнодод энх тайван байдал авчирна. Одоогийн байдлаар талууд эерэг санаа, эв нэгдэл харуулж байгаа нь үнэхээр гайхамшигтай хэрэг” хэмээн дурджээ.
Египетийн Шарм-эш-Шейх хотод даваа гарагт Газын зурваст гал зогсоох шинэ хэлэлцээ эхэлсэн. “Аль-Кахира аль-Ихбария” телевизийн мэдээлснээр, хэлэлцээ “эерэг уур амьсгал” дор болж, мягмар гарагт үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Цагаан ордон Ерөнхийлөгч Трамп есдүгээр сарын 29-нд ын “бүрэн хэмжээний төлөвлөгөө”-гөө нийтэд танилцуулсан бөгөөд энэ нь Газын зурваст үүссэн зөрчлийг шийдвэрлэхэд чиглэгджээ.
Уг баримт бичиг нь 20 зүйлээс бүрдэж буй бөгөөд түүнд Палестины хязгаар нутагт байдлыг тогтворжуулах зорилгоор олон улсын хүчнийг байрлуулах тухай тусгасан байна.
Израиль уг төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан бол ХАМАС сүүлд нь Газад барьцаанд байгаа бүх израиль иргэнийг суллаж, амь үрэгдэгсдийн цогцсыг хүлээлгэн өгөхөд бэлэн болохоо илэрхийлжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл