Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленскийд дайныг зогсоох Оросын санал болгосон нөхцөлийг хүлээн авахыг шаарджээ. Трампын хэлснээр, хэрэв Киев үүнд зөвшөөрөхгүй бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украйныг бүрэн устгана гэж анхааруулсан байна.
The Financial Times сонины мэдээлснээр, уг уулзалт хэд хэдэн удаа хурц маргаан, халз мэтгэлцээн болж хувирсан бөгөөд Трамп байнга уурлаж, хатуу үг хэлж байсан гэж уулзалтад ойр эх сурвалжууд мэдэгджээ.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч Украйны фронтын шугамыг харуулсан газрын зургуудыг ширээн дээрээс шидэж, Зеленскийгээ Донбассыг бүхэлд нь Оросын талд өгөх ёстой хэмээн шахалт үзүүлсэн байна. Түүнчлэн тэрбээр өмнөх өдөр Путинтэй утсаар ярилцахдаа гаргасан байр сууриа дахин давтан, Оросын талын үзэл санааг баримталсан үгсийг хэд хэдэн удаа онцолжээ.
Европын нэгэн өндөр түвшний албан тушаалтны мэдээлснээр, Трамп уулзалтын үеэр Зеленскийд “Та нар энэ дайнд ялагдаж байна” хэмээн хэлээд, “Хэрэв Путин хүсвэл тэр Украйныг бүрэн устгах чадвартай” гэж анхааруулсан байна.
Уулзалт өндөрлөсний дараа “Зеленский туйлын сөрөг сэтгэгдэлтэй” байсан гэж нэгэн эх сурвалж онцолжээ. Тэрээр АНУ-ын байр суурьт гүнээ санаа зовниж, Европын холбооны удирдагчид “одоо өөдрөг хандлага багатай ч бодитой, прагматик байр суурь баримталж, дараагийн алхмуудаа төлөвлөж байна” хэмээн нэмж хэлсэн байна.






























































Сэтгэгдэл
ЗОЧИН [59.153.113.11] 2025-11-11 10:17:06
ТРАМП ПУВИНД ХАТУУ ХЭЛЭХ ЁСТОЙ БАЙСАН: "ЧИ ДАЙНЫГ НЭН ДАРУЙ ЗОГСОО. ЭЗЭЛСЭН БҮХ ГАЗАР НУТГААС ...-ний ДОТОР БҮХ ЦЭРГЭЭ ГАРГАЖ УКРАЙНЫ ГАЗАР НУТГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГА, ЭС БӨГӨӨС БИ УКРАЙНД ТАНАЙ НУТГИЙН ХААНА Ч ЦОХИЛТ ӨГЧ ЧАДАХ БҮХ ТӨРЛИЙН ЗЭВСГЭЭ ӨГЛӨӨ" гэж ЕР-Ч БОЛОНГУУТ ПУТИНД ХЭЛЭХ ЁСТОЙ БАЙСАН. ТРАМП АНУ-ын СҮҮЛИЙН 100 жилийн ХАМГИЙН МЭДРЭМЖГҮЙ, ХАМГИЙН УХААН МУУ, ХАМГИЙН ТЭНЭГ, ХАМГИЙН СУЛХАН ЕРӨНХИЙЛӨГЧ. АНУ ХЭЗЭЭ Ч ТҮРЭМГИЙЛЭГЧ, АЛАН ХЯДАГЧ ОРНЫ ТАЛД ЗОГСОЖ БАЙГААГҮЙ. ТЕРРОРИСТ ПУТИН ТУСГААР УКРАЙН УЛСЫГ ЭЗЛЭН АВЧ УСТГАХААР ТҮРЭМГИЙ ДАЙН ЭХЛҮҮЛЖ НИЙТ НУТГИЙН НЬ 1/5-ийг ЭЗЛЭЭД БУЙ. ЭНЭ НЬ ДЭЛХИЙН 2-Р ДАЙНД ГИТЛЕР ЯАЖ ПОЛЬШРУУ ДОВТОЛЖ ДЭЛХИЙН 2-р ДАЙН ЭХЛҮҮЛСЭНТЭЙ АДИЛ. ТЭР ҮЕД АНУ НӨГӨӨ ТАЛД ХАТУУ ЗОГСОЖ БҮХ ТАЛААР ТУСАЛЖ ГИТЛЕР ХӨСӨР ЯЛАГДСАНААР ДАЙН ДУУССАН. ИНГЭХ ЁСТОЙ БАЙСАН. ТЭР ТҮРЭМГИЙЛЭЛД ӨРТСӨНИЙ ТАЛД ЗОГССОНГҮЙ ТҮРЭМГИЙЛЭГЧ ХЭТ ДАВУУ ТЕРРОРИСТ ПУТИНЫ ТАЛД БҮР ЭХНЭЭСЭЭ ЗОГСЛОО. ТЭР БОЛ ҮҮНИЙГ ОЙЛГОХОД УХААН ХҮРЭХГҮЙ, ТОЛГОЙ НЬ АЖИЛЛАХГҮЙ УГААСАА ТИЙМ ТЭНЭГ ӨВГӨН
Hoshin shog sda [59.153.86.198] 2025-10-23 09:05:25
Hoshin shogoor buhchuudeer duuchdaar ulsaa udirduulah yamar baidgiig hoshin urlagt durtai ard tumen amsaj bna daa
Зочин [202.126.89.177] 2025-10-22 07:14:11
Домбассаас гана Харьковийг зааьал авна Одессе мөн ОХУынх болно.
Зочин [43.242.242.59] 2025-10-21 11:49:15
Трамд үнэн л ярьсан байна. Дайн удах тусам Украйнд ашиггүй мөхөл рүүгээ явна. Яаж Орос улсыг дийлэх билээ.
Зочин [86.85.55.114] 2025-10-22 01:11:06
harin tiim
Жаргал [66.181.160.43] 2025-10-21 07:45:00
Украйн угаасаа дууссан амёрик туслахгүй бууж өгсөн нь дээр
Үнэнд дургуй юу? [66.181.184.92] 2025-10-20 23:32:46
Трамп үнэнийг л хэлсэн байна ш дээ. Онгироо байж болно, нэр төрд дуртай байж болно, гэхдээ л үнэнийг Зеленскийд хэлжээ.
Зочин [66.181.184.27] 2025-10-20 18:29:50
Ялж байж бууж өгдөг ч гэж юу байхав. Путин тэнэг Трампыг хуурч чадаад байгааг Зеленский сайн мэдэж байгаа л даа
Би [66.181.188.35] 2025-10-20 19:15:11
Чам шиг мэдрэлүүд бол ялаад л байгаа л даа.
Зочин [192.82.92.42] 2025-10-20 16:01:05
Зев шуудээ, дайныг хурдан дуусгаяа!!!
Зочин [103.111.68.3] 2025-10-20 15:42:18
шударга зөв
Зочин [66.181.179.117] 2025-10-20 12:09:40
ЗХУ ын үед Украйн уруу их хөрөнгө зарж олон харамсмаар үйлдвэрүүдийг санхүүжүүлж байсан.Энэ байдлыг анхаарч Зеленский уян хатан бодлого явуулж чадаагүйгээр барахгүй Барууныг барьсан бодлогоо хэт яаран ил тодоор явуулсан. Бандераг Ардын баатар маягаар сурталчилсан,Фашизмыг далдуур дэмжсэн. Трамп ойлгогүй яахав дээ. Байн байн л нэг гуйлгачин орж ирээд мөнгө хөрөнгө нэхээд байвал хэн ч уцаарлана шүү дээ.Украйн асар их өрөнд орсон төлбөрийн чадвар нойл болсон хэзээ ч төлж чадахгүй.
Зочин [202.9.41.66] 2025-10-20 10:40:09
Хошного өвгөн