ЭМД-ын сангаас гарсан 86 сая төгрөгийг буцаан төлүүлжээ

Aдмин / Нүүр

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар шимтгэлийн нэгдсэн мэдээллийг танилцууллаа.


Эрүүл мэндийн даатгалын сан санхүүгийн асуудалтай байгааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдэгдэж байсан. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ. Тодруулбал, 69 даатгуулагч иргэнд ЭМД-ын сангаас 86 сая төгрөг зарцуулсан байна. Тус мөнгийг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Үүнээс гадна ЭМД-ын санд өдрийн байдлаар и-баримт гар утасны аппликейшнээр 6959 иргэн, 7436 удаагийн гүйлгээгээр нийт 643,3 сая төгрөгийн шимтгэлийг ЭМДС-нд төлжээ. Мөн И-Монголиагаар 1344 иргэн 1532 удаагийн гүйлгээгээр нийт 125,2 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна. Мөн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн даатгалын сан цоорхой шанага шиг болсон. Жил бүр мөнгийг нь нэмсээр байхад тэр их мөнгө хаашаа орж, хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, хяналтгүй байж болохгүй. Тиймээс бид ЭМДС-ийн хулгайн асуудалтай тууштай тэмцэх ёстой. Сангийн зарцуулалт ил тод, шударга, эрх тэгш байх ёстой. Түүнчлэн ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг чөлөөлсөн бөгөөд одоогоор тус газрын Тамгын газрын дарга түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Энэ албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана" гэдгийг энэ аравдугаар сарын эхэнд мэдэгдсэн.

Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын одоогийн болон хуучин сайдын тайлбарласнаар, ЭМДЕГөмнөх жилүүдэд хуримтлагдсан өр төлбөрүүдээ энэ жилийн төсвөөсөө барагдуулж байгаагаас болж, өрийн дарамтаасаа салж чадахгүй байгаа аж. Тиймээс энэ жил дахин өртэй үлдэхгүйн тулд санхүүгийн сахилга баттай байх шаардлага тулгарчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.