Богдхан уулын бүс дэх стандарт бус хашаануудыг буулгаж эхэллээ

Aдмин / Нүүр

Зэрлэг амьтанд ээлтэй UCS0304B:2025 хашааны стандартыг мөрдүүлэх ажлыг Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас эхлүүлээд байна. Энэ дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч 580 орчим иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ. Үүнээс стандартад нийцээгүй 34 байршилд 12452 метр хашааг чөлөөлж эхэллээ.

Стандартын шаардлага хангахгүй хашааны улмаас нийслэлийн орчимд 31 амьтан сүлбэгдэх, хавчуулагдах зэргээр хорогдсон судалгааны дүн гарчээ. Тиймээс батлагдсан стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Богдхан уулын дархан цаазат газарт өнгөрсөн есдүгээр сард ажиллахдаа холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөөд байсан юм.


Сэтгэгдэл

ДАРХАН ЦААЗ БА ХАШАА [202.179.24.33] 2025-10-20 15:36:21

ОДОО НААД УЛСУУД ЧИНЬ НЭГ МӨСӨН ХЭРМЭН ХАШАА БОЛГОЧИХНО. ЭСВЭЛ ЗОРИУД ИЙМ ШИЙДВЭР ГАРГАЖ ДҮР ЭСГЭЭД НЭГМӨР ХАШЧИХАЖ БАЙГАА ЮМ УУ

Зочин [202.179.24.33] 2025-10-20 15:34:23

ИХ ТЭНГЭРИЙН АМНААС ЭХЛЭЭД БҮТЭН ТОЙРЦЦЛААД ХАШЧИХСАН БҮХ ХАШААГАА БУУЛГА. ... СТАНДАРТ ХАШААГ БУУЛГАХГҮЙ СТАНДАРТ БУСЫГ НЬ БУУЛГАНА Ч ГЭХ ШИГ... БҮГДИЙГ НЬ БУУЛГА.... МЯНГА ТҮМЭН ЖИЛ МОНГОЛЧУУД ТАХИЖ ШҮТЭЖ ИРСЭН ДАРХЛАГДСАН УУЛ ... ХАШИХ ЭРХ ХЭНД ҮГҮЙ.

Зочин [66.181.183.142] 2025-10-19 20:24:47

Зөв шүү. Зарим хашаанууд жад шиг л үзүүртэй тэгээд намхан юм билээ

Зочин [188.162.254.114] 2025-10-19 20:00:52

байгаль хамгаалагч ирвэс хамгаалагыг хэн алсан бэ ?

Зочин [59.153.86.198] 2025-10-20 08:01:52

Odoo havar bna udahgui zun bno tegeed uvul boldog ene hen be

Зочин [202.55.188.109] 2025-10-19 15:32:45

Зөв зөв


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.