АСЕАН-Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчиллээ

Aдмин / Нүүр

Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН) ба Хятад чөлөөт худалдааны бүсийн тухай "3.0" шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурах ёслол Малайзад үргэлжилж буй АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр боллоо.

Хятадтай байгуулсан шинэчилсэн гэрээ нь дижитал эдийн засаг, тогтвортой хөгжил, тарифын бус саад бэрхшээлийг арилгах зэрэг асуудлуудыг хамарна гэж Малайзын Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн сайд Тенгку Зафрул Азиз өмнө нь мэдэгдэж байсан юм.

"3.0 чөлөөт худалдааны бүс байгуулах" асуудлаарх зөвлөлдөх хэлэлцээ дууссан тухай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ оны долоодугаар сард мэдээлж байв.

Хятадын талаас уг хэлэлцээрт тус улсын Худалдааны сайд Ван Вэньтао, АСЕАН-ы талаас Малайзын Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн сайд гарын үсэг зуржээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.