ДЭЛХИЙН БАНК “COP17” БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
АНУ-ын Вашингтон хотноо болж буй Олон улсын байгаль хамгаалах бүлгийн хоёр жил тутмын түншлэл, хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Жүрген Фёгеле (Juergen Voegele)-тэй уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явц болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллах тухай санал солилцлоо.
Дэлхийн банкны зүгээс Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хурлын бэлтгэл ажлыг бүх талаар дэмжихээ илэрхийлж, энэ оны арваннэгдүгээр сард техникийн багийг Улаанбаатар хотод ажиллуулахаа илэрхийлэв.
Талууд мөн хөдөө аж ахуйн салбарыг ногооруулах, хөрс ба усны чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, энэ хүрээнд системийн аргачлалыг нутагшуулах, шийдлүүдийг бодит ажил хэрэг болгохыг анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэлээ.








.jpg)












































.jpeg)

























“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумын хоёр дахь өдрөө зохион байгуулагдлаа
Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун
Иорданд “GTA 6” тоглоомыг хориглохоор төлөвлөж байна
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?
"Өгөөдэй хаан" нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө Сиаттл хотод хүлээн авлаа
Гадаад өр 11 их наядаар нэмэгдэх улсын төсвийн эргэн тойронд
Л.Болдбаатар: Хувь хүний дансанд орж байгаа мөнгө бүрийг мөнгөн орлого гэж үзэж татвар авч болохгүй
Ногоон автобусны хэргээр А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох ял, БНСУ-ын хоёр иргэнд нийт 65 сая төгрөгийн торгох ял оноолоо
Г.Ганбаатар: Д.Пүрэв-Очирыг хуурамч бичиг баримтаар ТАЗ-өөс тодорхойлолт авч, ИТХ-ыг хууран мэхэлсэн байж болзошгүй асуудлаар огцруулсан
Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол хэрэгжилт нь сайжирч, бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ