ЦАГ АГААР: Алтайн уулархаг нутгаар үүлшиж, ялимгүй цас орно

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2025 оны аравдугаар сарын 20-ны 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Алтайн уулархаг нутгаар үүлшиж, ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.
05.00 цагт Улаанбаатар: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 886 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл