Нислэгийн үеэр гар утасны зөөврийн цэнэглэгч шатаж, онгоцонд гал гарчээ

Aдмин / Нүүр

Хятад улсаас БНСУ-ын нийслэл Сөүл рүү өчигдөр /2025.10.18/ чиглэн нисэж байсан Airbus A321 онгоцонд нислэгийн үеэр зөөврийн цэнэглэгч /power bank/ шатаж, гал гарчээ. Энэ хэрэг Ханжөү–Сөүл чиглэлийн нислэгийн явцад, ойролцоогоор 10 мянган метрын өндөрт болсон байна.

Гал нь зорчигчдын гар тээш хадгалдаг хэсэгт гарч эхэлсэн бөгөөд богино хугацаанд онгоцны бүхээгийг утаа дүүргэсэн байна. Онгоцны үйлчлэгчид гал унтраах төхөөрөмж ашиглан түргэн арга хэмжээ авч, галыг онгоц буухын өмнө бүрэн унтраажээ. Онгоцны багийнхан яаралтай Шанхай хотын нисэх буудалд ослын буулт хийсэн байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.