Японы Ерөнхий сайдыг сонгох санал хураалтыг хойшлуулжээ

Aдмин / Нүүр

Японы Засгийн газар болон эрх баригч "Либерал ардчилсан нам" дараагийн ерөнхий сайдыг сонгох парламентын санал хураалтыг 10 дугаар сарын 21-нд явуулахаар болжээ.

Ерөнхий сайд Ишиба Шигэрүгийн халааг авах хүнийг сонгох санал хураалтыг энэ долоо хоногт явуулахаар төлөвлөөд байсан билээ. Тэгвэл уг санал хураалт парламентын ээлжит бус чуулганы эхний өдөр болох төлөвтэй байна.

Санал хураалтын үеэр бусад улс төрийн бүлгүүдийн дэмжлэгийг авахын тулд шинэ дарга Такаичи Санаэгийн удирдлага дор Либерал ардчилсан нам болон Японы хамгийн том сөрөг хүчин болох Үндсэн хуульт ардчилсан намын маневр эрчимжиж байгаа тул санал хураалтыг дахин хойшлуулах магадлал бий.

Аравдугаар сарын 4-нд болсон "Либерал ардчилсан нам" даргын сонгуульд Т.Санаэ ялалт байгуулсны дараа түүний намтай хамтарч буй "Комэйто" нам эрх баригч эвслээс гарна гэдгээ өнгөрсөн баасан гарагт зарласан юм.

"Либерал ардчилсан нам" нь парламентын хоёр танхим дахь хамгийн том улс төрийн хүч боловч аль алинд нь ч олонх болж чадаагүй тул консерватив үзэлт, Дотоод хэргийн сайд асан Т.Санаэ Японы анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдож чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.